БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна


5-р сарын 25
17 цаг 57 минут

       Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан /2026.05.25/ боллоо. 

Хуралдаанаар Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 2025 оны зөвлөмжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ, Багануурын үйлдвэр технологийн парк ХК-ийн “Нүүрс-химийн үйлдвэр” төсөл, 2026-2027 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дэд дарга Ц.Сандаг-Очир Монгол Улс хатуу түлшний хэрэглээг үе шаттайгаар бууруулж, 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилт тавин ажиллаж байгааг онцлов.

Энэхүү зорилт нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилт-2030, Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүрэг, амлалттай уялдаж байгааг тэмдэглэлээ.

Мөн зөвхөн Улаанбаатар хот бус орон нутгийн агаар, орчны бохирдлыг бууруулах асуудлыг урт хугацааны бодлогын хүрээнд авч үзэх шаардлагатайг дурдаж, өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс төлөвлөж, хэрэгжилтийг хангах нь чухлыг тодотгов.

Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, ШУТИС-ийн Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал, академич Х.Энхжаргал мэдээлэл хийж, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлснээр 2026 оны мөн үеийн агаарын бохирдол 2025 оны мөн үетэй харьцуулахад 30 орчим хувиар буурсан талаар танилцуулав.

Шахмал түлш, түүний түүхий эдийг дотоодын эх үүсвэрээр хангах боломжийг судлах, туршилтын хэрэглээг үнэлэх, шаардлагатай тохиолдолд Засгийн газрын шийдвэр гаргуулах, Цаг уур, орчны шинжилгээний газрын агаарын чанарын хяналт-шинжилгээний автомат станцуудын тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөмж болголоо.

“Багануурын үйлдвэр технологийн парк” ХК-ийн зохицуулагч Б.Чойжил “Нүүрс-химийн үйлдвэр” төслийн явц, нөхцөл байдлын талаар танилцуулга хийв. 

Төслийн хүрээнд Багануурын хүрэн нүүрсийг бага температурын битүү халаалтын технологиор боловсруулж, агаарын бохирдлыг бууруулах боломжтойг танилцууллаа. 

Үйлдвэр ашиглалтад орсноор гэр хорооллын зуухнаас ялгарах агаарын бохирдлыг 50-60 хувиар бууруулах, импортын сайжруулсан түлшний өртгийг дотоодын үйлдвэрлэлээр бууруулах боломж бүрдэх талаар мэдээлэв.

Хуралдаанаар 2025-2026 оны халаалтын улиралд хэрэгжүүлсэн хагас коксожсон түлшний хэрэглээ тодорхой үр дүн үзүүлсэн гэж дүгнэж, 2026-2027 оны өвлийн улиралд уг түлшийг хэрэглээнд дахин нийлүүлэхээр шийдвэрлэлээ.

Үүнтэй холбогдуулан шаардлагатай арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Тавантолгой түлш” ХХК-д үүрэг болголоо.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа26 минут 50 секундын өмнөНҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна32 минут 1 секундын өмнөӨөртөө давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүллээ35 минут 21 секундын өмнөНийслэлийн МАН-ын хорооны хурлаар Б.Пүрэвдагвыг Хотын даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ39 минут 10 секундын өмнөБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна46 минут 47 секундын өмнөХан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 хорооллын борооны ус зайлуулах шугамыг засварлаж, шинэчилж байна2 цаг 46 минутын өмнөХүүхэдтэй холбоотой бүх шийдвэрт хүүхдүүдийн санал, дуу хоолой, оролцоо чухал байр суурьтай гэж Хүний эрхийн дэд хороо дүгнэлээ3 цаг 10 минутын өмнө“Дэлхийн адууны өдөр”-ийн арга хэмжээнд оролцох морьдын бүртгэлийг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй зохион байгуулахыг даалгав3 цаг 15 минутын өмнөГ. Болор-Эрдэнэ хагас шигшээд шалгарчээ4 цаг 39 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа4 цаг 43 минутын өмнөАТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна4 цаг 48 минутын өмнөМаргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана4 цаг 52 минутын өмнөДотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо5 цаг 48 минутын өмнөСарны хөтөлбөрийн хүрээнд Хятадын сансрын нисгэгчдийг сансрын станц руу илгээжээ8 цаг 26 минутын өмнөЕрөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилгын ажил 75 хувьтай байна8 цаг 30 минутын өмнө“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ8 цаг 33 минутын өмнөУИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд9 цаг 3 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо хуралдана9 цаг 7 минутын өмнө“Нутагтаа эзэн-100:1000” төсөл 17 аймгийн 25 сумын 25 багт хэрэгжинэ9 цаг 12 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ9 цаг 27 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 цаг 42 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан9 цаг 46 минутын өмнөЗээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана5 сар 24. 12:18"Нээлттэй парламент" явуулын мэдээллийн төв ажиллуулав5 сар 24. 10:04“Улаанбаатар марафон-2026”-д УИХ-ын дарга, гишүүд нэгдэж, эрүүл амьдралын хэв маягт уриалав5 сар 23. 19:02УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ жил бүр тавдугаар сарын сүүлчийн 7 хоногийг хүүхдийн эрхийн асуудал хэлэлцдэг болгож хэвшүүлнэ гэв5 сар 23. 17:00Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо5 сар 23. 16:53Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ5 сар 23. 16:52Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна5 сар 23. 15:07НЭМГ суурин тав, явуулын таван цэгээр эмнэлгийн тусламж үзүүлж байна5 сар 23. 14:50
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.