Өөртөө давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүллээ


5-р сарын 25
18 цаг 09 минут

      Нийслэлийн прокурорын газраас 2026 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс тоймлон хүргэж байна.

- Х.Д нь ... аймгийн ... сумын төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг, мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдалгүй, шалгалтад тэнцсэн мэтээр гэрчилгээг гаргуулан авч, улмаар худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж, өөртөө давуу байдал бий болгохын тулд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэнд хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

- Д.Ө нь ... дүүргийн тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэргүйгээр өөртөө 8 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгох тушаал гаргаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон, мөн Г.Ш-ийг авто баазад жолоочоор томилж, 2025 оны 5 дугаар сараас 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаагүй байхад нь 21 сая төгрөгийн цалин олгож, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- А.Ж нь ... амаржих газрын даргаар ажиллаж байхдаа Удирдах зөвлөлийн 2018.10.09-ний өдрийн №15 хуралд “харьяаллын бус төрсөн эхчүүдээс тус бүр 150,000 төгрөгийн төлбөр авч, байгууллагын 60 жилийн ойд зарцуулах” саналыг гарган дэмжүүлж, улмаар 2018-2021 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд харьяаллын бусаар төрөх эхчүүдээс өргөдөл, хүсэлт гаргуулан 150,000 төгрөгийн төлбөр авах хууль бус үүргийг бусдад өгч, нийт 65 сая төгрөгийг төвлөрүүлэн бэлнээр хүлээн авч, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

- М.Ч нь Б.У-тай бүлэглэн Бүгд Найрамдах Турк Улсаас НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг эд зүйл дотор нуун, олон улсын илгээмжээр улсын хил нэвтрүүлсэн, улмаар М.Ч нь Б.Т-тэй бүлэглэн бусдад худалдаалах зорилгоор ... аймаг руу хууль бусаар тээвэрлэсэн, хадгалсан хэрэгт,

мөн М.Ч нь дээрх хэрэгт цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа, оргон зайлж, бусдын гадаад пастортыг ашиглан хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтэрсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах), Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд;

- Г.С нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн II жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Э.У нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн II жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, хориглосон сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр  хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан  хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Г.Б нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн II жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол агууламжтай, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Б.Г нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн II жагсаалтад багтсан, "MDMB-4en-PINACA"-ийн агууламж бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

- Б.М нь Монгол Улсын эмийн жагсаалтад бүртгэгдээгүй, хүний эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрөөгүй "Pabloon Gold A” гэх нэршилтэй эмийг гадаад улсаас импортолсон, бусдад худалдахыг завдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх худалдах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

Иргэн танд:

Прокурорын яллах дүгнэлт нь хэрэг шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд тухайн иргэний гэм буруугийн асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэх тухай прокурорын шийдвэр юм. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн эцсийн шийдвэрийг шүүх гаргах хуулийн зохицуулалттай. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа2 цаг 21 минутын өмнөНҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна2 цаг 27 минутын өмнөӨөртөө давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүллээ2 цаг 30 минутын өмнөНийслэлийн МАН-ын хорооны хурлаар Б.Пүрэвдагвыг Хотын даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ2 цаг 34 минутын өмнөБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна2 цаг 41 минутын өмнөХан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 хорооллын борооны ус зайлуулах шугамыг засварлаж, шинэчилж байна4 цаг 41 минутын өмнөХүүхэдтэй холбоотой бүх шийдвэрт хүүхдүүдийн санал, дуу хоолой, оролцоо чухал байр суурьтай гэж Хүний эрхийн дэд хороо дүгнэлээ5 цаг 4 минутын өмнө“Дэлхийн адууны өдөр”-ийн арга хэмжээнд оролцох морьдын бүртгэлийг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй зохион байгуулахыг даалгав5 цаг 9 минутын өмнөГ. Болор-Эрдэнэ хагас шигшээд шалгарчээ6 цаг 34 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа6 цаг 37 минутын өмнөАТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна6 цаг 42 минутын өмнөМаргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана6 цаг 46 минутын өмнөДотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо7 цаг 42 минутын өмнөСарны хөтөлбөрийн хүрээнд Хятадын сансрын нисгэгчдийг сансрын станц руу илгээжээ5 сар 25. 10:18Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилгын ажил 75 хувьтай байна5 сар 25. 10:14“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ5 сар 25. 10:11УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд5 сар 25. 9:41Нийслэлийн МАН-ын хороо хуралдана5 сар 25. 9:37“Нутагтаа эзэн-100:1000” төсөл 17 аймгийн 25 сумын 25 багт хэрэгжинэ5 сар 25. 9:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ5 сар 25. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 25. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан5 сар 25. 8:58Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана5 сар 24. 12:18"Нээлттэй парламент" явуулын мэдээллийн төв ажиллуулав5 сар 24. 10:04“Улаанбаатар марафон-2026”-д УИХ-ын дарга, гишүүд нэгдэж, эрүүл амьдралын хэв маягт уриалав5 сар 23. 19:02УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ жил бүр тавдугаар сарын сүүлчийн 7 хоногийг хүүхдийн эрхийн асуудал хэлэлцдэг болгож хэвшүүлнэ гэв5 сар 23. 17:00Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо5 сар 23. 16:53Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ5 сар 23. 16:52Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна5 сар 23. 15:07НЭМГ суурин тав, явуулын таван цэгээр эмнэлгийн тусламж үзүүлж байна5 сар 23. 14:50
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.