"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 42 км-ийн гүйгчид гараанаас гарлаа. “Алхам бүр ёс зүйтэй, амжилт бүр үнэ цэнтэй” уриан дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн олон улсын гүйлтэд 46 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн бөгөөд бүтэн марафонд 42 орны 700 гаруй тамирчин оролцож байна. Бүтэн марафонд гүйж байгаа тамирчдаас дурдвал, Олон улсын хэмжээний мастер Ж.Олонбаяр, Д.Гантулга, Г.Одхүү, Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан, Б.Номин-Эрдэнэ, Японы тамирчин Tомита Наоки, Ширадо Мизуки, Кенийн тамирчин Серой Андерсон Сайтоти, Парнинго Раута, БНХАУ-ын тамирчин Цуй Вэй Канг нар гүйж байна. Бүтэн марафоны нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогзолмаа нар оролцож нийт гүйгчдэд амжилт хүслээ.













Facebook
Twitter
Youtube


Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна
Т.Даваадалайг нэг сарын хугацаатай цагдан хорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй
Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна
Маргааш нийтийн тээврийн 55 чиглэлийн маршрут өөрчлөгдөж, 5 чиглэл бүрэн зогсоно
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан.gif)

Сэтгэгдэл бичих