Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “УИХ-ын цом 2026” шилжин явах цомын төлөөх тэмцээн өнөөдөр /2026.05.21/ нээлтээ хийлээ. Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог, ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын ажилтан, албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор жил бүр энэхүү спортын тэмцээнийг зохион байгуулдаг.
“Бидний цом-2026” нэртэй энэ удаагийн спортын тэмцээн Авлигатай Тэмцэх Газрын 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Нээлтийн ёслолд УИХ-ын дарга С.Бямбацогт оролцож,баг тамирчдад амжилт хүслээ.
Тэмцээн дартс, волейбол, сагсан бөмбөг, шатар зэрэг зургаан төрлөөр явагдах бөгөөд нийт 10 байгууллагын 700 орчим тамирчин оролцож байна.
Нээлтийн ёслолд тэмцээнд оролцогч байгууллагуудын удирдлагууд оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогт Ажлын хэсгийн ахлагч, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо
Хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм.gif)

Сэтгэгдэл бичих