УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал


5-р сарын 26
14 цаг 32 минут

      Улсын Их Хурлын Тамгын газар Парламентын сэтгүүлчдийн холбоо, “Алтангадас” Парламентын сэтгүүлчдийн клубтэй хамтран “Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг өнөөдөр /2026.05.26/ эхлүүллээ.

Сэтгүүлч, редакторуудад парламентын бүтэц, үйл ажиллагаа, хууль тогтоох болон хянан шалгах чиг үүрэг, механизмын талаарх ойлголт, мэдлэгийг гүнзгийрүүлэн өгч, мэдээллийг иргэдэд ойлгомжтой, тэнцвэртэй, баримтад тулгуурлан, түргэн шуурхай түгээх, асуудалд агуулгын болон бодлогын дүн шинжилгээ хийх арга зүйн талаар мэдээлэл хүргэх зорилготой сургалтыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нээж, сэтгүүлчдэд парламентын шинэчлэлийн бодлогыг танилцууллаа.

Парламентын нэр хүнд институтийн түвшинд хангалтгүй, сул байгаа нь судалгаанаас тодорхой харагдаж байгаа учраас иргэдийн хүлээлтэд хүрэхгүй байгаа алдааг засахаас ажлаа эхэлсэн гэдгээ Улсын Их Хурлын дарга онцлов. Тиймээс парламентын дархлааг бэхжүүлэхийн тулд парламент өөрийнхөө хууль, дэг, эрх зүйн орчныг илүү сайжруулах ёстой гэж үзэж байгаагаа тэмдэглэв. 

Сайн парламентыг цогцлоох эрх зүйн тулгын гурван чулуу болсон Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа юм. Тэгвэл эдгээр хуулиудад ямар өөрчлөлт оруулж, тулгарч буй асуудлуудыг хэрхэн засахаар төлөвлөж буй талаар Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентын сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлаа. Дээр дурьдсан хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар хариуцлага, сахилга баттай, иргэдэд ээлтэй, ил тод, хийдэлгүй хууль баталж, хэрэгжилтэд хяналт тавьдаг сайн парламент төлөвшинө гэж үзэж байна хэмээгээд, цаашдаа парламентын мэдээлэл, батлагдсан хууль, шийдвэрийг энгийн ойлгомжтой байдлаар олон нийтэд хүргэхэд анхааран ажиллаж байгааг танилцуулсан.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт яриандаа, ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын  сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал гэдгийг онцлоод, улстөржилт бус хуулийн мөн чанар, ажил хэрэгч мэтгэлцээнийг ард иргэдэд хүргэхэд түлхүү анхаарахыг уриаллаа.

“Парламент ба хэвлэл мэдээлэл” сэтгүүлчдэд зориулсан сургалтад Монгол Улсын Их Хурал, Тамгын газрын удирдлагууд, Улсын Их Хурлын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын албан хаагчид, парламентын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторууд оролцож байна.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү сургалтын эхний өдөр сэтгүүлчид Үндсэн хууль ба төрийн байгууллын суурь ойлголт, хууль тогтоох онол практикийн асуудал гэсэн үндсэн сэдвийн хүрээнд нийт 10 илтгэгчийн илтгэл, мэдээлэлтэй танилцана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв55 минут 26 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал59 минут 47 секундын өмнөБ.Пүрэвдагвыг нийслэлийн Засаг даргаар томиллоо1 цаг 7 минутын өмнөБ.Билгүүн: Цэргийн ангийн удирдлагууд хараа, хяналтаа сулруулсны улмаас дэглэлтээс үүдсэн асуудлууд гарч байна3 цаг 30 минутын өмнөБаян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо3 цаг 38 минутын өмнөХүүхдийн цахим хэрэглээ Монголд болон бусад улсад5 цаг 21 минутын өмнөБэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд сайн байна5 цаг 26 минутын өмнөХаан банкны аппликейшн зохиож 1742 иргэнд 5.2 тэрбумын хохирол учруулсан 17 этгээдийг хилийн гаднаас баривчиллаа5 цаг 34 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 24 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан6 цаг 28 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа5 сар 25. 18:17НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна5 сар 25. 18:12Өөртөө давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүллээ5 сар 25. 18:09Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Б.Пүрэвдагвыг Хотын даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ5 сар 25. 18:05БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна5 сар 25. 17:57Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 хорооллын борооны ус зайлуулах шугамыг засварлаж, шинэчилж байна5 сар 25. 15:58Хүүхэдтэй холбоотой бүх шийдвэрт хүүхдүүдийн санал, дуу хоолой, оролцоо чухал байр суурьтай гэж Хүний эрхийн дэд хороо дүгнэлээ5 сар 25. 15:34“Дэлхийн адууны өдөр”-ийн арга хэмжээнд оролцох морьдын бүртгэлийг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй зохион байгуулахыг даалгав5 сар 25. 15:30Г. Болор-Эрдэнэ хагас шигшээд шалгарчээ5 сар 25. 14:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа5 сар 25. 14:01АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна5 сар 25. 13:57Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана5 сар 25. 13:52Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо5 сар 25. 12:56Сарны хөтөлбөрийн хүрээнд Хятадын сансрын нисгэгчдийг сансрын станц руу илгээжээ5 сар 25. 10:18Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилгын ажил 75 хувьтай байна5 сар 25. 10:14“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ5 сар 25. 10:11УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд5 сар 25. 9:41Нийслэлийн МАН-ын хороо хуралдана5 сар 25. 9:37“Нутагтаа эзэн-100:1000” төсөл 17 аймгийн 25 сумын 25 багт хэрэгжинэ5 сар 25. 9:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ5 сар 25. 9:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.