УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ жил бүр тавдугаар сарын сүүлчийн 7 хоногийг хүүхдийн эрхийн асуудал хэлэлцдэг болгож хэвшүүлнэ гэв


5-р сарын 23
17 цаг 00 минут

     Төрийн үйл хэрэгт хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа хууль тогтоох үйл ажиллагаа, хүний эрхийн ойлголт, мэдлэгтэй, парламентын боловсролтой иргэн бэлтгэх “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн 126 сурагч хамрагдаж, өнөөдөр /2026.05.23/ гэрчилгээгээ гардан авлаа.

Улсын Их Хурлын Тамгын Газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын Холбоо хамтран тав дахь удаагийн хөтөлбөрийг "Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба Өсвөр үе" буюу "WASH AND TEENS" сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм.

Хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын дарга С.Бямбацогт оролцож хэлсэн үгэндээ, Монгол орон даяар, үндэсний хэмжээнд 2021 оноос хойш хэрэгжиж эхэлсэн өсвөр үеийнхний хөгжил, парламентын оролцоог дэмжих зорилготой энэхүү хөтөлбөрт 600 орчим сурагч хамрагдаж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хүүхэд залуучуудын нийтлэг эрх, үүргийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх, хууль санаачлах, боловсруулах, батлах үйл явцад хүүхэд, залуучуудын дуу хоолойг хүргэх, оролцоог нэмэгдүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувь хүний хөгжлийн чадваруудаа дээшлүүлж, нөлөөллийн ажил хийх арвин туршлагыг хуримтлуулжээ. Өнөө жилийн хөтөлбөрт оролцогсод зөвхөн нөлөөллийн ажлаараа 600 сургууль, цэцэрлэгийн хүүхдэд 546 удаа уулзалт, сургалт зохион байгуулж, 54 мянга орчим хүүхдийг хамруулсан нь “Өсвөрийн парламент” хөтөлбөр цар хүрээгээ тэлж байгааг илтгэнэ. Цаашид энэхүү хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлснээр нийгмийн идэвхтэй, хариуцлагатай, парламентын оролцоотой иргэнийг төлөвшүүлэхэд бодит үр дүн гарна гэж бид үзэж байна гэсэн юм. Мөн тэрбээр, ирэх 7 хоног УИХ хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой та бүхний өмнө тулгамдсан асуудал, тэдгээрийг зохицуулахад шаардлагатай хуулийн төслүүдийг хэлэлцэх болно. Жил бүрийн 5 дугаар сарын сүүлчийн 7 хоногийг УИХ хүүхдийн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцдэг уламжлал бий болгоно хэмээн онцоллоо.

Хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Ганзориг, УИХ-ын гишүүн Р.Батболд болон зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл, хөтөлбөрийн оролцогчид, сургагч багш, мэргэжилтнүүд оролцлоо. 

Хөтөлбөрийн хүрээнд хууль тогтоох үйл явцын үе шат, хэлэлцүүлэг, санал хураалтын үйл ажиллагааг бодитоор туршуулах зорилгоор гурван удаагийн загвар чуулганыг “Усны нөөцийн судалгаа хамгаалал, усны нөөцийн нэгдсэн менежментийн асуудал”, “Ундны усны аюулгүй байдал байгаль орчны нөхөн сэргээлт”, “Сургуулийн орчны ариун цэвэр, эрүүл ахуйн тулгамдсан асуудал” сэдвээр явуулж, гарсан санал, зөвлөмжийг хөтөлбөрийн хаалтын үеэр Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодод уламжиллаа.

Хүүхдүүд загвар чуулганы хугацаанд орон нутагт ажиллаж, нийгэмд тулгамдсан асуудлаар чуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн, их зүйл суралцсан хэмээн ээлж дараалан сэтгэгдлээ илэрхийлж байв.

Хөтөлбөрийн нөлөөлөл, үр дүнг үнэлэх асуумж, судалгааны дүнг Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс танилцууллаа. Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд хууль тогтоох үйл ажиллагаа буюу парламентын талаарх ойлголт мэдлэгээ бататгаж, мэтгэлцэх, шүүмжлэлт сэтгэлгээ, бичгээр илэрхийлэх, манлайлах, багаар ажиллах чадварт суралцсан хэмээн хариулж, үр дүнг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн. “Загвар чуулган” нь парламентын үйл ажиллагааг бодитоор ойлгож, хууль тогтоох үйл явцыг туршин суралцахад өндөр үр нөлөө үзүүлсэн гэж дүгнэжээ. Харин өсвөрийн парламентчдад тулгамдсан асуудал нь нөлөөллийн ажил явуулахад сургуулийн дэмжлэг дутмаг байсан гэж 57 хувь нь, оролцогчдыг цуглуулах, зохион байгуулахтай холбоотой хүндрэл гарсан тухай 38 хувь нь, цагийн хуваарилалт, ачааллыг даван туулах шаардлага үүссэн гэж 35 хувь нь хариулсан байна.

Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, парламентын хөтөлбөрт амжилттай хамрагдсан хүүхдүүдэд УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ж.Бямбадулам, УИХТГ-ын дэд дарга, ПСХХ-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Одхүү нар баяр хүргэж, дурсгалын зүйл гардууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сарны хөтөлбөрийн хүрээнд Хятадын сансрын нисгэгчдийг сансрын станц руу илгээжээ32 минут 53 секундын өмнөЕрөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилгын ажил 75 хувьтай байна37 минут 4 секундын өмнө“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ40 минут 2 секундын өмнөУИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд1 цаг 10 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо хуралдана1 цаг 15 минутын өмнө“Нутагтаа эзэн-100:1000” төсөл 17 аймгийн 25 сумын 25 багт хэрэгжинэ1 цаг 19 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ1 цаг 34 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан1 цаг 53 минутын өмнөЗээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана5 сар 24. 12:18"Нээлттэй парламент" явуулын мэдээллийн төв ажиллуулав5 сар 24. 10:04“Улаанбаатар марафон-2026”-д УИХ-ын дарга, гишүүд нэгдэж, эрүүл амьдралын хэв маягт уриалав5 сар 23. 19:02УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ жил бүр тавдугаар сарын сүүлчийн 7 хоногийг хүүхдийн эрхийн асуудал хэлэлцдэг болгож хэвшүүлнэ гэв5 сар 23. 17:00Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо5 сар 23. 16:53Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ5 сар 23. 16:52Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна5 сар 23. 15:07НЭМГ суурин тав, явуулын таван цэгээр эмнэлгийн тусламж үзүүлж байна5 сар 23. 14:50Улаанбаатар марафоны 5 км-ийн гүйлтэд 23 мянган хүн оролцож байна5 сар 23. 14:48“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” цогц хөтөлбөр эхэллээ5 сар 23. 13:03Залуу сэтгүүлчдийн парламентын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр эхэллээ5 сар 23. 12:58Фото сурвалжилга: "Улаанбаатар марафон 2026" эргэн тойронд5 сар 23. 12:46Фото сурвалжилга: "Улаанбаатар марафон 2026" үргэлжилж байна5 сар 23. 12:41Улаанбаатар марафоны 21, 10 км-ийн гүйлтэд 17 мянган хүн оролцож байна5 сар 23. 12:08Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав5 сар 23. 12:04Татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив5 сар 23. 9:55"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 42 км-ийн гүйгчид гараанаас гарлаа5 сар 23. 8:22“УИХ-ын цом 2026” спортын тэмцээн нээлтээ хийлээ5 сар 22. 21:34Маргааш нийтийн тээврийн 55 чиглэлийн маршрут өөрчлөгдөж, 5 чиглэл бүрэн зогсоно5 сар 22. 21:31Хуулийн төслүүдийг эцэслэн баталж, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв5 сар 22. 21:28Sinomach группийн төлөөлөгчид “Эрдэнэс алт ресурс” ХХК-тай танилцан, хамтын ажиллагааны боломжийг сонирхлоо5 сар 22. 21:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.