Хүүхдийн цахим хэрэглээ Монголд болон бусад улсад


5-р сарын 26
10 цаг 12 минут

      Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал ба зохицуулалт” судалгаанд дурдсанаар 13-18 насны судалгаанд оролцогчдын 71 хувь нь өдөр бүр цахим орчинд давтамжтай нэвтэрдэг. Үүний 96 хувь фэйсбүүк, 89 хувь нь фэйсбүүк месенжер ашигладаг гэсэн байна. Мөн 13-18 насны хүүхдүүд гэртээ, интернэтэд орохдоо аав, ээжийн эзгүйд орох хандлага хамгийн өндөр буюу 89 хувь байдаг гэжээ.

Судалгаагаар хүүхдүүдийн 87 хувь нь цахим орчны халдлагад өртөж байсан, тэдгээрийн 59 хувь нь эцэг, эхдээ хэлдэггүй, мөн хүүхдүүдийн 67 хувь нь нэгээс олон хаягтай байдаг байна. Цахим орчны хяналтгүй хэрэглээ нь хүүхдийн сэтгэл зүй, нойр, анхаарал төвлөрөл болон нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлж, донтолт, цахим дарамтад өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тэгвэл дээрх асуудлыг  Монголд болон гаднын улсуудад хэрхэн зохицуулдаг талаар Тэд бид булангаараа хуваалцаж байна. 

Монгол Улс: 16 хүртэлх насны хүүхдийн цахим хэрэглээтэй холбоотой саналуудыг гаргаж байна 

Монгол Улсад насанд хүрээгүй хүүхдийн цахим хэрэглээг шууд болон шууд бусаар зохицуулсан тусгай зохицуулалтууд бий. Харин хүүхдийн цахим хэрэглээний тухай бие даасан хууль байхгүй учир хэд хэдэн журам, стандартын хүрээнд зохицуулагддаг.

Ингэхдээ Харилцаа холбооны зохицуулах хороогоор хүүхдэд сөрөг нөлөөтэй контентыг ангилах, хаах, мэдээлэх журам хэрэгжүүлдэг байна. Харин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон хүүхэд хамгааллын байгууллагууд цахим орчны хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлдэг. ЦЕГ кибер дарамт, цахим мөлжлөг, онлайн залилан зэрэгтэй холбоотой зөрчлийг шалгаж ажилладаг.  

Мөн Хүүхэд хамгааллын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулиар зохицуулдаг.

Гэвч TikTok, Facebook, YouTube, Instagram зэрэг платформын хэрэглээг шууд хянах боломж хязгаарлагдмал, эцэг эхийн хяналт сул зэрэг асуудлаас үүдэн хүүхдүүдийн цахим хэрэглээ буурахгүй хэвээр байна. Тиймээс манай улсад сошиал медиагийн  нөлөөллийг зөвхөн хэрэглээний хугацаагаар бус, агуулгын шинж чанар, платформын зохион байгуулалт, хүргэлтийн алгоритмын нөлөөллөөр нь авч үзэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлдэг.

Мөн Соёлын сайд Ж.Алдаржавхлан нарын УИХ-ын гишүүд 16 хүртэлх насны хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлах, сургуулийн орчинд цахим хэрэглээг түр хаах зэрэг цахим хэрэглээ, цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой саналуудыг гаргаад байгаа юм.

Австрали улс: 16-аас доош насны хүүхэд сошиал платформ дээр аккаунт нээх, ашиглахыг хориглосон

Австрали улс 16-аас доош насны хүүхдүүдийн цахим хэрэглээг хязгаарлах дэлхийд анхдагч бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ бодлого нь дараах байдлаар зохицуулагддаг байна. Үүнд, 16-аас доош насны хүүхэд тодорхой сошиал платформ дээр аккаунт нээх, ашиглахыг хориглосон байна. Ингэхдээ хариуцлагыг  хүүхэд эсвэл эцэг эхэд биш, платформ компаниудад хүлээлгэдэг байхаар  зохицуулжээ. Платформууд “reasonable steps” буюу нас шалгах бодит арга хэмжээ авах үүрэгтэй. Зөрчсөн компанид 49.5 сая AUD хүртэл торгууль ногдуулах боломжтой байна.

Хуулийн хүрээнд Meta-ийн Facebook, Instagram, Threads болон TikTok, Snap Inc, Reddit, X Corp. (X/Twitter), Twitch, YouTube зэрэг платформууд багтжээ. Харин WhatsApp, Google Classroom, YouTube Kids, Roblox, Discord зэрэг боловсролтой холбоотой, бага эрсдэлтэй платформуудыг зарим тохиолдолд ашиглахыг зөвшөөрчээ. 

Хятад улс: CAC-ийн журмаар нас насны ангиллаар дэлгэцийн цагийг  хязгаарладаг

Хятад улс хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах хамгийн хатуу тогтолцоонуудын нэгийг нэвтрүүлсэн гэж үздэг. Ялангуяа “Minor Mode” / Teen Mode / Youth Mode) буюу насанд хүрээгүй хэрэглэгчийн тусгай горимыг улс даяар хэрэгжүүлж эхэлжээ.

Хятадын интернэт зохицуулагч 2025 онд улсын хэмжээнд “Minors Mode” системийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ систем нь гар утас, аппликейшн, app store, сошиал платформууд дээр нэгдсэн байдлаар ажилладаг аж.

Уг систем хүүхдийн интернэтэд донтох эрсдэлийг бууруулах, аюултай контентоос хамгаалах, дэлгэцийн цагийг хязгаарлах, насанд тохирсон контент үзүүлэх зорилготой юм.

Мөн дээрхээс гадна CAC-ийн журмаар нас насны ангиллаар дэлгэцийн цагийг  хязгаарладаг байна. Түүнчлэн 22:00–06:00 цагийн хооронд ихэнх интернэт үйлчилгээ хаагддаг аж. 

Гэхдээ боловсрол, онцгой байдал, эцэг эхийн зөвшөөрсөн зарим аппикейшныг ашиглах боломжтой байна.

Алгоритм болон контентыг хатуу хянадаг байна. Ингэхдээ платформууд хүчирхийлэл, pornography, донтолт үүсгэх контент, “unsafe behavior imitation” төрлийн агуулгыг хүүхдэд санал болгохыг хориглодог. Түүнчлэн Хятад улс  Real-name verification буюу жинхэнэ нэрийн систем ашигладаг. Энэ нь систем нь хүүхэд насанд хүрэгчийн аккаунтыг ашиглахыг багасгах, gaming, livestream, social media access-ийг насны дагуу хянах боломжийг бүрдүүлдэг байна. Гэхдээ хэт төрийн хяналттай, цензур нэмэгдүүлдэг, хүүхдийн мэдээлэл их цуглуулдаг, нууцлалд эрсдэлтэй, VPN болон насанд хүрэгчийн аккаунтаар орох боломжтой зэрэг эрсдэлтэй, шүүмжлэлтэй асуудлууд гардаг байна.  Гэсэн ч дэлхий дээр хүүхдийн цахим хэрэглээг хамгийн системтэй, технологийн түвшинд зохицуулж буй улсын нэг гэж үздэг.

Дэлхийн улс орнууд дээрх асуудлыг нийтийн эрүүл мэнд, хүүхэд хамгааллын бодлогын түвшинд авч үзэж эхлээд байгаа юм. Тухайлбал, Франц, Испани, Дани, Грек зэрэг улс насны босго тогтоох, хязгаарлалт хийх чиглэлд бодлого боловсруулж, хэрэгжүүлж эхэлжээ.  Мөн Индонез, Малайз улсад 16-аас доош насныхны цахим хэрэглээг хязгаарлах санал, бодлого хэлэлцэгдэж байгаа бол Их Британи, Герман, Норвеги зэрэг орон илүү хатуу зохицуулалтын асуудлыг авч хэлэлцэж байна. 

Үүнээс гадна АНУ-д муж улсуудаар хүүхэд хамгааллын хуулиуд хэрэгжиж эхэлсэн бол Хятад улс хүүхдийн хэрэглээг хязгаарласан тусгай горим нэвтрүүлээд байна. Бразил улс ч донтуулах шинжтэй функцуудыг хязгаарлах чиглэлээр шинэ зохицуулалт боловсруулж байгаа юм байна. Одоогийн байдлаар дэлхийн 25-аас дээш улс хүүхдүүдийн цахим хэрэглээг хязгаарлах, хориглох, зохицуулах бодлогыг идэвхтэй хэлэлцэж байгаа аж.

Эх сурвалж: Ч.БЯМБАА “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав5 цаг 11 минутын өмнөТөсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна6 цаг 29 минутын өмнөСамар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ8 цаг 42 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо8 цаг 47 минутын өмнөЗуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ8 цаг 50 минутын өмнөАвстралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ8 цаг 53 минутын өмнөБ.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 цаг 18 минутын өмнөД.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 цаг 51 минутын өмнө“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв9 сар 22. 11:10АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна9 сар 22. 11:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 22. 9:42НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ9 сар 22. 9:40Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно9 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 сар 22. 8:562027 онд ХААН титэм авах гэсэн Л.Оюун-Эрдэнийн санаархалд У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж хариу цохилт өгөх үү9 сар 21. 19:41Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа9 сар 21. 17:40Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ9 сар 21. 15:40Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "30-ийн бүлэг" Б.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаас огцруулж, Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох бойкотоо үргэлжлүүлж байна9 сар 21. 15:35С.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улстөрчид биш ард түмэн хохирно9 сар 21. 15:02Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө9 сар 21. 13:37Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй...9 сар 21. 13:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо9 сар 21. 13:22Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв9 сар 21. 11:37Ерөнхий сайдын есөн шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлэв9 сар 21. 10:21“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа9 сар 21. 10:16Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв9 сар 21. 10:12Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа9 сар 21. 10:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 21. 9:20УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.21-09.259 сар 21. 9:15Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан9 сар 21. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.