“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” цогц хөтөлбөр эхэллээ


5-р сарын 23
13 цаг 03 минут

      Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр дүнтэй байдлыг сайжруулах, урт хугацааны чадавхыг бэхжүүлэх, жишиг тусгай хамгаалалттай газар нутгийг хөгжүүлэхэд шаардлагатай цогц дэмжлэгийг техникийн туслалцаа, грант, захиргаад хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх замаар үзүүлэх “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” цогц хөтөлбөр өнөөдөр (2026.05.22) нээлтээ хийлээ.

Тус хөтөлбөр нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэ Нэйче Консерванси (TNC), Монголын Байгалийн Өв Сангийн хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байна. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж буй энэ цаг үед хуулийн үзэл баримтлалд тусгагдсан үр дүнд суурилсан менежмент, тогтвортой санхүүжилт, орон нутгийн оролцоо, хамтын менежмент зэрэг шинэ арга барилыг бодит хэрэгжилтийн түвшинд туршиж, жишиг загвар болгон хөгжүүлэхэд тус хөтөлбөр чухал ач холбогдолтойг онцоллоо.

Мөн Монголын Байгалийн Өв Сангаас зарласан тус хөтөлбөрт өргөдөл гаргах боломжтой нийт 40 хамгаалалтын захиргаанаас 36 нь грантын санал ирүүлсэн нь хөтөлбөрийн хэрэгцээ, ач холбогдол өндөр байгаагийн зэрэгцээ сонгон шалгаруулалт өрсөлдөөнтэй явагдсаныг харуулж байна гэдгийг тодотгож, цаашид төр, олон улсын байгууллага, иргэний нийгэм, орон нутгийн хамтын ажиллагаанд тулгуурлан Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг олон улсын сайн туршлагад нийцүүлэн хөгжүүлж, байгаль хамгааллын бодит үр дүнг нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн дарга М.Болдоо хэлэхдээ, тусгай хамгаалалттай газар нутгийн урт хугацааны тогтвортой менежментийг бий болгоход төр, орон нутаг, нутгийн иргэд, хувийн хэвшил болон олон улсын түншүүдийн хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглээд, хөтөлбөрийн хүрээнд нийт 16.5 тэрбум төгрөгийн грантын санхүүжилт олгохоор шийдвэрлэснээ мэдэгдлээ. 

Түүнчлэн цаашид нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг дэмжих тусгайлсан грантын хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

“ТХГН-ийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд хамгаалалтын захиргаадын менежментийг дэмжих зорилгоор нийт 16.5 тэрбум хүртэлх төгрөгийн грантын санхүүжилт олгох бөгөөд нэг захиргаа 3 тэрбум хүртэлх төгрөгийн дэмжлэг авах боломжтой.

Сонгон шалгаруулалтыг ил тод, олон талын оролцоонд тулгуурлан зохион байгуулж, техникийн үнэлгээг төр, мэргэжлийн болон түнш байгууллагуудын төлөөлөл бүхий 7 шинжээчээс бүрдсэн хороо гүйцэтгэсэн бөгөөд шалгарсан хамгаалалтын захиргаадыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам албан ёсоор дэмжиж, баталгаажуулжээ.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хамгаалалтын 15 захиргаа нь Монгол орны экологийн бүс бүслүүрийн төлөөллийг бүрэн хамарснаас гадна дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар зэрэг ТХГН-ийн бүх ангиллаас сонгогдсоноороо онцлогтой байна. 

Эдгээр захиргаадын хариуцан хамгаалж буй газар нутаг нь улсын нийт тусгай хамгаалалттай талбайн 40 гаруй хувийг хамарч, Монгол Улсад ажиллаж буй 800 орчим байгаль хамгаалагчийн тал орчим хувийг хамруулж байгаа нь энэхүү грантын санхүүжилтээр дамжуулан хамгаалалтын менежмент, чадавхыг өргөн хүрээнд бэхжүүлэх ач холбогдолтой юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сарны хөтөлбөрийн хүрээнд Хятадын сансрын нисгэгчдийг сансрын станц руу илгээжээ1 цаг 50 минутын өмнөЕрөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилгын ажил 75 хувьтай байна1 цаг 54 минутын өмнө“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ1 цаг 57 минутын өмнөУИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд2 цаг 27 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо хуралдана2 цаг 31 минутын өмнө“Нутагтаа эзэн-100:1000” төсөл 17 аймгийн 25 сумын 25 багт хэрэгжинэ2 цаг 36 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ2 цаг 50 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 5 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан3 цаг 10 минутын өмнөЗээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана5 сар 24. 12:18"Нээлттэй парламент" явуулын мэдээллийн төв ажиллуулав5 сар 24. 10:04“Улаанбаатар марафон-2026”-д УИХ-ын дарга, гишүүд нэгдэж, эрүүл амьдралын хэв маягт уриалав5 сар 23. 19:02УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ жил бүр тавдугаар сарын сүүлчийн 7 хоногийг хүүхдийн эрхийн асуудал хэлэлцдэг болгож хэвшүүлнэ гэв5 сар 23. 17:00Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо5 сар 23. 16:53Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ5 сар 23. 16:52Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна5 сар 23. 15:07НЭМГ суурин тав, явуулын таван цэгээр эмнэлгийн тусламж үзүүлж байна5 сар 23. 14:50Улаанбаатар марафоны 5 км-ийн гүйлтэд 23 мянган хүн оролцож байна5 сар 23. 14:48“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” цогц хөтөлбөр эхэллээ5 сар 23. 13:03Залуу сэтгүүлчдийн парламентын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр эхэллээ5 сар 23. 12:58Фото сурвалжилга: "Улаанбаатар марафон 2026" эргэн тойронд5 сар 23. 12:46Фото сурвалжилга: "Улаанбаатар марафон 2026" үргэлжилж байна5 сар 23. 12:41Улаанбаатар марафоны 21, 10 км-ийн гүйлтэд 17 мянган хүн оролцож байна5 сар 23. 12:08Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав5 сар 23. 12:04Татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив5 сар 23. 9:55"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 42 км-ийн гүйгчид гараанаас гарлаа5 сар 23. 8:22“УИХ-ын цом 2026” спортын тэмцээн нээлтээ хийлээ5 сар 22. 21:34Маргааш нийтийн тээврийн 55 чиглэлийн маршрут өөрчлөгдөж, 5 чиглэл бүрэн зогсоно5 сар 22. 21:31Хуулийн төслүүдийг эцэслэн баталж, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв5 сар 22. 21:28Sinomach группийн төлөөлөгчид “Эрдэнэс алт ресурс” ХХК-тай танилцан, хамтын ажиллагааны боломжийг сонирхлоо5 сар 22. 21:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.