Ядуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв


5-р сарын 28
9 цаг 10 минут

      Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Жан Жутай “Ядуурлыг бууруулах ба хөгжил” дээд түвшний форумын үеэр хүндэт зочны хувиар уулзлаа.

Тус форумыг “Ядуурлыг бууруулах дэлхийн хүчин чармайлтыг нэгтгэх нь” сэдвийн хүрээнд 2026 оны тавдугаар сарын 26-28-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улс санаачлан Бээжин хотноо зохион байгуулж байна.

Сайд Т.Аубакир НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дэмжих, сэдэвчилсэн судалгаа хийх, бодлогын зөвлөмж боловсруулах, гишүүн орнуудын хүний нөөцийн солилцоо болон чадавх бэхжүүлэх чиглэлээр БНХАУ-ын хуримтлуулсан арвин туршлага, мэдлэгээс суралцах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх, мал аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлэх, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, албан бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулах нь ядуурлыг бууруулах бодлогын салшгүй хэсэг болохыг онцоллоо. Түүнчлэн БНХАУ-ын ядуурлыг бууруулах, хөдөөгийн сэргэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн амжилттай туршлагыг нутагшуулах, хамтран хэрэгжүүлэхэд хоёр улсын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны таатай нөхцөл бүрдсэнийг тэмдэглэв.

БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Жан Жу газрын тогтвортой менежмент, хөдөөгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, иргэдийн амьжиргааг бэхжүүлэх чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх боломжтойг онцлов. Мөн форумд оролцож буй төлөөлөгчдийн хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг дэвшүүлэн ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийг хүлээн авч уулзлаа58 секундын өмнөБанкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв31 минут 18 секундын өмнөМонгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалт боллоо34 минут 6 секундын өмнөЯдуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв39 минут 29 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь44 минут 6 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан48 минут 25 секундын өмнөГал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ5 сар 27. 19:00Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5 сар 27. 15:15Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна5 сар 27. 15:03Их хэмжээний хахууль авсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ5 сар 27. 14:56Ус, дулааны төлбөрөө төлдөггүй өрхийн мэдээллийг зургаадугаар сарын 1-нээс Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ5 сар 27. 14:52"Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлнэ5 сар 27. 14:13“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ5 сар 27. 14:10Хилийн боомтуудын зургаадугаар сард ажиллах цагийн хуваарь5 сар 27. 14:02Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 27. 13:56Байнгын хорооны дарга П.Ганзориг НҮБХАС-гийн тэргүүн Халид Шарифитай уулзлаа5 сар 27. 13:54ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа5 сар 27. 12:55Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв5 сар 27. 12:52Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ5 сар 27. 10:4937 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва5 сар 27. 10:12“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно5 сар 27. 10:06УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо5 сар 27. 10:03ХХНББХ: Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцэж, хуулийн төслийг дэмжлээ5 сар 27. 9:56Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна5 сар 27. 9:52ИБУИНХУ-тай бүсчилсэн хөгжил, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ5 сар 27. 9:22Засгийн газар “Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” тогтоолын төсөл хэлэлцэнэ5 сар 27. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 27. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 27. 9:09Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 26. 18:04“Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа5 сар 26. 17:49
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.