УИХ-ын дарга С.Бямбацогт Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа


5-р сарын 25
18 цаг 17 минут

       Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.05.25) Европын Холбооны 21 гишүүн орноос Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Хүн намын зөвлөлийн гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн гишүүн Б.Мөнхсоёл нар оролцов.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Элчин сайд нартай энэ удаад хууль тогтоох дээд байгууллагын даргын хувиар уулзаж байгаадаа  талархалтай байгаагаа илэрхийлээд жил бүр тавдугаар сард зохион байгуулагддаг Европын Холбооны өдрүүд энэ жил анх удаа орон нутагт Дархан-Уул аймагт зохион байгуулагдсанд баяр хүргэв. Тэрбээр, хоёр талын харилцааг бүх салбарт иж бүрэн өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал хэмээгээд Улсын Их Хуралд Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцах 19 бүлэг идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэв. 

Улсын Их Хурлын даргын хувьд “Сайн парламент”-ыг цогцлоох зорилт тавин ажиллаж байна. Парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл явцад олон нийтийн оролцоог хангаж, итгэлцлийг сэргээхэд анхаарлаа хандуулж ажиллаж байгаагаа танилцуулсан. Энэ хүрээнд парламентын засаглалыг бэхжүүлэх, хууль тогтоох үе шат бүрд нээлттэй, иргэдийн оролцоог хангаж ажиллахад Европын Холбоо болон түүний гишүүн орнуудын парламент арвин их туршлагатай учраас илүү нягт, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав. Мөн Улсын Их Хурлын дарга дэлхийн улс орнуудын өмнө тулгамдсан асуудал болоод буй  илт худал мэдээлэл тараах асуудалд Европын Холбоо санаачилгатай ажиллаж байгааг дурдаад хууль тогтоох чиглэлд туршлага судалж, хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн  Европын Холбооны улсуудад өнөөдрийн байдлаар манай улсын 65 мянга орчим иргэн сурч, ажиллаж, амьдарч байна. Эдгээр иргэдийн бизнес хийх болон визийн нөхцөлийг хөнгөвчлөх,  талуудын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааны тэнцвэрт байдлыг хангах зэрэг асуудалд анхаарлаа хандуулахыг хүсэж, Монгол Улсын Их Хурлын зүгээс шаардлагатай арга хэмжээ авч ажиллах болно хэмээв.

 Улсын Их Хурлын даргыг ийнхүү байр сууриа илэрхийлсний дараа Европын Холбооноос Монгол Улсад суугаа  Элчин сайд Ина Марчюлёните үг хэлсэн.Тэрбээр Европын Холбооны улсуудтай ирэх жил болох сонгуультай холбоотойгоор  илт худал мэдээлэл тараах болон кибер халдлагын эрсдэлээс хамгаалах хүрээнд дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиглэлээр санал солилцож буйгаа дурдав. Үүнээс гадна ойн түншлэлийн хүрээнд Ойн тухай хуулийн төсөлд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-д энэ асуудлаар тодорхой үр дүнд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаагаа хэлж байлаа.  Түүнчлэн хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн орчныг бүрдүүлэхэд зарим нэг сорилт тулгарч байгааг дурдав. Тухайлбал, олон улсын арбитрийг хүлээн зөвшөөрөх тал дээр асуудал тулгардаг зэрэг нь хөрөнгө оруулалтыг тодорхой эрсдэлд оруулдаг гэж байлаа. Зөвхөн Европын Холбоо төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд Хөрөнгө оруулалтын тухай хууль чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа байр сууриа илэрхийллээ.

Түүнчлэн Бүгд Найрамдах Хорват Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Дарио Михелин, Шведийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Пер Августссон  нар үг хэлсэн. Тухайлбал Хорват Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Дарио Михелин, хоёр улсын парламент хоорондын хамтын  ажиллагаа үр дүнтэй хэрэгжиж байгааг тэмдэглээд Улсын Их Хурлын даргын дурдсан “Сайн парламент”-ыг төлөвшүүлэх, нээлттэй, ил тод хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог хангах чиглэлээр харилцан туршлага солилцож, ажиллахад бэлэн байгаагаа хэлэв.

Үүнээс гадна  Улсын Их Хуралд суудалтай таван намын оролцоог хэрхэн хангаж байгаа талаар асуусан асуултад Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Х.Тэмүүжин хариулт өгсөн. Тэрбээр, 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олон намын төлөөлөл бүхий парламентын тогтолцоо бий болох эрх зүйн орчин бий болсон. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга намаасаа татгалзах агуулга бүхий хуулийн төсөл санаачлаад байгаагаа дурдаад Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хувьд парламентад харилцан тэнцвэртэй ажил хэрэгч мэтгэлцээн өрнөх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа хэмээн дүгнэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа2 цаг 22 минутын өмнөНҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна2 цаг 27 минутын өмнөӨөртөө давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүллээ2 цаг 31 минутын өмнөНийслэлийн МАН-ын хорооны хурлаар Б.Пүрэвдагвыг Хотын даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ2 цаг 35 минутын өмнөБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна2 цаг 42 минутын өмнөХан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 хорооллын борооны ус зайлуулах шугамыг засварлаж, шинэчилж байна4 цаг 41 минутын өмнөХүүхэдтэй холбоотой бүх шийдвэрт хүүхдүүдийн санал, дуу хоолой, оролцоо чухал байр суурьтай гэж Хүний эрхийн дэд хороо дүгнэлээ5 цаг 5 минутын өмнө“Дэлхийн адууны өдөр”-ийн арга хэмжээнд оролцох морьдын бүртгэлийг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй зохион байгуулахыг даалгав5 цаг 10 минутын өмнөГ. Болор-Эрдэнэ хагас шигшээд шалгарчээ6 цаг 34 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа6 цаг 38 минутын өмнөАТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна6 цаг 43 минутын өмнөМаргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана6 цаг 47 минутын өмнөДотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо7 цаг 43 минутын өмнөСарны хөтөлбөрийн хүрээнд Хятадын сансрын нисгэгчдийг сансрын станц руу илгээжээ5 сар 25. 10:18Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилгын ажил 75 хувьтай байна5 сар 25. 10:14“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ5 сар 25. 10:11УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд5 сар 25. 9:41Нийслэлийн МАН-ын хороо хуралдана5 сар 25. 9:37“Нутагтаа эзэн-100:1000” төсөл 17 аймгийн 25 сумын 25 багт хэрэгжинэ5 сар 25. 9:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ5 сар 25. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 25. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан5 сар 25. 8:58Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана5 сар 24. 12:18"Нээлттэй парламент" явуулын мэдээллийн төв ажиллуулав5 сар 24. 10:04“Улаанбаатар марафон-2026”-д УИХ-ын дарга, гишүүд нэгдэж, эрүүл амьдралын хэв маягт уриалав5 сар 23. 19:02УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ жил бүр тавдугаар сарын сүүлчийн 7 хоногийг хүүхдийн эрхийн асуудал хэлэлцдэг болгож хэвшүүлнэ гэв5 сар 23. 17:00Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо5 сар 23. 16:53Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ5 сар 23. 16:52Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна5 сар 23. 15:07НЭМГ суурин тав, явуулын таван цэгээр эмнэлгийн тусламж үзүүлж байна5 сар 23. 14:50
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.