УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Европын парламентын гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав


5-р сарын 28
9 цаг 55 минут

       Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ (2026.05.27) Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга, гишүүдийн хамтаар Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалтад оролцож буй Европын парламентын гишүүн, Төлөөлөгчдийн тэргүүн, Жүси Принчи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Өнөөдөр Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалт болж, дэлхий дахинд үүсээд буй геополитикийн нөхцөл байдал, бүс нутгийн улс төр, худалдаа, эдийн засаг, эрчим хүчний асуудлаар хоёр талын гишүүд үр өгөөжтэй яриа, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Улсын Их хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн энэхүү уулзалт нь Европын болон Монгол Улсын ард иргэдийн эрх ашгийг хууль тогтоох дээд байгууллагын түвшинд хэлэлцэж буй өндөр хэмжээний яриа хэлэлцээр боллоо хэмээн онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн Монгол Улсын парламент “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхээр зорин ажиллаж байгааг дурдаад талуудын хамтын ажиллагааны хүрээнд визний нөхцөлийг хөнгөвчлөх, Европын Холбооны гишүүн улс орнуудын парламентын ил тод нээлттэй байдлыг хэрэгжүүлдэг, зарчим, туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо уламжлав. Мөн Монгол Улс, Европын Холбооны хоорондын түншлэлийн хүрээнд “Газар зүйн заалтын тухай хэлэлцээр”ийг байгуулах асуудлаар хүчин чармайлт гаргаж ажиллахыг хүслээ. Үүнээс гадна онлайн орчинд илт хуурамч мэдээлэлтэй тэмцэх чиглэлд Европын холбооны туршлагыг судлах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ  илэрхийлэв.

Европын Парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалтын төлөөлөгчид, ардчилал, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улсаар бахархаж буйгаа тэмдэглээд Европын Холбоо, Монгол улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих ихээхэн сонирхолтой байгаа бөгөөд хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, инновац,иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх зэрэг асуудлыг дэмжиж ажиллахыг зорьж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн парламентын ардчиллыг бэхжүүлж, ил тод байдлыг хангах чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллахад бэлэн байгаагаа уламжиллаа.

Мөн Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын 18 дугаар зөвлөлдөх уулзалтаар стратегийн чухал олон асуудлаар хэлэлцсэнийг Европын парламентын гишүүн, Төлөөлөгчдийн тэргүүн Жүси Принчи онцолж байв. Тэрбээр, харилцаа, хамтын ажиллагаагаа илүү эрчимжүүлэх, ил тод нээлттэй байдлыг хэрхэн хангах, нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх кибер аюулгүй байдал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэгт Европын Холбоо түүний гишүүн орнууд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх нь бид бүхний үүрэг гэж үздэг гэв.

Үүнээс гадна Монголын талаас дэвшүүлж буй визний нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа бөгөөд Европын комисс болон Европын зөвлөлд визний шаардлагаас хөнгөвчлөх хэлэлцээрийг эхлүүлэх хүсэлтийг тавьсан гэв. Үүнийг Казахстан улстай хэрэгжүүлсэн загвар дээр үндэслэн ажил хэрэг болгохоор зорьж байгаа хэмээн Европын парламентын гишүүн, Төлөөлөгчдийн тэргүүн Жүси Принчи хэлэв.

Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга,Улсын Их хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн гишүүн Б.Мөнхсоёл нар оролцов  гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 28-ны өдрийн ирцийн мэдээ8 минут 48 секундын өмнөБаянзүрх дүүргийн 18 дугаар хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна11 минут 16 секундын өмнө“Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалт өндөрлөж, сэтгүүлчид гэрчилгээгээ гардлаа21 минут 19 секундын өмнөОйрын жилүүдэд дуулдаагүй онцгой сайн мэдээ24 минут 59 секундын өмнөШатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ27 минут 44 секундын өмнө3х3-ын ДАШТ-д оролцох Монголын баг Польшийг зорилоо34 минут 40 секундын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв40 минут 30 секундын өмнөУИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Европын парламентын гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав42 минут 57 секундын өмнөЭрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая46 минутын өмнөЕвропын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийг хүлээн авч уулзлаа49 минут 32 секундын өмнөБанкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 20 минутын өмнөМонгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалт боллоо1 цаг 23 минутын өмнөЯдуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв1 цаг 29 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 33 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан1 цаг 37 минутын өмнөГал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ5 сар 27. 19:00Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5 сар 27. 15:15Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна5 сар 27. 15:03Их хэмжээний хахууль авсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ5 сар 27. 14:56Ус, дулааны төлбөрөө төлдөггүй өрхийн мэдээллийг зургаадугаар сарын 1-нээс Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ5 сар 27. 14:52"Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлнэ5 сар 27. 14:13“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ5 сар 27. 14:10Хилийн боомтуудын зургаадугаар сард ажиллах цагийн хуваарь5 сар 27. 14:02Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 27. 13:56Байнгын хорооны дарга П.Ганзориг НҮБХАС-гийн тэргүүн Халид Шарифитай уулзлаа5 сар 27. 13:54ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа5 сар 27. 12:55Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв5 сар 27. 12:52Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ5 сар 27. 10:4937 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва5 сар 27. 10:12“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно5 сар 27. 10:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.