Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Бяруузанын Пүрэвдагвыг батламжилж, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг хотын даргын тамгыг хүлээлгэн өглөө. Өнөөдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж, олонхын саналаар дэмжсэн.
Улмаар НИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжилснаар Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын 37 дахь дарга боллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэл Улаанбаатар хотын эрх зүй, эдийн засгийн чадавхыг сайжруулж, хөгжлийн шинэ боломжуудыг нээхэд манлайлал үзүүлж ажилласан үе үеийн удирдлагуудад талархал илэрхийлж, иргэдэд амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг нээлттэй, ил тод байдлаар үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.





Facebook
Twitter
Youtube


Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв
Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилгын ажил 75 хувьтай байна
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна
Т.Даваадалайг нэг сарын хугацаатай цагдан хорилоо
Фото сурвалжилга: "Улаанбаатар марафон 2026" эргэн тойронд
НЭМГ суурин тав, явуулын таван цэгээр эмнэлгийн тусламж үзүүлж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан.gif)

Сэтгэгдэл бичих