Б.Билгүүн: Цэргийн ангийн удирдлагууд хараа, хяналтаа сулруулсны улмаас дэглэлтээс үүдсэн асуудлууд гарч байна


5-р сарын 26
12 цаг 02 минут

     Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид 19 настай цэрэг бусдад зодуулж амиа алдсан хэрэг саяхан гарсан. Үүнтэй холбогдуулан цэргийн ангийн дэглэлтийн талаар өмгөөлөгч Б.Билгүүнтэй ярилцлаа.

-Цэргийн ангийн дэглэлтээс үүдэлтэй алба хаагчид эрүүл мэнд, амь насаараа хохирсон асуудлууд сүүлийн үед гарах боллоо. Энэ төрлийн асуудал дээр ажилладаг өмгөөлөгчийн хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?

-Тухайн үйлдлийг хийж, бусдын эрхийг зөрчиж, амь нас, эрүүл мэндэд халдсан этгээдийг үйлдлээс нь хамаараад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгана. Яагаад гэвэл бүхэл бүтэн хүний амь насанд халдсан хэрэг гарсан. Гэхдээ иймэрхүү асуудалд нийтээрээ цэргийн ангид үйлдэл хийсэн хүнийг буруутгаад, асуудлыг нам жим өнгөрөөчих гээд байдаг хандлага ажиглагддаг. Гэвч Монгол Улсын хууль дүрмээрээ цэргийн ангид хараа хяналт тавьж байх ёстой удирдлага, офицерууд хяналтаа алдсан учраас дэглэлтээс үүдсэн асуудлууд гарч байна. Өөрөөр хэлбэл, тухайн үйлдлийг хийсэн хүмүүст л хуулийн хариуцлага оногдуулаад, хэргийг дуусгавар болгох гээд байдаг.

Мөн ийм асуудалд төрийн албан хаагч буюу цэргийн цолтой этгээдүүд холбогдсон бол учруулсан гэм хорыг нь төр хариуцдаг. Үүнтэй адилхан байлдагч бол цэргийн анхан шатны цолтой этгээд учраас төрийн албан хаагч гэж үзнэ. Төрийн алба хаагчийн учруулсан гэм хор, эдийн засгийн хохирлыг төр хариуцаад, дараа нь буруутай этгээдээс нөхөж гаргуулдаг хуультай.

-Тэгвэл энэ төрлийн асуудал дээр хамгийн их орхигдуулдаг, анзаардаггүй зүйл нь юу байна вэ?

-Нэг хүн буруутай зүйл хийснээс болоод ийм асуудал боллоо гэж тайлбарладаг л даа. Цэргийн байгууллагууд ч өөрсдийгөө өмөөрсөн янзтай байдаг. Гэвч энэ бол хэзээ ч нэг хүний үйлдлээр харах боломжгүй зүйл. Яагаад гэвэл цэргийн анги гэдэг асар олон даргатай, хараа хяналттай газар шүү дээ. Мөн ийм төрлийн хэргийг олон нийтээс битгий нуугаасай л гэж хуульчийнхаа хувьд үздэг. Ямар нэгэн асуудал гарсан бол түүнийг нээлттэй олон нийтэд зарлах хэрэгтэй. Харин зарлахдаа өнөөх асуудлаа яаж шийдвэрлэсэн, ямар хариуцлага ногдуулсан гэдгээ хэлэх хэрэгтэй.

Тэгж байж ийм үйлдэл нь буруу юм байна гэдгийг цэргийн алба хаагчид ойлгож байж энэ асуудал таслан зогсоно. Гэвч манайхан аль болох нуун дарагдуулж, тэндээ зохицуулах гээд үзээд байдаг. Бодит байдал дээр дарагдсан, нуугдсан асуудлууд дахин давтагддаг. Нууснаараа асуудлаас урьдчилан сэргийлэх ямар ч боломжгүй.

Тиймээс цэргийн ангийн удирдлагууд, Зэвсэгт хүчний жанчин штабууд хараа хяналтаа цаашид сайжруулах хэрэгтэй байна. Түүнчлэн иймэрхүү асуудлууд камергүй газар гараад байдаг юм уу, эсвэл хилийн цэргүүд дээр гардаг уу гэх мэтээр анхаарах хэрэгтэй. Асуудал гаргасан, хариуцлага алдсан хүмүүст шударгаар хандах хэрэгтэй. Эсрэгээрээ нуугаад өнгөрчихвөл "Өмнө нь надтай ингэж харьцдаг байсан. Одоо ингэж болох юм байна, болдог юм байна" гэсэн бодол хүн болгоны сэтгэхүйд хэвийн үзэгдэл мэт үлдчихдэг.

-Өмнө нь цэргийн ангийн дэглэлттэй холбоотой олны анхааралд өртсөн хэргийг түргэн шуурхай шийдсэн жишээ харагдсан шүү дээ. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Манай хууль зүйн салбарт буруу, гаж гэж хэлж болохуйц нэг зүйл нь олон нийтийн анхааралд өртсөн, нийгмийн бухимдлыг хэдий чинээ татсан хэргийг төдий чинээ хурдан шийддэг зүйл ажиглагддаг. Энгийн иргэний, олны анхаарал татаагүй хэргийг удааж, хайхрамжгүй, ялгамжтай байдлаар хандаж байгаа жишээнүүд бий. Тийм учраас сошиал орчин хүчээ авсан энэ үед олны анхаарал татсан хэргийг өөртөө ашигтайгаар, хурдан шийдүүлж чаддаг жишиг манай улсад бий болсон. Олны анхаарал татсан ч бай, татаагүй ч бай бүгдийг нь хурдан шуурхай, зөв шударгаар шийдвэрлэх ёстой. Дараа нь шийдвэрлэсэн асуудлаа нийтэд зарлах ёстой. Жишээлбэл, шүүгч нар хэнд, ямар хариуцлага ногдуулсныг хоорондоо маш сайн дамжуулж чаддаг. Ингээд энэ төрлийн зөрчлүүдээ таслан зогсоож чаддаг. Ингэж байж дахин гэмт хэрэг, зөрчил гарахгүй урьдчилан сэргийлнэ.

-Цэргийн ангид алба хааж байх хугацаандаа гадны нөлөөтэйгөөр амь насаа алдсан бол удирдлагуудад нь ямар шийтгэл оногдуулдаг юм бол?

-Шууд оролцоо байхгүй бол цэргийн ангийн дотоод журмаараа хөдөлмөрийн сахилга алдсан гэдэг утгаараа албан тушаал бууруулах, эсвэл ажлаас чөлөөлөх асуудал яригдана. Түүнээс ялын шийтгэл байхгүй. Харин амь насанд нь халдсан этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

-Иймэрхүү асуудал гарах бүрд удирдах албан тушаалтнууд манайд цэргийн дэглэлт гэдэг зүйл байхгүй болсон гэдэг. Гэвч бодит байдал дээр асуудал гарсаар байгаагийн шалтгаан нь юу байна вэ?

-Хүний эрхийн үндэсний комиссоос хоёр жилийн өмнө ажлын хэсэг байгуулаад, маш олон цэргийн байгууллагаар явж, дүгнэлт гаргасан байдаг. Ингэхэд нийт хамрагдсан зэвсэгт хүчний салбарт дүрмийн бус харилцаа байна гэдэг дүгнэлт гарсан. "Цэргийн байгууллагын дарга, удирдлагуудын ярьдаг шиг зүйл алга" гэсэн дүгнэлт гарсан. Санаандгүй гаргасан осол мэтээр тайлбарласан зүйл биш байсан. Ер нь удирдлагууд аль болох өөрсдөөсөө холдуулж, олны анхаарлыг татахгүй байж байгаад мултарч байгаа нь дахин гэмт хэргийг бий болгож байна. Тийм учраас битгий нуун далдлаач ээ, хохирсон хүнээс гадна ар гэр нь давхар хохирдгийг нийт алба хаагчдадаа сурталчлан таниулаач ээ гэдгийг хэлмээр байна. Миний хувьд энэ төрлийн хэргүүд дээр ажиллаж, ар гэрийнхэнтэй нь уулзаж байхад сэтгэл санаагаар асар их хохирсон байдаг. Тийм учраас асар их хэмжээний хор хохиролтой үйлдэл гэдгийг дахин сануулмаар байна.

Эх сурвалж: Г.БАЛГАРМАА DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?30 минут 24 секундын өмнө“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв7 цаг 10 минутын өмнөСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 цаг 17 минутын өмнөНөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо7 цаг 20 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв7 цаг 24 минутын өмнөХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ7 цаг 30 минутын өмнөМонгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов7 цаг 33 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов7 цаг 37 минутын өмнөСэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх7 цаг 40 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана9 цаг 24 минутын өмнө2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ9 цаг 28 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа9 цаг 31 минутын өмнө“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна9 цаг 34 минутын өмнөСпорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна9 цаг 37 минутын өмнө2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ9 цаг 40 минутын өмнөБогдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна9 цаг 43 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна9 цаг 54 минутын өмнөБулган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ9 цаг 57 минутын өмнөНийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа6 сар 9. 12:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа6 сар 9. 12:45Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна6 сар 9. 12:37БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо6 сар 8. 16:53УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6 сар 8. 16:50“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна6 сар 8. 16:47Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ6 сар 8. 16:39Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо6 сар 8. 16:36Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо6 сар 8. 16:28“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ6 сар 8. 16:25Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа6 сар 8. 16:20Сэрэмжлүүлэг!6 сар 8. 16:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.