Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана


5-р сарын 24
12 цаг 18 минут

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхон сумдад ажиллаж/2026.05.23/ тариаланчидтай уулзлаа. 

Сэлэнгэ аймаг 2026 оны хаврын тариалалтаар үр тариа 134,4 мянган га талбайд үүнээс улаанбуудай 128,9 мянган га-д, бусад үр тариа 5,4 мянган га-д, төмс 2,4 мянган га-д, хүнсний ногоо 7,9 мянган га-д тус тус тариална. Энэ сарын 22-ны байдлаар тариалалт 35 орчим хувьтай байна.

Засгийн газар хаврын тариалалтад зориулж 7.0 сая литр түлшийг литрийг нь 3400 төгрөгөөр нийлүүлсэн. Хөнгөлөлттэй зээлийн хэмжээг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 200 тэрбум төгрөгт хүргэсэн. Сэлэнгэ аймагт тавдугаар сарын 21-ний байдлаар 208 аж ахуйн нэгж, иргэн 45,2 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Баруунбүрэн суман дахь “Ивэн түрүү” ХХК нь 2000 гаруй га эргэлтийн талбайтай, 11 ажилтантай. Жилд 900-1000 га-д тариалалт хийж нэгж талбайгаас 20-25 цн ургац хураан авч байна.

Шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, сум, аймагтаа нэгж талбайгаас хамгийн өндөр ургац хураасан аж ахуй нэгжээр шалгарч байсан, Улсын аварга тариаланч хамт олон ажээ. Тариалангийн талбайгаа бүрэн хашаажуулсан. Энэ жил 1300 га-д улаан буудай тариалж байна. Тариалалт нь 70 орчим хувьтай үргэлжилж буйг тус компанийн захирал Д.Бат хэлэв.

Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн С.Батболд хөнгөлөлттэй зээл суманд нь олдохгүй байгаа асуудлыг хөндөж, зээлийн мэдээллийг ил тод болгож өгөхийг хүслээ.

Орхон суман дахь “Шийрийн-Ундарга” ХХК 2022 онд үйл ажиллагаагаа эхэлсэн, эргэлтийн 450 га талбайтай. Энэ жил төмс, лууван, сонгино, улаанбуудай тариалжээ. 

80 га-д бүрэн автомат услалтын систем, 25 га-д дуслын усалгааны систем суурилуулахаар төлөвлөжээ. Бусад талбайд дамартай бороожуулагч ашиглан усалгаатай болгож байна.

Тус компани “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 1200 тн төмс, хүнсний ногооны автомат зоорь ашиглалтад оруулсан, 2022-2026 онд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт бүрэн хийсэн гэдгээ Ерөнхий сайдад танилцуулсан.

Зоорь барьсан өртгөө богино хугацаанд буюу хоёр жилд нөхсөн гэдгийг “Шийрийн-Ундарга” ХХК-ийн захирал У.Эрдэнэсан хэллээ.

Ерөнхий сайд Н.Учрал “Үр дүнгээ өгч буй “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг үргэлжлүүлэхээ илэрхийлж, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатад зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг ойрын хугацаанд нэмэгдүүлж аж ахуйн нэгж, тариаланчдаа дэмжиж ажиллахыг анхаарууллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилгын ажил 75 хувьтай байна2 минут 11 секундын өмнө“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ5 минут 9 секундын өмнөУИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд34 минут 54 секундын өмнөНийслэлийн МАН-ын хороо хуралдана39 минут 22 секундын өмнө“Нутагтаа эзэн-100:1000” төсөл 17 аймгийн 25 сумын 25 багт хэрэгжинэ44 минут 6 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ58 минут 44 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 14 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан1 цаг 18 минутын өмнөЗээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана5 сар 24. 12:18"Нээлттэй парламент" явуулын мэдээллийн төв ажиллуулав5 сар 24. 10:04“Улаанбаатар марафон-2026”-д УИХ-ын дарга, гишүүд нэгдэж, эрүүл амьдралын хэв маягт уриалав5 сар 23. 19:02УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ жил бүр тавдугаар сарын сүүлчийн 7 хоногийг хүүхдийн эрхийн асуудал хэлэлцдэг болгож хэвшүүлнэ гэв5 сар 23. 17:00Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо5 сар 23. 16:53Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ5 сар 23. 16:52Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна5 сар 23. 15:07НЭМГ суурин тав, явуулын таван цэгээр эмнэлгийн тусламж үзүүлж байна5 сар 23. 14:50Улаанбаатар марафоны 5 км-ийн гүйлтэд 23 мянган хүн оролцож байна5 сар 23. 14:48“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” цогц хөтөлбөр эхэллээ5 сар 23. 13:03Залуу сэтгүүлчдийн парламентын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр эхэллээ5 сар 23. 12:58Фото сурвалжилга: "Улаанбаатар марафон 2026" эргэн тойронд5 сар 23. 12:46Фото сурвалжилга: "Улаанбаатар марафон 2026" үргэлжилж байна5 сар 23. 12:41Улаанбаатар марафоны 21, 10 км-ийн гүйлтэд 17 мянган хүн оролцож байна5 сар 23. 12:08Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав5 сар 23. 12:04Татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив5 сар 23. 9:55"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 42 км-ийн гүйгчид гараанаас гарлаа5 сар 23. 8:22“УИХ-ын цом 2026” спортын тэмцээн нээлтээ хийлээ5 сар 22. 21:34Маргааш нийтийн тээврийн 55 чиглэлийн маршрут өөрчлөгдөж, 5 чиглэл бүрэн зогсоно5 сар 22. 21:31Хуулийн төслүүдийг эцэслэн баталж, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв5 сар 22. 21:28Sinomach группийн төлөөлөгчид “Эрдэнэс алт ресурс” ХХК-тай танилцан, хамтын ажиллагааны боломжийг сонирхлоо5 сар 22. 21:22“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно5 сар 22. 21:19
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.