Үсчин, гоо сайхан, автомашин угаалгын үйлчилгээ үзүүлдэг ААН-үүдээс байгаль орчны үнэлгээ шаардахгүй


5-р сарын 22
15 цаг 20 минут

      Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.05.22/ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан  ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Уянга, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Бат-Эрдэнэ, С.Замира нар оролцсон юм.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэвлэлийн бага хурлын эхэнд хэлсэн үгэндээ, салбарын сайдаар томилогдсон 40 гаруй хоногийн хугацаанд тус яамнаас эрх зүйн шинэчлэлийн  хүрээнд 10 орчим хуулийн төслийг боловруулж байгаа бөгөөд өнөөдөр эхний хууль нь эцэслэн батлагдаж буйг онцлон тэмдэглэв.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь энэ чиглэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэнд чухал ач холбогдолтой. Тухайлбал, Монгол Улсад өнөөдөр 110 гаруй үнэлгээ хийдэг тусгай зөвшөөрөлтэй компаниуд байдаг бөгөөд тэдгээр нь том, жижиг гэлтгүй бүх төсөл, хөтөлбөрүүдэд үнэлгээ хийдэг байсан юм. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай төслүүдээс эхлээд уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын томоохон төслүүдэд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнүүдийг 150-200 орчим хоногийн хугацаанд хийдэг  байсан нь аж ахуйн нэгжүүдэд хүнд суртал болдог байсан юм гэлээ.

Хууль батлагдсанаар төсөл, хөтөлбөрүүдийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс нь хамаараад гуравдугаар зэрэглэлийн буюу үсчин, гоо сайхан, автомашин угаалгын үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд үнэлгээ хийх шаардлагагүй болсон. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд мэдэгдлээ өгөөд л үйл ажиллагаагаа эрхэлдэг болж байна. Ингэснээр тус яаман дээр үнэлгээ хийдэг, тайлан хэлэлцүүлдэг, нягталж магадлан баталгаажуулдаг төрийн хүнд суртал 30 орчим хувиар буурч байна. Энэ нь эргээд эдийн засаг дахь төрийн оролцоо 30 орчим хувиар буурч байгаа хэрэг гэдгийг Ц.Сандаг-Очир сайд мэдээлэлдээ онцолсон.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Уянга:

-Байнгын хороо Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2025 оны 19 тоот тогтоолоор байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар миний бие, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, С.Замира, Ц.Мөнхбат, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа нар ажилласан.

Энэ хууль нь байгаль орчны салбарын томоохон хуулиудын нэг. Хуулийн хүрээнд байгаль орчинд үзүүлж байгаагаа сөрөг  нөлөөллөөр нь төсөл, хөтөлбөрүүдээ гурван зэрэглэлд ангилсан. Гуравдугаар зэрэглэлд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь бага атлаа нарийвчилсан үнэлгээг хийлгэх гэж 2-3 жил саатдаг байсан төслүүд хамаарч байгаа юм. Эдгээр төслүүдэд автомашины зогсоолууд, төвийн шугамд холбогдсон үйлчилгээний төв, авто угаалга, үсчин, гоо сайхан, рентген аппаратууд ашигладаг эмнэлэг, эмийн сан, их, дунд, их, дээд, дунд сургууль, алт мөнгөний дархан, гар урлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдүүд хамаардаг. Хуулийн хүрээнд эдгээр үйл ажиллагааг эрхлэхэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд  иргэн, хуулийн этгээд мэдэгдэл өгснөөр үйл ажиллагаагаа эхлэх эрхийг нь олгож байна.    

Харин хоёрдугаар зэрэглэлд аймаг, нийслэлийн засаг даргын хэмжээнд нь байгаль орчны ерөнхий үнэлгээ нь хэлэлцэгдээд ажил нь эхлэх төслүүдийг хамааруулах зохицуулалтыг тусгасан. Гэхдээ Байгаль орчны газраараа дамжуулаад салбарын яам нь ерөнхий хяналтаа тавих, эрх хэмжээ нь хэвээрээ үргэлжилж байгааг онцолж хэлье.

Нэгдүгээр зэрэглэлд хамаарах төслүүдийн хувьд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд ерөнхий, нарийвчилсан үнэлгээгээ хийлгээд салбарын яам нь эцэслэн шийдвэрлэдэг зохицуулалт хэвээр байгаа гэж байлаа. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Маш чухал хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл цагаа олж батлагдлаа. Үргэлжлүүлээд Ойн тухай, Усны тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай,  Байгалийн ургамлын тухай,  Генетик нөөцийн тухай,  Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслүүд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр салбарын яам ажиллаж байна. Эдгээр хуулийн төслүүдийг ирэх намрын чуулганы хугацаанд багтаан батлуулах тооцоо, судалгаатайгаар салбарын яамтайгаа Байнгын хороо хамтраад ажиллаж байна гэж байлаа. Мэдээллийн төгсгөлд гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм17 минут 21 секундын өмнөҮсчин, гоо сайхан, автомашин угаалгын үйлчилгээ үзүүлдэг ААН-үүдээс байгаль орчны үнэлгээ шаардахгүй23 минут 40 секундын өмнөТ.Даваадалайг нэг сарын хугацаатай цагдан хорилоо28 минут 48 секундын өмнөСэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна1 цаг 4 минутын өмнөГадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ1 цаг 7 минутын өмнөЭдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа3 цаг 26 минутын өмнөХууль бусаар эм бэлдмэл зарсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ4 цаг 17 минутын өмнөХилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ4 цаг 21 минутын өмнөУИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв4 цаг 27 минутын өмнөСуррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй5 цаг 35 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Ажлын хэсгийн ахлагч, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо5 цаг 42 минутын өмнөСүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна5 цаг 45 минутын өмнөОлимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо6 цаг 20 минутын өмнөХагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв6 цаг 26 минутын өмнөЗасгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ6 цаг 30 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 34 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан6 цаг 39 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ5 сар 21. 17:08Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа5 сар 21. 17:03Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 21. 17:01Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог5 сар 21. 16:57Энэ Бямба гаригт нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орно5 сар 21. 16:51Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 21. 14:282026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна5 сар 21. 14:23Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна5 сар 21. 14:20Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 21. 14:16Номин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна5 сар 21. 12:234,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов5 сар 21. 12:20Монголын баг олимпын таеквондогийн ААШТ-ий пүмсэ төрлөөс хоёр хүрэл медаль хүртлээ5 сар 21. 10:22УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 21-ний өдрийн ирцийн мэдээ5 сар 21. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.