ЖЮЦЮАНЬ, 2026 оны тавдугаар сарын 25 /Reuters/. БНХАУ өнгөрсөн ням гарагт сансрын станц руугаа гурван сансрын нисгэгч илгээсэн бөгөөд нэг нь тэнд бүтэн жил ажиллана. Энэ нь тус улсын сансар судлалын түүхэн дэх хамгийн удаан үргэлжлэх ажиллагаа бөгөөд 2030 он гэхэд саран дээр хүн буулгах зорилтын хүрээнд сансарт удаан хугацаагаар байх үеийн хүний физиологийг судлах боломж олгох юм.
Гурван сансрын нисгэгч бүхий "Шэньжоу-23" хөлгийг Хятадын баруун хойд хэсэгт байрлах Жюцюань хиймэл дагуул хөөргөх төвөөс "Чанжэн-2F Y23" зөөгч пуужингаар орон нутгийн цагаар 23:08 цагт (Гринвичийн цагаар 15:08) хөөргөжээ.
Хонконгийн цагдаагийн мөрдөгчөөр ажиллаж байсан Ли Жяин Хятадын сансрын хөтөлбөрт оролцож буй тус хотын анхны сансрын нисгэгч болж байна.
Гурван нисгэгчийн нэг нь "Тяньгун" сансрын станцад нэг жилийн хугацаанд байрлах бөгөөд энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн урт сансрын даалгавруудын нэг болох хэдий ч 1995 онд Оросын сансрын нисгэгчийн тогтоосон 14 сар хагасын дээд амжилтад хүрэхгүй юм.
Facebook
Twitter
Youtube


Хүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ
Балбад хэдэн зуун жуулчин сураггүй алга болжээ
Америкийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ
Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнийг огцом бууруулжээ
И Жэ Мён НАТО-гийн уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад айлчилна
ДАШТ-ий бүх тоглолтыг үзсэнийхээ төлөө 50 000 ам.долларын цалин авч буй хөгжөөн дэмжигчид

Сэтгэгдэл бичих