Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв


5-р сарын 28
9 цаг 58 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.05.27/ Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Ц.Баатархүү, Х.Булгантуяа, Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, Б.Мөнхсоёл, М.Сарнай нараас Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох зохицуулалтад Байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд тодорхой чиглэлээр дэд хороо байгуулж, ажиллуулах эрхтэй бөгөөд дэд хороо нь тухайн салбарын асуудлыг нарийвчлан судалж, урьдчилсан санал, дүгнэлт боловсруулах, хяналт шалгалтын ажлыг мэргэшүүлэн хэрэгжүүлэх чиг үүрэгтэй болохыг тусгасан байдаг юм.

Эдийн засгийн байнгын хороо нь макро эдийн засаг, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, дэд бүтцийн бодлогыг хэлэлцдэг өргөн хүрээний чиг үүрэгтэй. Нөгөөтэйгүүр, эрчим хүч нь тэргүүлэх салбар тул тус Байнгын хороонд албан ёсны бүтэцтэй дэд хороо байгуулаад Улсын Их Хурлын гишүүд онцгой анхаарал хандуулж ажиллахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Эрчим хүчний хөгжлийн дэд хороо байгуулах агуулгатай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд Улсын Их Хурлын 75 гишүүн төслийг дэмжиж гарын үсэг зурсныг төсөл санаачлагч гишүүн М.Энхцэцэг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, бүс нутгийн нэгдсэн сүлжээ байгуулах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зэрэг зорилтууд тусгагдсан боловч эдгээр бодлого, шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, нэгдсэн хяналт, парламентын тогтолцоот дэмжлэг дутагдаж байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Мөн эрчим хүчний салбарын хууль тогтоомж, бодлого, хөрөнгө оруулалт, хэрэгжилтэд байнгын хяналт тавих Засгийн газар болон Эрчим хүчний яамны үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмжих, шахаж ажиллуулах, төр-хувийн хэвшил-иргэдийн оролцоог уялдуулах шаардлага үүсээд байгаа аж.

Монгол Улсын Их Хурлын бүтцэд Эрчим хүчний хөгжлийн дэд хороо байгуулснаар эрчим хүчний салбарын бодлогын хэрэгжилтэд парламентын хяналтыг сайжруулах, томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, реформ, хөрөнгө оруулалтын асуудлыг тогтмол хэлэлцүүлэх, хараат байдлыг бууруулах, бодлогын хэрэгжилтэд ахиц гаргах, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт туссан зорилтуудын хэрэгжилтийг хангах парламентын институцийн механизм бүрдэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 28-ны өдрийн ирцийн мэдээ1 цаг 13 минутын өмнөБаянзүрх дүүргийн 18 дугаар хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна1 цаг 15 минутын өмнө“Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалт өндөрлөж, сэтгүүлчид гэрчилгээгээ гардлаа1 цаг 25 минутын өмнөОйрын жилүүдэд дуулдаагүй онцгой сайн мэдээ1 цаг 29 минутын өмнөШатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ1 цаг 31 минутын өмнө3х3-ын ДАШТ-д оролцох Монголын баг Польшийг зорилоо1 цаг 38 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 44 минутын өмнөУИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Европын парламентын гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав1 цаг 47 минутын өмнөЭрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая1 цаг 50 минутын өмнөЕвропын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийг хүлээн авч уулзлаа1 цаг 53 минутын өмнөБанкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв2 цаг 24 минутын өмнөМонгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалт боллоо2 цаг 26 минутын өмнөЯдуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв2 цаг 32 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 36 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан2 цаг 41 минутын өмнөГал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ5 сар 27. 19:00Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5 сар 27. 15:15Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна5 сар 27. 15:03Их хэмжээний хахууль авсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ5 сар 27. 14:56Ус, дулааны төлбөрөө төлдөггүй өрхийн мэдээллийг зургаадугаар сарын 1-нээс Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ5 сар 27. 14:52"Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлнэ5 сар 27. 14:13“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ5 сар 27. 14:10Хилийн боомтуудын зургаадугаар сард ажиллах цагийн хуваарь5 сар 27. 14:02Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 27. 13:56Байнгын хорооны дарга П.Ганзориг НҮБХАС-гийн тэргүүн Халид Шарифитай уулзлаа5 сар 27. 13:54ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа5 сар 27. 12:55Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв5 сар 27. 12:52Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ5 сар 27. 10:4937 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва5 сар 27. 10:12“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно5 сар 27. 10:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.