Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Ганзориг (2026.05.26) Монгол дахь Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан (НҮБХАС)-гийн тэргүүн Халид Шарифитай уулзаж, хүний хөгжил, өсвөр үе, залуучуудын болон жендерийн эрх тэгш байдлын талаар санал солилцлоо.
Байнгын хорооны дарга П.Ганзориг уулзалтын эхэнд манай улсын хүн амын өсөлт саарч, гэр бүлийн тогтворгүй байдал, залуучуудын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, жендэрт суурилсан хүчирхийлэл зэрэг олон асуудалтай нүүр тулаад байгааг танилцуулж, эдгээр асуудлаар бодлогын судалгаа хийх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтойг илэрхийлэв.
НҮБХАС-гийн тэргүүн Халид Шарифи Монгол Улсын Их Хурал болон Засгийн газар, холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн суурь судалгаа, мөн залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн болон жендэрт суурилсан хүчирхийллийн төлөв байдлын судалгаа, Говийн бүсийн хүн ам зүйн дүн шинжилгээ зэрэг ажлуудыг танилцуулж, зарим тайланг гардуулав. Тэрбээр, Монгол Улсын хүн амын бодлого эрхэлсэн төрийн бүтцийг бий болгох, Үндэсний статистикийн хорооноос боловсруулсан 2050 он хүртэлх хүн ам зүйн тооцоололд суурилан бодлогын баримт бичиг боловсруулах, мөн гэр бүлийн хөгжлийн бодлогыг тодорхойлоход НҮБХАС хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ. Монгол Улсын төрөөс өсвөр үеийнхний жирэмслэлт, үр хөндөлтийг бууруулахад анхаарал хандуулах, гэр бүлийн боловсролыг дэмжих асуудлыг хуульчлах, жендэрт суурилсан хүчирхийллийн хор хохирлыг олон нийтэд ойлгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг зөвлөлөө.
Монгол Улсын хүн ам зүйн тулгамдсан асуудлуудад анхаарч, судалгаа, нотолгоонд суурилан бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж байдагт Байнгын хорооны дарга П.Ганзориг тус сангийнханд талархал илэрхийлээд, үр дүнтэй хамтын ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав
Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
“Нутагтаа эзэн-100:1000” төсөл 17 аймгийн 25 сумын 25 багт хэрэгжинэ
УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
"Нээлттэй парламент" явуулын мэдээллийн төв ажиллуулав
Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна.gif)

Сэтгэгдэл бичих