Баян-Өлгий аймгийн Алтай сум болон Өлгий сумын 4 багийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин лабораторийн шинжилгээгээр батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоолоо.Хорио цээрийн дэглэм 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагаас эхлэн хэрэгжиж байна.
Тус шийдвэрийн хүрээнд:
Алтай, Өлгий, Бугат сумын төвийн 3,5 дугаар багын нутаг дэвсгэрт хөдөлгөөний хязгаарлалт тогтооно.
Хяналтын постууд 24 цагаар ажиллана
Малын шилжилт хөдөлгөөнд бүрэн хяналт тавина
Ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлнэ
Олон нийтийг хамарсан арга хэмжээг түр хугацаагаар хориглоно
Малын мах бэлтгэлийн үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсооно
Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб болон мэргэжлийн байгууллагууд халдварын тархалтыг хумих, голомтыг хязгаарлах чиглэлээр нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж байна.
Иргэд, малчдыг:
Дур мэдэн зорчихгүй байх
Малын хөдөлгөөн хийхгүй байх
Баталгаагүй мэдээлэл түгээхгүй байх
Мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг чанд мөрдөхийг онцгойлон анхааруулж байна.
Facebook
Twitter
Youtube


Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно
Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Нөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа
Зохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална
Нийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна

Сэтгэгдэл бичих