Залуу сэтгүүлчдийн парламентын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр эхэллээ


5-р сарын 23
12 цаг 58 минут

       Улсын Их Хурлын Тамгын газраас “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллага (ТББ)-тай хамтран залуу сэтгүүлчдийн парламентын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.

Залуу сэтгүүлчдийн хөтөлбөрийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан санаачлан Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь төсөл”-ийн дэмжлэгтэйгээр 2023 онд анхлан хэрэгжүүлсэн юм. Эхний хөтөлбөрийг “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сэдвийн дор “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран зохион байгуулж байсан бол энэ удаагийн хөтөлбөрийг “Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье” сэдвээр явуулж байна.

Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх хоёр өдрийн танхимын сургалт, Үндсэн хуулийн, парламентын эрх зүй, сэтгүүл зүйн болон олон нийтийн харилцааны шилдэг мэргэжилтнүүдийн оролцоотой явуулах зочны лекц, панел хэлэлцүүлэг, хууль дээдлэх ёс, парламентын ардчилал, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тогтолцооны талаар гүнзгийрүүлсэн сургалт зэрэг дөрвөн үе шаттай явагдах хөтөлбөр өнөөдөр (2026.05.23) эхэллээ.

Залуу сэтгүүлчдэд парламентат ёс, парламентын ардчиллын үнэт зүйл, ач холбогдлын тухай ойлголт өгөх, Улсын Их Хурлын нээлттэй, ил тод байдал, хяналт шалгалтын тогтолцоог таниулах, энэ чиглэлээр мэргэшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой тус хөтөлбөрийн эхний үешатны мэргэжлийн сургалт өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ. Сургалтын эхэнд “Монголын залуучуудын эвсэл” ТББ-ын захирал Т.Амарзаяа хөтөлбөрт оролцож буй залуу сэтгүүлчдийг өөр хооронд нь танилцуулж, ирэх сарын 30-нд тохиох Олон Улсын Парламентын өдөр хүртэл үргэлжилж, тэрхүү чухал өдрөөр батламж гэрчилгээгээ гардан авах хөтөлбөрийн зорилго, зорилт, үйл ажиллагааны төлөвлөлт, хүрэх үр дүнгийн талаар танилцуулав. Энэ удаагийн лаборатори хөтөлбөрт манай улсын хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүдийн шинэ үеийн төлөөлөл болсон 25 залуу сэтгүүлч оролцож байна.

Ирэх сарын 06, 09, 13-ны өдрүүдэд болох хөтөлбөрийн хоёрдугаар үе шат болох зочны лекц, панел хэлэлцүүлгүүдэд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар оролцох бол 20, 21-ний өдрүүдэд болох гүнзгийрүүлсэн сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын эрх зүйч, хуульч нар болон иргэний нийгэм, сэтгүүл зүйн салбарын нэр бүхий мэргэжилтнүүд удирдан явуулна.

Хөтөлбөрийн эхний үе шатны мэргэжлийн сургалтад “Сэтгүүл зүйн инноваци хөгжлийн үүр төв” ТББ-ын хөтөлбөрийн захирал Л.Анударь, “The Media Show” платформын санаачлагч Ж.Хулан, NTV телевизийн медиа хөгжлийн захирал Ж.Өнөмөнх нар дижитал өгөгдөлд суурилж мэдээлэл боловсруулах ур чадвар, боломжийн тухай, олон улсын сэтгүүл зүйн чиг хандлага, түүний дотор хувь хүний итгэл үнэмшил, байр суурь дээр суурилсан үнэнээс ангид (post-truth) сэтгүүл зүйн талаар болон улс төрийн сэтгүүл зүйд хиймэл оюун ухаан ямар давуу болон сул талуудыг бий болгож байгаа талаар хичээл орлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олоннийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сарны хөтөлбөрийн хүрээнд Хятадын сансрын нисгэгчдийг сансрын станц руу илгээжээ31 минут 43 секундын өмнөЕрөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилгын ажил 75 хувьтай байна35 минут 54 секундын өмнө“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ38 минут 52 секундын өмнөУИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд1 цаг 9 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо хуралдана1 цаг 14 минутын өмнө“Нутагтаа эзэн-100:1000” төсөл 17 аймгийн 25 сумын 25 багт хэрэгжинэ1 цаг 18 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ1 цаг 33 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 48 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан1 цаг 52 минутын өмнөЗээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана5 сар 24. 12:18"Нээлттэй парламент" явуулын мэдээллийн төв ажиллуулав5 сар 24. 10:04“Улаанбаатар марафон-2026”-д УИХ-ын дарга, гишүүд нэгдэж, эрүүл амьдралын хэв маягт уриалав5 сар 23. 19:02УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ жил бүр тавдугаар сарын сүүлчийн 7 хоногийг хүүхдийн эрхийн асуудал хэлэлцдэг болгож хэвшүүлнэ гэв5 сар 23. 17:00Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо5 сар 23. 16:53Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ5 сар 23. 16:52Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна5 сар 23. 15:07НЭМГ суурин тав, явуулын таван цэгээр эмнэлгийн тусламж үзүүлж байна5 сар 23. 14:50Улаанбаатар марафоны 5 км-ийн гүйлтэд 23 мянган хүн оролцож байна5 сар 23. 14:48“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” цогц хөтөлбөр эхэллээ5 сар 23. 13:03Залуу сэтгүүлчдийн парламентын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр эхэллээ5 сар 23. 12:58Фото сурвалжилга: "Улаанбаатар марафон 2026" эргэн тойронд5 сар 23. 12:46Фото сурвалжилга: "Улаанбаатар марафон 2026" үргэлжилж байна5 сар 23. 12:41Улаанбаатар марафоны 21, 10 км-ийн гүйлтэд 17 мянган хүн оролцож байна5 сар 23. 12:08Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав5 сар 23. 12:04Татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив5 сар 23. 9:55"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 42 км-ийн гүйгчид гараанаас гарлаа5 сар 23. 8:22“УИХ-ын цом 2026” спортын тэмцээн нээлтээ хийлээ5 сар 22. 21:34Маргааш нийтийн тээврийн 55 чиглэлийн маршрут өөрчлөгдөж, 5 чиглэл бүрэн зогсоно5 сар 22. 21:31Хуулийн төслүүдийг эцэслэн баталж, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв5 сар 22. 21:28Sinomach группийн төлөөлөгчид “Эрдэнэс алт ресурс” ХХК-тай танилцан, хамтын ажиллагааны боломжийг сонирхлоо5 сар 22. 21:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.