Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо


5-р сарын 26
17 цаг 39 минут

        Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна.

Тус хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал удирдан явууллаа.

Монгол Улсад хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын асуудал хурц байна.  

Төрөлт буурч, эх хүүхдийн эндэгдэл өссөн, цахим дарамт, хүчирхийлэл, зам тээврийн ослоор хүүхэд хохирох тохиолдол нэмэгдэж буйг Ерөнхий сайд анхааруулав.

Хүүхдэд ээлтэй орчин, хөгжлийн орон зай дутмаг байгааг онцолж, Улаанбаатар хотод “Хүүхдийн ордон-2” байгуулахаа зарлалаа. Сүхбаатарын талбайн баруун тал, Улаанбаатар хотын захиргааны байрыг “Хүүхэд хөгжлийн ордон” болгож, “Хүүхдийн төлөө” сангийн долоон тэрбум төгрөгөөр засварлана.

Монголын “Хүүхдийн ордон-2”-ын өдөр тутмын үйл ажиллагааг Монголын Хүүхдийн ордны захиргаа хариуцна. Энэхүү ордонд шинжлэх ухаан, гадаад хэл, урлаг, соёл, технологи, инновацын  бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, мэдлэг, чадварт суралцаж, дэлхийн Монгол хүнийг бэлтгэх орон зайг нээнэ.

Ерөнхий сайд хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх бус бодит ажил хийх шаардлагатайг онцолж, хүүхдүүдээ хүчирхийлэл, боловсролын ялгаа, цахим дарамтаас чөлөөлөхийг уриаллаа. 

Үндэсний компаниуд, баялаг бүтээгчдээ нийгмийн хариуцлагынхаа дагуу сайн үйлс өрнүүлж, ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРДОНД сургалтын өрөө танхим тохижуулж, өөрсдийн нэрэмжит болгож, хүүхдийн сурах орчныг бүрдүүлэхэд оролцохыг Ерөнхий сайд урилаа. 

Зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгөх, мөн цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зохион байгуулахаар боллоо. Хүүхдийн “Хараацай” зусланг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Хосууд хүүхэд төрүүлэх хүсэл сонирхол буурч байгаа нэг том шалтгаан нь хүүхэд өсөж хөгжих орчин нөхцөл муу байгаагаас болж байна. Сүүлийн жилүүдэд төрөлт буурч, эх, хүүхдийн эндэгдэл өсөж байна. 2025 онд 53,716 эх амаржсан нь өмнөх оныхоос 3,600-аар цөөн байна. Өсвөр насны охидын төрөлт Номхон далайн бүсийн дунджаас 12.5 хувиар өндөр байна. 

Эрт илрүүлгээр монгол хүүхдүүдийн дийлэнх нь шүдний өвчлөл, харааны өөрчлөлттэй, жингийн илүүдэл, хөдөлгөөний дутагдал нэмэгдсээр байна. Хүүхдийн эрх цахим орчинд зөрчигдөж, дарамт, гадуурхал, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж хохирч байна. Охидын жирэмслэлт, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэвчишгүй хөдөлмөр өсөж, нэг жилд 50 гаруй хүүхэд зам, тээврийн ослоор амиа алдаж байна. Тус хуралдаанаар үндэсний зөвлөлийн 2025, 2026 онд баталсан шийдвэр, ажлын үр дүнг дүгнэн хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн эрх, хамгааллын ажлын өнөөгийн байдлыг хэлэлцлээ. 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын талаар илтгэл танилцуулж, Монгол Улсын Засгийн газраас “Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байна гэв. Мөн “Үе тэнгийн дээрэлхлийн эсрэг хөтөлбөр”-үүд хэрэгжүүлж сургалтын байгууллага, гэр бүл болон нийгмийн бусад орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх ажлуудыг хийнэ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн сургуулиудын орчныг бүрэн камержуулах ажлыг хоёр жилийн хугацаанд бүрэн хийж дуусгахаар ажиллаж байгаа гэв.

Монгол Улс 1.311.769 хүүхэдтэй. Энэ нь нийт хүн амын 36,2 хувийг эзэлж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв27 минут 33 секундын өмнө“Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа42 минут 32 секундын өмнөХэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв49 минут 18 секундын өмнөСүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо52 минут 24 секундын өмнөАТГ “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна56 минут 53 секундын өмнөНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо59 минут 20 секундын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв3 цаг 55 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал4 цагийн өмнөХотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо4 цаг 7 минутын өмнөБ.Билгүүн: Цэргийн ангийн удирдлагууд хараа, хяналтаа сулруулсны улмаас дэглэлтээс үүдсэн асуудлууд гарч байна6 цаг 30 минутын өмнөБаян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо6 цаг 37 минутын өмнөХүүхдийн цахим хэрэглээ Монголд болон бусад улсад8 цаг 20 минутын өмнөБэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд сайн байна8 цаг 26 минутын өмнөХаан банкны аппликейшн зохиож 1742 иргэнд 5.2 тэрбумын хохирол учруулсан 17 этгээдийг хилийн гаднаас баривчиллаа8 цаг 34 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 цаг 24 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 цаг 28 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа5 сар 25. 18:17НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна5 сар 25. 18:12Өөртөө давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүллээ5 сар 25. 18:09Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Б.Пүрэвдагвыг Хотын даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ5 сар 25. 18:05БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна5 сар 25. 17:57Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 хорооллын борооны ус зайлуулах шугамыг засварлаж, шинэчилж байна5 сар 25. 15:58Хүүхэдтэй холбоотой бүх шийдвэрт хүүхдүүдийн санал, дуу хоолой, оролцоо чухал байр суурьтай гэж Хүний эрхийн дэд хороо дүгнэлээ5 сар 25. 15:34“Дэлхийн адууны өдөр”-ийн арга хэмжээнд оролцох морьдын бүртгэлийг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй зохион байгуулахыг даалгав5 сар 25. 15:30Г. Болор-Эрдэнэ хагас шигшээд шалгарчээ5 сар 25. 14:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа5 сар 25. 14:01АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна5 сар 25. 13:57Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана5 сар 25. 13:52Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо5 сар 25. 12:56Сарны хөтөлбөрийн хүрээнд Хятадын сансрын нисгэгчдийг сансрын станц руу илгээжээ5 сар 25. 10:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.