Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.26/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийн төслийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцэн дэмжиж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосноор уг хэлэлцээрт талууд 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотноо гарын үсэг зурсан байна.
Хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, гэмт хэргийн зохион байгуулагчийг олж тогтоох чиглэлд талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, олон нийтийн аюулгүй байдал, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хоёр улсын эрх бүхий байгууллагууд өөр хоорондоо шууд харилцаж, түргэн шуурхай хамтран ажиллах боломжтойг Б.Энхбаяр сайд танилцуулгадаа тодотгоод Монголын талаас санхүүгийн зардал гарахгүй гэдгийг онцлон тэмдэглэв.
Европ тэр дундаа Бүгд Найрамдах Чех Улсад монголчууд хамгийн олон буюу 10 мянга гаруй иргэн ажиллаж, амьдарч байна. Иймд цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь цаашлаад монголчуудын эрх ашгийг хамгаалах асуудалд стратегийн ач холбогдолтой гэдгийг сайд танилцуулгадаа дурдсан.
Хэлэлцээр” нь 5 хэсэг, 29 зүйл, хавсралтаас бүрдэж байгаа бөгөөд энэхүү хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтад заасны дагуу эрх зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон заавал соёрхон батлах олон улсын гэрээ аж. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу уг хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулах шаардлагатайг төсөл санаачлагчид тодотгов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав
Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
“Нутагтаа эзэн-100:1000” төсөл 17 аймгийн 25 сумын 25 багт хэрэгжинэ
УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
"Нээлттэй парламент" явуулын мэдээллийн төв ажиллуулав
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
Нийслэлийн МАН-ын хороо хуралдана.gif)

Сэтгэгдэл бичих