Улсын Их Хурлын Тамгын газраас "Нээлттэй парламент" явуулын мэдээллийн төвийг /2026.05.23/ Улаанбаатар хотын төв талбайд ажиллуулж, парламентын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгч, "УИХ-ын үйл ажиллагааг хэн сайн мэдэх вэ?" сэдэвт АХА асуулт, хариултын тэмцээн явуулж, амжилттай оролцогчдод дурсгалын зүйл гардуулав.
Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхим дахь индэр, УИХ-ын гишүүний ширээ, сандалын загвар бүхий дурсгалын зураг татуулах асраар үйлчлүүлэгч олон байлаа. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас Төрийн ордонтой танилцах аяллыг хэрхэн явуулдаг, "Монгол Улсын Үндсэн хууль", "Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа" зэрэг ном, гарын авлага, танилцуулгыг өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулж, эргэх холбоог үүсгэсэн юм. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүд оролцлоо.
Арга хэмжээний үеэр 9 дэх удаагийн парламентаас баталсан болон өргөн мэдүүлээд буй, хэлэлцүүлгийн шатанд яваа хууль, тогтоолын төслийг танилцуулж, тэдгээрт иргэдээс хэрхэн санал өгч, оролцох боломжтой, https://d.parliament.mn/, https://petition.parliament.mn/ цахим талбаруудын тусламжтайгаар Нийтийн өргөдөл, гомдол санаачлах, бодлогын шийдвэр гаргах үйл явцад өөрийн дуу хоолой, саналаа тусгуулах, биечлэн оролцох аргачлалыг зөвлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав
Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
“Нутагтаа эзэн-100:1000” төсөл 17 аймгийн 25 сумын 25 багт хэрэгжинэ
УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
Нийслэлийн МАН-ын хороо хуралдана
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана.gif)

Сэтгэгдэл бичих