Ойрын жилүүдэд дуулдаагүй онцгой сайн мэдээ


5-р сарын 28
10 цаг 13 минут
    “УИХ-аар санал өгөх юм биш хүүхдэд анхаарч яадаг юм” гэх хоржоонтой үгийг улс төрийн шийдвэр гаргах түвшний том улстөрч олон жилийн өмнө хэлж байсан гэх яриа саарал ордонд дуулддаг. Оноосон эзэн биегүй ч үе, үеийн УИХ, Засгийн газрын түвшинд гаргаж буй хүүхэдтэй холбоотой бодлого шийдвэрийг харахаар үнэхээр л шийдвэр гаргачид маань ингэж боддог юм байна даа гэдэгт 100 хувь санал нийлдэг болсон нь үнэн. Есөн жилийн өмнө Монгол Улс хүүхэд хамгааллын төсөвт тэрбум хүрэхгүй буюу 900 гаруй сая төгрөг төсөвлөж байлаа.
Улс төрийн бодлого шийдвэрийн ард хүүхэд, залуусаа үлдээчихдэг атлаа ямаандаа зориулан тусгайлсан хууль баталдаг улс болтлоо доройтсон, бид. Таван хошуу мал нь хүнээсээ үнэт капитал гэж үнэлэгдэж байсан тэр цаг үе, хүүхэд бол бидний ирээдүй юм гэдгийг умартсан төрийн харалган шийдвэрийг өөрчлөх гэж УИХ-д байгаа цөөхөн хэдхэн эрүүл ухаантай улстөрчид удаа дараа үгээ хэлж, хэвлэл мэдээлэл нь үзгээ хурцалж, иргэний нийгмийн байгууллагууд нь хүчтэй эсэргүүцсэний үр дүнд 2018 оноос 6.4 тэрбумаас эхлэн бага, багаар өссөөр 2025 онд хамгийн их буюу 20.6 тэрбум төгрөгийг хүүхэд хамгаалалд төсөвлөж байлаа. Гэвч тавьсан төсөв нь хүүхдийн сурч хүмүүжих, нийгэмших, соён гэгээрүүлэх ажилд бус алба хаагчдын цалин, тайлан нэртэй цаас үйлдвэрлэх ажилд зориулагдаж байсан учраас төр нь төсвөө юунд зарцуулж байгааг хянадаг, тухайлсан томоохон ажил хийгдсэн үү гэж нягталдаг байх буюу уялдаа холбоо, хяналт хариуцлага хэрэгтэй байна гэсэн шүүмжлэл үндэслэлтэй байсныг өчигдөрхөн хуралдсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдааны үеэрх тоон мэдээлэл, статистик бидэнд нотлон харууллаа. Бүтэн жил хуралдаагүй атлаа хүүхдийн баяр угтаж л ажил хийсэн бол харагддаг боллоо гэх шүүмжлэлийг Ерөнхий сайдаас хүүхдийн байгууллагын удирдлагууд сонссон нь худлаа дүгнэлт биш болов уу.
Тухайлбал, төсөв нь жил бүхэн нэмэгдсэн ч хүүхэд хамгаалалд бодит өөрчлөлт гараагүйг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын даргын өгсөн тоон мэдээллээс харж болохоор байв. Монгол Улсад таван хүүхэд тутмын нэг нь амиа хорлох тухай бодсон, 10 хүүхэд тутмын нэг нь оролдлого хийж үзсэнээс гадна өсвөр үеийн архи, тамхины хэрэглээ асуудал дагуулах хэмжээнд очсоныг салбар хариуцсан дарга нь онцоллоо. Үе тэнгийн дээрэлхэлт өнгөрсөн оноос 2 хувиар буурсан ч хүүхдийн “108” утсанд ирж буй нийт дуудлагын 81 хувийг эзэлж байгаа аж. Насанд хүрээгүй охидын төрөлт өнгөрөгч онд 4.5 хувиар нэмэгдсэн гунигтай мэдээг Б.Баярсайхан дарга дуулгалаа. Жилд 350 хүүхэд ослын улмаас эндэж, 1.5 мянган хүүхэд гэмтэж, бэртсэний улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа нь үл хайхралт тэр хэрээр ихэсчээ гэдгийг илтгэнэ.
Эндээс харвал хүүхэд хамгаалалд төсөвлөдөг тэрбум, тэрбумын санхүүжилт зорилтод бүлэгтээ очоогүй гэсэн үг. Дан ганц хүүхэд хамгааллын 2026 оны 17 тэрбум ч бус хүүхдийн халамж, тэтгэмж, хүүхдийн мөнгө зэргийг нийлүүлээд тооцвол улсын төсвөөс жилдээ найман их наядыг зарцуулж байгаа атлаа өсвөр үе нь гудамжинд хийх зүйлгүй тэнэж, нялх балчрууд нь сургууль, гэр, цэцэрлэг гэсэн маршрутаар хашигдаж, үл хайхрах хүчирхийллийн золиос болсон зуу, зуун жаалууд түшээдэд санал өгдөггүйнхээ горыг амсаж сууж хэрхэвч болохгүй.
Тиймээс мягмар гарагт хуралдсан Хүүхэд хамгааллын үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал түүхэн гэж хэлж болохуйц шийдвэр гаргасан нь олны талархал, дэмжлэгийг хүлээлээ. Хуучнаар Хотын захиргаа буюу Төв талбайн баруун талд байгаа ногоон барилгыг “Хүүхэд хөгжлийн ордон-2” болгох шийдвэр гаргасан нь ойрын жилүүдэд дуулдаагүй онцгой содон шийдвэр болов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний үед “Бамбарууш” кафег эргэж сэргээнэ хэмээн шоудсан ч өнөөдрийг хүртэл тэнд “Эвсэг” компаний ноолуурын дэлгүүр үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа. Шийдвэр албажсанаас хойш таван жил өнгөрсөн ч төр шийдвэрээ хэрэгжүүлж чадаагүй нь гунигтай.
Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг шинэчилнэ, сэргээн засварлана, эмнэлгүүдийн засварыг хийнэ гэх мэтээр үе, үеийн сайд нар хүүхдэд чиглэсэн хэмээн аргацаасан, гал унтраасан шийдвэр гаргадаг ч хүүхэд дан ганц эмчлүүлдэг бус хөгжиж дэвжиж, нийгмийн үйлчилгээ авах ёстой гэдгийг ор тас мартчихсан хэрэг л дээ. Хүн амын 36.2 хувийг бүрдүүлдэг 1.1 сая нялх үрс маань Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Шангрилла, “Емарт”-ын тоглоомын төв, Хүннү молл гэсэн хэдхэн газраар хагас дутуу насандаа тохироогүй үйлчилгээ аваад сэтгэл дундуур гарч байгаа.
Музейнууд нь хаалттай эсвэл төлбөртэй, амьтны хүрээлэн гарын таван хуруунд ч багтахгүй цөөхөн, улсын хэмжээнд ядахдаа ганц ширхэг ч усан парк байхгүй. Тэр газраа авлигачдад булаалгачихсан гээд хүүхдээ хөгжүүлэх, дэмжих, сургалт дугуйланд хамруулах гэдгийг ор тас мартчихсан. Амралтын өдөр аав, ээжийгээ дагаж модны сүүдэр бараадах, архи тамхины нэвшсэн үнэртэй амралтын газар нэртэй оромжинд очиж “хоригдож” байгаад ирдэг байдлыг өөрчлөх хэд, хэдэн шийдвэрийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Н.Учрал гаргалаа.
Тухайлбал,
  • “Хүүхэд хөгжлийн ордон-2”-ыг хуучин хотын захиргааг ашиглан шинэчлэх. Хүүхдийн төлөө сангаас 7 тэрбумыг засвар тохижилтод зарцуулах
  • Цэцэрлэгээс нь эрт илрүүлэг зохион байгуулах
  • Хараацай зусланг засаж сайжруулах, зуслангийн газрын хувьчлалыг шалгах
  • Зун сургуулиудын спорт заал, танхимыг хүүхдүүдэд чөлөөлж өгөх
  • ЕБС, цэцэрлэгүүдийн нүхэн жорлонг шинэчлэх ажлыг бүрэн дуусгахаас гадна эх хэл, өв соёлоо дээдлэх, ёс заншлаа хадгалсан иргэн болгох чиглэлд төсвийн мөнгөө зарцуулах ёстойг анхааруулав.
Төсвийн мөнгийг зорилтод бүлэгтээ чиглүүлдэг, байхгүй гэж гоншигонож суух бус байгаа төсвөө оновчтой, зөв зарцуулах ёстойг мэргэжлийн байгууллагуудад Ерөнхий сайд сануулаад гаргажээ. Ойрын жилүүдэд дуулдаагүй эдгээр сайн мэдээ одоо ажил хэрэг болох нь хамгийн чухал юм. Тэр тусмаа “Монголын хүүхдийн ордон” гэх саарал байрнаас өөр толгой хоргодох, хөгжиж дэвших, өөрчлөгдөх орон зайгүй байсан бяцхан үрс маань хотын төвд, орчин үеийн хиймэл оюунд суурилсан дижитал тоног төхөөрөмж, сургалтын тоноглолтой орчинд хөгжиж дэвшиж, ахиж өөрчлөгдөж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг болчихвол дараагийн хурлаар хөмсөг зангидан хүчирхийллийн тоо сонсож суухаас илүү хүүхдийн гэгээн ертөнцөд гарсан эерэг өөрчлөлтийн тухай тоо баримт, статистик хэлэлцэж суух сайн цаг ирнэ гэдэгт найднам. “Энэ ажилд манлайлан оролцооч” гэсэн Ерөнхий сайдын уриалгыг ч үндэсний баялаг бүтээгч компаниуд маань уухайлан шүүрч авбал “Хүүхдийн баяр”-аар чихэр, ундаа, чипс өгөхөөс ч том бэлэг байхыг сануулах нь илүүц биз ээ.
Эх сурвалж: itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.