Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс, ИБУИНХУ хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 63 жилийн хугацаанд бүхий л салбарт хамтын ажиллагаагаа идэвхтэй өрнүүлж ирсэн бөгөөд ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлс хоёр орныг улам бүр ойртуулж байгааг Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр онцоллоо. Тэрбээр Монгол Улсын Европ дахь чухал түнш “гуравдагч хөрш” болох Их Британи Улстай хөгжүүлж буй улс төр, нийгэм, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээрх хамтын ажиллагаанд Элчин сайд Фиона Блайтын оруулсан хувь нэмэрт талархал илэрхийлэв.
Уулзалтаар Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж буй бүсчилсэн хөгжлийн бодлого, дэд бүтэц болон эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй талаар танилцууллаа.
Элчин сайд Фиона Блайт Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, олон улсын хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй бодлого хэрэгжүүлэхэд манлайлж ажиллаж байгаад талархал илэрхийллээ.
Талууд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах, аж ахуйн нэгжүүдийн хөгжилд тулгуурласан эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх, бүс нутгийн хөгжил, дэд бүтэц болон эдийн засгийн хөгжлийг дэмжихэд гадаадын хөрөнгө оруулалтын ач холбогдол чухал гэдгийг тэмдэглэж, хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй, таатай орчин бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.
Facebook
Twitter
Youtube


Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав
Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
“Нутагтаа эзэн-100:1000” төсөл 17 аймгийн 25 сумын 25 багт хэрэгжинэ
УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
"Нээлттэй парламент" явуулын мэдээллийн төв ажиллуулав
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
Нийслэлийн МАН-ын хороо хуралдана.gif)

Сэтгэгдэл бичих