Шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ


5-р сарын 28
10 цаг 11 минут

     Монгол Улсад Азийн 27 орны шатарчид цуглараад байна. Өнөөдөр шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн “Аса арена”-д нээлтээ хийнэ. 10 өдрийн турш явагдах тэмцээнд 27 орны 240 гаруй шилдэг шатарчид классик цагийн хяналттай стандарт төрлөөр оюун ухаанаа сорин өрсөлдөж, аваргуудаа тодруулна.

Азийн шатрын холбоо болон Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулж буй тэмцээний бэлтгэл ажил хангагджээ. Энэ удаагийн тэмцээнээс FIDE World Cup буюу “Дэлхийн цом”-д өрсөлдөх эрх олгоно. Мөн энэ удаагийн тэмцээний шагналын сан 100 мянган ам.долларт хүрчээ. Нээлттэй ангилалд эхний 15-р байр, эмэгтэй ангилалд эхний 12-р байрт мөнгөн шагнал дагалдана. Азийн аварга шатарчид 12-15 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртэхээс гадна 2027 оны "Дэлхийн цом"-д өрсөлдөх эрхтэй болно. Мөн нээлттэй ангилалд эхний тавдугаар байрт орсон шатарчид "Дэлхийн цом"-ын өрсөлдөх эрхийн болзолтой аж. 

Монгол Улсад хүрэлцэн ирсэн шатарчдын дунд 34 их мастер, 12 эмэгтэй их мастер, 51 олон улсын мастер, 20 эмэгтэй Олон улсын мастер багтаж байна. 

Нээлттэй ангилалд нийт 147 шатарчин тоглох бол эмэгтэй ангилалд 101 шатарчин оролцохоор бүртгүүлсэн байна. Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах давуу эрхийн дагуу манай улсаас 89 шатарчин өрсөлдөхөөр болжээ. Өнөөдөр тэмцээний зохион байгуулах хорооноос мэдээлэл хийж тэмцээний явцын хуваарийг гаргах юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна7 минут 37 секундын өмнөОлон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ10 минут 26 секундын өмнө“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ14 минут 44 секундын өмнөУсархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна18 минут 51 секундын өмнөХалуун ус хязгаарлана21 минут 41 секундын өмнө311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна26 минут 53 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.