Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийг хүлээн авч уулзлаа


5-р сарын 28
9 цаг 49 минут

     НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийн ахлагч, дэд захирал ноён Рагаван Нараянан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн дэд зохицуулагч Б.Хишигтогтох, НЗДТГ-ын Хот байгуулалт, газар зохион байгуулалтын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Гэрэлт-Од, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийн зөвлөх Д.Түвшинжаргал, Уур амьсгалын стратегийн хэрэгжилтийн ахлах мэргэжилтэн Эмре Огузөнжүл нар оролцов. Уулзалтаар “Ногоон хотуудын хөтөлбөр”-ийн сэдэвчилсэн нөлөөллийн үнэлгээний кейс судалгаанд оролцох, хамтран хэрэгжүүлж буй төслийн ажлын явц, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас хотуудын байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилгоор “Ногоон хотуудын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрт Улаанбаатар хот 2018 онд нэгдсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийслэл орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг хоёр байршилд хэрэгжүүлж буй. Төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг Баянхошуу дэд төвд ашиглалтад оруулсан бөгөөд хоёрдугаар ээлжийн нийт зургаан блок 226 айлын орон сууцны барилгын ажил 90 орчим хувьтай үргэлжилж байна. Мөн Шархад дэд төвд хэрэгжүүлж буй “Ногоон орон сууц” төслийн нэгдүгээр үе шат 4.5 га талбайд 338 айлын орон сууц барьж байна.

Түүнчлэн “Ногоон хотуудын хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжсэн төслүүдийн урт хугацааны бодит үр нөлөөг салбар бүрээр нь нарийвчлан гаргах зорилгоор сэдэвчилсэн нөлөөллийн үнэлгээний кейс судалгааг хийнэ. Уг судалгаанд Улаанбаатар хот оролцох юм.

Энэ талаар НЗДТГ-ын бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар “Европын сэргээн босголт, хөгжлийн банкны “Ногоон хотуудын хөтөлбөр”-ийн сэдэвчилсэн нөлөөллийн үнэлгээний кейс судалгаанд хамруулахаар ажиллаж байгаад баяртай байна. Энэхүү судалгаа нь зөвхөн нэг төслийн хэрэгжилтийг үнэлэхээс гадна Улаанбаатар хотын ногоон хөгжил, тогтвортой хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр нөлөөг олон улсын түвшинд үнэлэх чухал боломж гэж байна. Ногоон хотын хөгжлийн төлөвлөгөө буюу Green City Action Plan-ний хүрээнд зөвхөн бодлогын түвшинд бус бодит хөрөнгө оруулалт, дэд бүтцийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэхүү кейс судалгааны ажлын хүрээнд шаардлагатай мэдээлэл, хамтын ажиллагааг бүрэн хангаж, нээлттэй, идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэдгийг онцоллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 28-ны өдрийн ирцийн мэдээ8 минут 58 секундын өмнөБаянзүрх дүүргийн 18 дугаар хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна11 минут 26 секундын өмнө“Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалт өндөрлөж, сэтгүүлчид гэрчилгээгээ гардлаа21 минут 29 секундын өмнөОйрын жилүүдэд дуулдаагүй онцгой сайн мэдээ25 минут 9 секундын өмнөШатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ27 минут 54 секундын өмнө3х3-ын ДАШТ-д оролцох Монголын баг Польшийг зорилоо34 минут 50 секундын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв40 минут 40 секундын өмнөУИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Европын парламентын гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав43 минут 7 секундын өмнөЭрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая46 минут 10 секундын өмнөЕвропын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийг хүлээн авч уулзлаа49 минут 42 секундын өмнөБанкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 21 минутын өмнөМонгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалт боллоо1 цаг 23 минутын өмнөЯдуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв1 цаг 29 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 33 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан1 цаг 38 минутын өмнөГал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ5 сар 27. 19:00Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5 сар 27. 15:15Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна5 сар 27. 15:03Их хэмжээний хахууль авсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ5 сар 27. 14:56Ус, дулааны төлбөрөө төлдөггүй өрхийн мэдээллийг зургаадугаар сарын 1-нээс Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ5 сар 27. 14:52"Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлнэ5 сар 27. 14:13“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ5 сар 27. 14:10Хилийн боомтуудын зургаадугаар сард ажиллах цагийн хуваарь5 сар 27. 14:02Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 27. 13:56Байнгын хорооны дарга П.Ганзориг НҮБХАС-гийн тэргүүн Халид Шарифитай уулзлаа5 сар 27. 13:54ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа5 сар 27. 12:55Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв5 сар 27. 12:52Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ5 сар 27. 10:4937 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва5 сар 27. 10:12“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно5 сар 27. 10:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.