Ус, дулааны төлбөрөө хоёр сараас дээш хугацаанд төлөөгүй айл өрхийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд бүртгэхээр болжээ. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт одоогоор 167 мянга гаруй өрхийн мэдээлэл бүртгэлтэй байна. Эдгээрийн 15-20 хувь нь ус дулааны төлбөрөө тогтмол төлдөггүй аж. Ингэж буй шалтгаан нь цахилгаан эрчим хүчийг айл айлаар нь тус тусад нь тасалж болдог. Гэтэл ус, дулааныг яг тухайн айлаар нь тасалж болдоггүй. Тасалсан тохиолдолд байр, орц, тухайн давхраар нь хаах эрсдэлтэй. Энэ шалтгаанаар иргэд төлбөр төлөх сонирхол нь муу байдаг талтай гэж ОСНААУГ-ын ерөнхий инженер Ж.Пүрэвжамц тайлбарлаж байна. Тэгвэл ус, дулааны шинэчилсэн гэрээний дагуу төлбөрөө цаг тухайд төлөөгүй өрхийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэхээр болжээ. Энэ тохиолдолд иргэн та төлбөрөө хугацаанд нь төлдөг бол зээл авах нөхцөл сайжрах бөгөөд мэдээллийн санд цэвэр түүхтэй байна. Төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд Монголбанкны жагсаалтад орж, цаашид бусад төрлийн үйлчилгээг авахад хүндрэлтэй болох юм. Энэхүү зохицуулалтыг зургаадугаар ирэх 1-нээс хэрэгжүүлэхээр болжээ.
Facebook
Twitter
Youtube


Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв
Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилгын ажил 75 хувьтай байна
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна
Т.Даваадалайг нэг сарын хугацаатай цагдан хорилоо
Фото сурвалжилга: "Улаанбаатар марафон 2026" эргэн тойронд
НЭМГ суурин тав, явуулын таван цэгээр эмнэлгийн тусламж үзүүлж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан.gif)

Сэтгэгдэл бичих