Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв


5-р сарын 27
13 цаг 56 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.05.26/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэв.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталж, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан бөгөөд уг хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоолоор улсын зэрэглэлтэй 6, орон нутгийн зэрэглэлтэй 43, дагуул 4 хотыг байгуулах шийдвэр гарсан. Дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан Улсын Их Хурлаас 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

Гэвч хуульд оруулсан өөрчлөлтүүд нь Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөхийн зэрэгцээ Үндсэн хуульд заасан институцтэй зэрэгцээ бүтцүүд үүсэхээр байгааг Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгээс тогтоосныг Б.Энхбаяр сайд энэ үеэр онцлон тэмдэглэсэн.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах явцад хот байгуулахад хүн амын тоо, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, дэд бүтэц, зам харилцаа, инженерийн байгууламж, тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үзүүлэх нөлөөлөл зэрэг олон шалгуурыг хамтад нь тооцох шаардлага үүссэн байна. Мөн өмнө батлагдсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх явцад зарим хотын хүн амын тоо, эдэлбэр газар, хил зааг, өмч, төсөв, байгууллагын бүтэц бүрэн тодорхой болоогүй байна. Ийм нөхцөлд улсын болон орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хотуудыг нэгэн зэрэг байгуулах нь чиг үүргийн давхардал, төсвийн нэмэлт ачаалал, зохион байгуулалтын хүндрэл үүсгэх эрсдэлтэй тул хот байгуулах бодлогыг бодит нөхцөл, бэлтгэл ажлын түвшинтэй уялдуулан үе шаттай хэрэгжүүлэх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзэж, уг хуулийн төслийг боловсруулжээ.  

Хуулийн төсөлд Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй хоёр хотын зохион байгуулалт, эдэлбэр газар, хил зааг, чиг үүргийн шилжилт, төсөв, санхүү, хүний нөөцийн бэлтгэлийг ханган хэрэгжүүлэх гол зохицуулалтыг тусгасан байна.

Харин орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хотуудын асуудлыг дээрх хотуудын хэрэгжилтийн явц, үр дүн, туршлага, гарсан хүндрэл, тэдгээрийг шийдвэрлэсэн арга замд үндэслэн дараагийн шатанд үе шаттайгаар шийдвэрлэхээр тооцож байна. Энэ зорилгоор “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолын улсын болон орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хот байгуулахтай холбоотой холбогдох зохицуулалтыг хүчингүй болсонд тооцохоор Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн боловсруулсан гэж байлаа.

Түүнчлэн чиг үүргийн давхардал, хариуцлагын зааг, ялгааг тодорхой болгох зорилгоор шилжилтийн үеийн зохицуулалтыг төсөлд тусгасан. Тодруулбал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл, Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл хугацаанд тухайн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга нь хотын Зөвлөл, Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр шинэ бүтэц шууд давхардан бий болохоос сэргийлж, төрийн үйлчилгээ тасалдахгүй байх, төсвийн нэмэлт ачааллыг бууруулах, хотын удирдлагын тогтолцоог үе шаттай бүрдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

Хот байгуулахтай холбоотой эрх зүй, төсөв, зохион байгуулалтын тодорхойгүй байдал удаан үргэлжилбэл хөрөнгө оруулалтын шийдвэр хойшлох, орон нутгийн хөгжлийн бодлого хэрэгжихгүй удаашрах, төсвийн хөрөнгө оруулалт давхцах буюу үр ашиггүй зарцуулагдах, төрийн үйлчилгээний тогтвортой байдал алдагдах эрсдэлтэй. Иймээс уг асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх нь эдийн засгийн өсөлтийн суурийг бүс нутагт тэнцвэртэй бүрдүүлэх, хөгжлийн бодлогын залгамж чанарыг хангах, төсөв, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх замаар үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлнэ27 минут 22 секундын өмнө“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ30 минут 17 секундын өмнөХилийн боомтуудын зургаадугаар сард ажиллах цагийн хуваарь38 минут 10 секундын өмнөХот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв43 минут 55 секундын өмнөБайнгын хорооны дарга П.Ганзориг НҮБХАС-гийн тэргүүн Халид Шарифитай уулзлаа46 минут 44 секундын өмнөХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа1 цаг 46 минутын өмнөБусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв1 цаг 49 минутын өмнөНийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ3 цаг 52 минутын өмнө37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва4 цаг 29 минутын өмнө“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно4 цаг 35 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо4 цаг 38 минутын өмнөХХНББХ: Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцэж, хуулийн төслийг дэмжлээ4 цаг 45 минутын өмнөНийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна4 цаг 48 минутын өмнөИБУИНХУ-тай бүсчилсэн хөгжил, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ5 цаг 19 минутын өмнөЗасгийн газар “Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” тогтоолын төсөл хэлэлцэнэ5 цаг 24 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 27 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 цаг 32 минутын өмнөАшигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 26. 18:04“Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа5 сар 26. 17:49Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 26. 17:42Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо5 сар 26. 17:39АТГ “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна5 сар 26. 17:34Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо5 сар 26. 17:32Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв5 сар 26. 14:36УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал5 сар 26. 14:32Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо5 сар 26. 14:25Б.Билгүүн: Цэргийн ангийн удирдлагууд хараа, хяналтаа сулруулсны улмаас дэглэлтээс үүдсэн асуудлууд гарч байна5 сар 26. 12:02Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо5 сар 26. 11:55Хүүхдийн цахим хэрэглээ Монголд болон бусад улсад5 сар 26. 10:12Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд сайн байна5 сар 26. 10:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.