Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодрууллаа. Тэрбээр “Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор автомашингүй бүсчлэл тогтоож, цагдаагийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Одоогоор гэмтэж бэртсэн дуудлага ирээгүй, хаасан бүсчлэлээс гадна хөдөлгөөн зохицуулалт хэвийн үргэлжилж байна. Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуй 19:00 цаг хүртэл хөдөлгөөнд оролцохгүй.
Цэцэг төвийн уулзвар, Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар, Чингэлтэй дүүргийн уулзвар, ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар, 11-р хороолол, Сансарын шатахуун түгээх станц, Сансарын туннел, Зүүн 4 замын уулзвар, Халдварт, Нарантуул захын уулзвар, Нүхэн гарц, Жанжин клуб, Улиастайн уулзвар, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар, Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар, Жаргалан хотхон, Шангри-Ла төвийн уулзварт хэсэгчлэн хөдөлгөөнийг хязгаарласан. Уулзваруудыг 19:00 цагаас нээнэ” гэлээ.





Facebook
Twitter
Youtube


Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв
Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилгын ажил 75 хувьтай байна
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна
Т.Даваадалайг нэг сарын хугацаатай цагдан хорилоо
Фото сурвалжилга: "Улаанбаатар марафон 2026" эргэн тойронд
НЭМГ суурин тав, явуулын таван цэгээр эмнэлгийн тусламж үзүүлж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо.gif)

Сэтгэгдэл бичих