Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв


5-р сарын 28
9 цаг 18 минут

     Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд /2026.05.27/ Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тэтгэврийг өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны гэсэн төрлүүдтэй байхаар хуульчилжээ. Дээрх тэтгэвэр авагч иргэдийн орлогын эх үүсвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу үүсэж, байнгын тогтвортой орлоготой байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэг, мөн хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд тус тус заасны дагуу зээлийн гэрээ байгуулах эрхтэй болдог аж.

Тэтгэврийн зээлийн гол зорилго нь өндөр настай иргэдийн нийгмийн баталгааг хангахад чиглэсэн байдаг. Энэхүү зорилгыг баталгаажуулж “Ахмад настны тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Ахмад настны орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцийн өөрчлөлтийг харгалзан Засгийн газар тухай бүр нэмэгдүүлнэ” гэж хуульчилжээ. Гэвч ахмад настны нийгмийн баталгааг хангахад дан ганц орлогыг нэмэгдүүлэхээс гадна тэтгэврийн зээлийн хүүг багасгах шаардлагатай гэж төсөл санаачлагч үзсэн байна.

Мөн Монгол Улсын нийт ахмадуудын 70 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй байна. Өнөөдөр инфляц, үнийн өсөлтөөс хамааран тэтгэвэр нь хүрэлцэхгүй байгаа ахмадууддаа зээлийн хүүг хамгийн бага хэмжээнд барих үүднээс уг хуулийн төслийг боловсруулсныг төсөл санаачлагч гишүүн энэ үеэр тодотгов.

Зээлийн хүүг банк тогтооно гэж хуульчилж өгсөн тул ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг багасгах үүднээс Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд нэмэлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хуульд өөрчлөлт оруулснаар бодлогын хүү дээр банкны дотоод зардлыг нэмээд тухайн банкны хамгийн бага хүүгээр тэтгэврийн зээлийн үйлчилгээ үзүүлнэ гэдгийг төсөл санаачлагч гишүүн онцолж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

3х3-ын ДАШТ-д оролцох Монголын баг Польшийг зорилоо18 секундын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 минут 8 секундын өмнөУИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Европын парламентын гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав8 минут 35 секундын өмнөЭрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая11 минут 38 секундын өмнөЕвропын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийг хүлээн авч уулзлаа15 минут 10 секундын өмнөБанкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв45 минут 30 секундын өмнөМонгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалт боллоо48 минут 18 секундын өмнөЯдуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв53 минут 41 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь58 минут 18 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан1 цаг 3 минутын өмнөГал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ5 сар 27. 19:00Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5 сар 27. 15:15Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна5 сар 27. 15:03Их хэмжээний хахууль авсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ5 сар 27. 14:56Ус, дулааны төлбөрөө төлдөггүй өрхийн мэдээллийг зургаадугаар сарын 1-нээс Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ5 сар 27. 14:52"Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлнэ5 сар 27. 14:13“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ5 сар 27. 14:10Хилийн боомтуудын зургаадугаар сард ажиллах цагийн хуваарь5 сар 27. 14:02Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 27. 13:56Байнгын хорооны дарга П.Ганзориг НҮБХАС-гийн тэргүүн Халид Шарифитай уулзлаа5 сар 27. 13:54ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа5 сар 27. 12:55Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв5 сар 27. 12:52Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ5 сар 27. 10:4937 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва5 сар 27. 10:12“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно5 сар 27. 10:06УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо5 сар 27. 10:03ХХНББХ: Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцэж, хуулийн төслийг дэмжлээ5 сар 27. 9:56Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна5 сар 27. 9:52ИБУИНХУ-тай бүсчилсэн хөгжил, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ5 сар 27. 9:22Засгийн газар “Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” тогтоолын төсөл хэлэлцэнэ5 сар 27. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.