Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв


5-р сарын 26
14 цаг 36 минут

     Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.05.26) хамтран хуралдаж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаан 09 цаг 54 минутад хүрэлцэн ирэх ёстой 56 гишүүний 29 нь хүрэлцэн ирснээр, 51.8 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хороодын хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар удирдав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хамтарсан хуралдаан явууллаа. Байнгын хороод нэгдсэн хуралдаанаар төслийн эцсийн хувилбартай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, О.Батнайрамдал, С.Эрдэнэбат нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа.  Ийнхүү төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэбат нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал танилцуулав. Засгийн газраас энэ сарын 01-ний өдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Уг төслийн үзэл баримтлал болон төслөөр зохицуулах харилцаа нь Улсын Их Хурлаас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зохицуулалтыг бүхэлд нь хүчингүй болгох асуудлыг хөндсөн.

Гэвч хуулийн төсөлд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1 дэх заалтыг яг тухайн бичилт бүхий үг өгүүлбэр найруулгаар өөрчлөн найруулахаар тусгаж өргөн мэдүүлсэн хэмээн Б.Заяабал гишүүн танилцууллаа. Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9 дэх хэсэгт “Өөрчлөлт оруулж байгаа зүйл, хэсэг, заалтын зарим нэр томьёо, үг хэллэгийг өөрчилсөн буюу хассанаар түүний утга агуулга нэг мөр ойлгогдохооргүй байвал түүнийг өөрчлөн найруулна.” гэж заасан байдаг. Гэтэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа тус хуулийн холбогдох заалтыг өөрчлөн найруулах нь Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчих аж. Нэгдсэн хуралдаанаас хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг үзэл баримтлалын хүрээнд оновчтой болгож хэлэлцэх шаардлага үүссэн. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцааж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлаас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг Байнгын хорооноос санаачлан боловсруулж хэлэлцүүлэх гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргаж Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар тус хэлэлцүүлсэн. Уг саналыг нэгдсэн хуралдаанаар дэмжсэнээр Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.25 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.12 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталжээ. Уг саналтай уялдуулан 2025 онд баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Хуулийн төсөл нэг зүйлтэй, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох зохицуулалтыг тусгажээ.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд Ж.Ганбаатар, Ж.Батжаргал, Х.Ганхуяг, Б.Мөнхсоёл, Х.Булгантуяа, Г.Ганбаатар нар асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг Б.Заяабал гишүүн гаргав. Хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 51.3 хувийн саналаар дэмжив. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв55 минут 36 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал59 минут 57 секундын өмнөБ.Пүрэвдагвыг нийслэлийн Засаг даргаар томиллоо1 цаг 8 минутын өмнөБ.Билгүүн: Цэргийн ангийн удирдлагууд хараа, хяналтаа сулруулсны улмаас дэглэлтээс үүдсэн асуудлууд гарч байна3 цаг 30 минутын өмнөБаян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо3 цаг 38 минутын өмнөХүүхдийн цахим хэрэглээ Монголд болон бусад улсад5 цаг 21 минутын өмнөБэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд сайн байна5 цаг 27 минутын өмнөХаан банкны аппликейшн зохиож 1742 иргэнд 5.2 тэрбумын хохирол учруулсан 17 этгээдийг хилийн гаднаас баривчиллаа5 цаг 34 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 24 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан6 цаг 28 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа5 сар 25. 18:17НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна5 сар 25. 18:12Өөртөө давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүллээ5 сар 25. 18:09Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Б.Пүрэвдагвыг Хотын даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ5 сар 25. 18:05БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна5 сар 25. 17:57Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 хорооллын борооны ус зайлуулах шугамыг засварлаж, шинэчилж байна5 сар 25. 15:58Хүүхэдтэй холбоотой бүх шийдвэрт хүүхдүүдийн санал, дуу хоолой, оролцоо чухал байр суурьтай гэж Хүний эрхийн дэд хороо дүгнэлээ5 сар 25. 15:34“Дэлхийн адууны өдөр”-ийн арга хэмжээнд оролцох морьдын бүртгэлийг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй зохион байгуулахыг даалгав5 сар 25. 15:30Г. Болор-Эрдэнэ хагас шигшээд шалгарчээ5 сар 25. 14:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа5 сар 25. 14:01АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна5 сар 25. 13:57Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана5 сар 25. 13:52Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо5 сар 25. 12:56Сарны хөтөлбөрийн хүрээнд Хятадын сансрын нисгэгчдийг сансрын станц руу илгээжээ5 сар 25. 10:18Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилгын ажил 75 хувьтай байна5 сар 25. 10:14“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол өнөөдөр эхэллээ5 сар 25. 10:11УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд5 сар 25. 9:41Нийслэлийн МАН-ын хороо хуралдана5 сар 25. 9:37“Нутагтаа эзэн-100:1000” төсөл 17 аймгийн 25 сумын 25 багт хэрэгжинэ5 сар 25. 9:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ5 сар 25. 9:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.