3х3-ын ДАШТ-д оролцох Монголын баг Польшийг зорилоо


5-р сарын 28
10 цаг 04 минут

      Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3-ын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 2-нд Польшийн Варшав хотод эхэлнэ.

Долоон хоног үргэлжлэх тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 20 баг өрсөлдөх бөгөөд Монголын баг өчигдөр Польшийн Варшав хотыг зорилоо. Манай эрэгтэй, эмэгтэй баг чансааны аравдугаар байрт жагссан бөгөөд хоёулаа “В” хэсэгт багтжээ. Польшийн Варшав хот манай улсаас зургаан цагийн зөрүүтэй учраас тоглолтууд Улаанбаатарын цагаар шөнө болно. 2026 оны ДАШТ-ийг Премьер Спортс Нэтворк” телевиз шууд дамжуулах аж. Тэмцээнтэй холбоотой мэдээлэл хүргэе.

Эрэгтэй

Эрэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Э.Сугар-Очир, Г.Дөлгөөн, Г.Болор-Эрдэнэ нар багтжээ. Өөрөөр хэлбэл, үндсэн бүрэлдэхүүний 75 хувийг өөрчилсөн гэсэн үг. Манай баг “В” хэсэгт Чех, Польш, АНУ, Латвитай таарлаа. Латви, АНУ-тай өнгөрсөн жил эх орныхоо дэвжээнд таарч хожигдож байв. Тэгвэл энэ удаа Варшавын талбайд даагаа нэхэх боломж гарлаа. Хэсгийн тоглолтын хуваарийг хүргэе.

Зургаадугаар сарын 2

23:55 цагт: Чех-Монгол

Зургаадугаар сарын 3

01:45 цагт: Монгол-Польш

Зургаадугаар сарын 5

01:20 цагт: Монгол-АНУ

03:10 цагт: Латви-Монгол

Эмэгтэй

Эмэгтэйчүүд чансааны аравдугаарт жагсаж, “В” хэсэгт багтлаа. Энэ хэсэгт Австрали, Испани, АНУ, Унгартай нэг хэсэгт таарав. Манай баг өнгөрсөн жил эх орондоо болсон тэмцээний хэсгийн тоглолтод Испанид хожигдсон бол шөвгийн наймд АНУ-ыг буулган авч байлаа. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, О.Хулан, Э.Нарангоо, Б.Болор-Эрдэнэ нар багтжээ. Мэдүүлэгт Н.Нандинхүсэлийн нэрийг өгсөн байсан ч тодорхой шалтгааны улмаас тэрбээр ДАШТ-д оролцох боломжгүй болж, түүнийг Э.Нарангоогоор орлуулав. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх ойртсон энэ өдрүүдэд @3x3newsletter.com сайтаас таван эмэгтэй тоглогчийг онцолсны нэг нь О.Хулан байна. Түүний онцлохдоо “Хулан бол жинхэнэ дэлхийн хэмжээний од бөгөөд Монголын 3x3 сагсан бөмбөгийн бэлгэ тэмдэг болсон тамирчин. Тэр холын зайн шидэлт болон самбар доорх хүчтэй тоглолтыг хослуулсан универсал тоглогч юм. Түүний амжилтууд Монголд, ялангуяа охидын дунд 3x3 сагсан бөмбөгийн жинхэнэ тэсрэлт авчирсан. Манай хайртай спорт энэ улсад үндэсний спорт болсон гэхэд хилсдэхгүй. Итгэхгүй байна уу? Тэгвэл Токиогийн олимпын нээлтийн ажиллагаанд Монголын шигшээ багийн төрийн далбааг барих эрхтэй болсон анхны эмэгтэй тамирчин нь тэр байсныг бодоод үзээрэй. Түүний баг Дэлхийн аваргын хамгийн хүнд хэсэгт тоглох гэж байна. Тэд маш эрт мултарч ч мэднэ, эсвэл бүр эцсээ хүртэл явж ч болох юм” гэжээ. Эмэгтэйчүүдийн тоглолтынэ хуваарийг хүргэе.

Зургаадугаар сарын 3

00:30 цагт: Монгол-Австрали

02:20 цагт: Монгол-Испани

Зургаадугаар сарын 5

00:30 цагт: АНУ-Монгол

02:45 цагт: Унгар-Монгол

Эх сурвалж: Б.Мөнхзул "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 10:59Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 8:15Бельгийн Хаант Улсын хаан Филипп мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:09Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:07Чарльз хаан Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:03Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ7 сар 13. 7:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.