"Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлнэ


5-р сарын 27
14 цаг 13 минут

     Боловсрол, сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан контент, сургалтын сан, платформыг хөгжүүлэх, хүүхэд бүрийг компьютер, анги, танхим бүрийг ухаалаг самбартай болгох зорилгоор "Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа. Тогтоолыг энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. 

Арга хэмжээг 2026-2028 онд үе шаттайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг зохион байгуулах, шаардагдах хөрөнгийн тооцоо, судалгаа, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлж, төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр зээл болон бусад эх үүсвэрээс  санхүүжүүлэх боломжийг судлан, шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт даалгалаа.

"Чөлөөлье" санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогын хүрээнд боловсролын салбарт "Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье" арга хэмжээг 2026-2028 онд хэрэгжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд хот, хөдөөгийн болон улсын, хувийн сургуулийн чанарыг ялгааг арилгах чиглэлээр нэг ижил орчинд, хүүхэд бүрийг хүртээмжтэй хэрэглэгдэхүүнтэй, интернэттэй, компьютертой болгохоор зорьж байна. Ингэж байж ялангуяа, алслагдсан сум, суурин газрын хүүхдүүд мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөгдөнө гэдгийг Ерөнхий сайд онцолж байна. 

Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын 717 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Нэг цахим төхөөрөмжид ногдох хүүхдийн тоо 11 (1:11) байна. 18,838 анги танхимын 3,362 нь ухаалаг самбартай байна.

Боловсролын яамны MEDLE контентын санд 11,265 хичээл, 147 сурах бичиг, 4,024 теле хичээл, 230 интерактив контент, 3,500 интерактив дасгал ажлын хуудас, 805 виртуал лаборатори, 413 цахим ур чадвар олгох хичээл нийт 20,000 гаруй контент нээлттэй байршсан. Мөн Pearson, Eduten, Mozaik зэрэг цахим платформуудыг сургалт, үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.

Гэсэн ч цахим сургалтын дэд бүтэц, тоног төхөөрөмж бүхий сургалтын орчин харилцан адилгүй байгаа нь суралцагчдын ялгаатай байдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх магадлалтай гэж үзэж буй. Иймээс “Нэг суралцагч-нег компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээ хэрэгжүүлэх тухай" Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэ арга хэмжээг гурван үе шаттай хэрэгжүүлнэ. 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна5 минут 13 секундын өмнөИх хэмжээний хахууль авсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ12 минут 44 секундын өмнөУс, дулааны төлбөрөө төлдөггүй өрхийн мэдээллийг зургаадугаар сарын 1-нээс Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ16 минут 12 секундын өмнө"Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлнэ55 минут 35 секундын өмнө“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ58 минут 30 секундын өмнөХилийн боомтуудын зургаадугаар сард ажиллах цагийн хуваарь1 цаг 7 минутын өмнөХот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 13 минутын өмнөБайнгын хорооны дарга П.Ганзориг НҮБХАС-гийн тэргүүн Халид Шарифитай уулзлаа1 цаг 15 минутын өмнөХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа2 цаг 14 минутын өмнөБусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв2 цаг 17 минутын өмнөНийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ4 цаг 20 минутын өмнө37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва4 цаг 57 минутын өмнө“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно5 цаг 3 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо5 цаг 6 минутын өмнөХХНББХ: Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцэж, хуулийн төслийг дэмжлээ5 цаг 13 минутын өмнөНийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна5 цаг 17 минутын өмнөИБУИНХУ-тай бүсчилсэн хөгжил, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ5 цаг 47 минутын өмнөЗасгийн газар “Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” тогтоолын төсөл хэлэлцэнэ5 цаг 52 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 55 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан6 цагийн өмнөАшигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 26. 18:04“Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа5 сар 26. 17:49Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 26. 17:42Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо5 сар 26. 17:39АТГ “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна5 сар 26. 17:34Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо5 сар 26. 17:32Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв5 сар 26. 14:36УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал5 сар 26. 14:32Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо5 сар 26. 14:25Б.Билгүүн: Цэргийн ангийн удирдлагууд хараа, хяналтаа сулруулсны улмаас дэглэлтээс үүдсэн асуудлууд гарч байна5 сар 26. 12:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.