Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн удирдлагууд БНХАУ-ын Sinomach группийн төлөөлөгчидтэй хөрөнгө оруулалт, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн зүгээс тус группийн төлөөлөгчдөд компанийнхаа хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр зорьж буй төслүүдийг танилцууллаа. “Эрдэнэс алт ресурс” ХХК нь ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийнхээ хүрээнд хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэх, хүдрийн шинж чанарт тохирсон технологийг нэвтрүүлж нутагшуулахыг зорьж байгаа юм. Тиймээс ирээдүйд хэрэгжүүлэх төслүүдэд Sinomach групптэй хамтран ажиллах чиглэлийг нарийвчлан судлахаар харилцан тохиролцлоо.
БНХАУ-ын төрийн өмчит Sinomach групп нь аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, хүнд даацын машин механизм, уул уурхай, металлургийн болон цэвэр эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэл, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчны инженерчлэл, олон улсын худалдаа үйлчилгээ, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн топ 500 компанийн нэгд тооцогддог байна. Үйл ажиллагааны чиглэлийнхээ хүрээнд дэлхийн олон улс оронд мега төслүүд хэрэгжүүлж ирсэн тус группийн төлөөлөгчид“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаад, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломж нээлттэй гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
.jpg)
.jpg)
.jpg)
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо
ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ
Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа
Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ

Сэтгэгдэл бичих