“Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалт өндөрлөж, сэтгүүлчид гэрчилгээгээ гардлаа


5-р сарын 28
10 цаг 17 минут

     Улсын Их Хурлын Тамгын газраас Парламентын сэтгүүлчдийн холбоо, парламентын сэтгүүлчдийн “Алтангадас” клубтэй хамтран “Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. /2026.05.26/ эхэлсэн сургалтын эхний өдөр сэтгүүлчид парламентын шинэчлэлийн бодлого, Үндсэн хууль ба төрийн байгуулал, хууль тогтоох онол, арга зүйн асуудлууд зэрэг сэдвийн хүрээнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тэргүүтэй 10 илтгэгчийн илтгэл, мэдээлэлтэй танилцсан бол (2026.05.27) Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан, Л.Өлзийсайхан, хуульч Г.Эрдэнэбат нарын эрдэмтэн, судлаач нар хууль тогтоох үйл ажиллагаа, иргэн төвтэй чиг хандлага, парламентын цахим шилжилт, хянан шалгах чиг үүрэг болон парламентын сэтгүүл зүйн үүрэг, эрх зүйн хязгаарлалт зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар илтгэл тавилаа.

Монгол Улсын Гавьяат хуульч, доктор, процессор Д.Лүндээжанцан эрх зүйн онол, хөгжил, чиг хандлагын талаарх илтгэлдээ энэ талаарх онолын сэтгэлгээний түүхийг тоймлон өгүүлж, жам ёсны эрх зүй, позитивизм үзэл санаа, эрх зүйн гол онолчид болон Рональд Дворкин, Роберт Алекси, Скотт Шапиро нарын онол, мөн Монголын эрх зүйн сэтгэлгээний хэв маягийн талаар тоймлон өгүүлсэн юм. Технологийн хөгжлөөр хиймэл оюун ухаан бий болсон нь эрх зүйн онолын шинэ сорилт болж буйг тэрбээр онцолж, ийнхүү их өгөгдөл, цахим платформын “эрх мэдэл” өсөж байгаатай холбоотойгоор Үндсэн хуульт ёсны шинэ чиглэл “digital constitutionalism” гэгдэх Үндсэн хуулийн суурь үнэт зүйлсийг цахим орчинд хамгаалах асуудал ноцтой тавигдаж байгаа тухай сонирхолтой сэдвийг хөндөн ярилаа.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан энэ өдрийн үндсэн итгэлүүдийг танилцуулсан гэж болно. Тэрбээр үдээс өмнө парламентын хуралдааны дэгийн тухай үндсэн ойлголт, хөгжлийн загварууд, дэг тогтоох зарчим болон арга зүйн тухай илтгэж, энэ нь парламентын бие даасан байдал, олонх ба цөөнхийн тэнцвэр, хууль тогтоох ажиллагааны хүлээн зөвшөөрөгдөх шинжийг хангах үндсэн баталгаа болдгийг тайлбарласан юм. Парламентын эрх зүйд дэгийг хууль тогтоогчдын Үндсэн хууль гэж үздэгийг тэрбээр илтгэлдээ онцолж, парламент өөрөө өөрийнхөө хуулийг баталж, хэрэгжүүлдэг учир хяналт нь Үндсэн хууль болдгийг онцолсон юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг нь Вестминстрийн, зөвшилцлийн болон Конгрессийн загваруудын аль алинаас авсан холимог (hybrid) шинжтэйг Ерөнхий нарийн бичгийн дарга илтгэлдээ дурдаж, хэлэлцүүлгийн тодорхой дэг, эрх тэгш оролцоог хангах, нээлттэй, ил тод байх, хууль дээдлэх, асуудлыг тал бүрээс иж бүрнээр, чөлөөтэй хэлэлцэх, мөн цөөнхийг хүндэтгэж, олонхоор шийдвэрлэх зарчмуудтайг дэлгэрэнгүй танилцуулав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан үдээс хойно парламент болон хэвлэл мэдээллийн харилцааны талаарх үндсэн илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Үүний хүрээнд тэрбээр хэвлэлийн эрх чөлөө болон үндсэн эрхийн хязгаарлалт гэсэн харилцан эсрэгцсэн агуулгаар сонирхолтой яриа өрнүүлэв. Хэвлэлийн эрх чөлөө бол ардчиллын “амьсгалах агаар”, иргэдийн мэдэх эрхийг хангах, төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал, олон нийтийн хяналт бодитой хэрэгжих нөхцөл баталгаа болдог “эрх чөлөөний эрх чөлөө” боловч туйлын эрх биш гэдгийг тэрбээр онцолсон юм. Иймд хязгаарлах боломжтой бөгөөд уг хязгаарлалт нь үндэслэлтэй, тохирсон байх зарчимд нийцсэн байх учиртайг нэгд нэгэнгүй задлан ярилаа.

Хүний эрхийн олон улсын хэм хэмжээ болон Монгол Улсын Үндсэн хуулиар туйлын бус үндсэн эрхийг хуулиар тогтоогдсон нөхцөл, ардчилсан нийгэмд тавигддаг зайлшгүй шаардлага, “тохирсон байх” шалгуурт үндэслэн хязгаарлана гэдгийг тэрбээр тодорхойлж, үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журам, эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах, бусдын нэр төр, эрхийг хүндэтгэх гэсэн хязгаарлалтын зорилгуудыг нэрлэсэн юм. Мөн үндсэн эрхийг хязгаарлах хэлбэрүүд, тохирсон байх зарчмын шалгууруудыг нэг бүрчлэн тайлбарлаж, олон улсын болон Монгол Улсын жишээ баримтуудаар баяжуулан ярив.

Парламентын сэтгүүлчдийн сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат хууль тогтоох үйл ажиллагаанд дизайн сэтгэлгээ буюу хүн төвтэй хандлагаар хандах тухай илтгэл тавьсан бол Тэргүүн дэд дарга Ж.Бямбадулам парламентын цахим шилжилт, сэтгүүлчдийн мэдээлэл эрж хайх, олж авах арга замын талаар мэдээлэл өглөө. Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, Эдийн засгийн ухааны доктор, профессор Ж.Дэлгэрсайхан улсын төсвийн хяналт, үе шат, арга хэрэгслийн тухай, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газрын зөвлөх Ж.Монголжингоо парламентын хяналт шалгалтын чиг үүрэг, түүний эрх зүйн үндэс болон арга хэрэгслийн талаар танилцуулсан юм.

Хоёр хоногийн сургалтын хөтөлбөр, агуулга ихээхэн баялаг, үр өгөөжтэй боллоо гэдгийг энэхүү ээлжит сургалтыг уриалан идэвхжүүлж, хамтран зохион байгуулсан парламентын сэтгүүлчдийн “Алтангадас” клубийн Удирдах зөвлөлийн гишүүн, “Ийгл” телевизийн тоймч Г.Улсболд дүгнэлт хэлэлцүүлгийн үеэр илэрхийллээ. Сургалтын давтамжийг нэмэгдүүлж, парламентын сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлж байх нь Улсын Их Хурлын үйл ажиллагаанд чухал нөлөөтэйг тэрбээр дурдав. Тус клубийн тэргүүн, www.unuu.mn сайтын сэтгүүлч Х.Мөнхтуул парламентын сэтгүүлчдийн клубийнхээ удирдлага, зохион байгуулалтын талаар танилцуулж, сургалтын үр дүнтэй зохион байгуулсанд талархал илэрхийллээ. Мөн www.tsakhiur.mn сайтын сэтгүүлч Б.Уянга, www.aguuch.mn сайтын эрхлэгч Б.Отгонбаяр нар МУИС-ийн нэр хүндтэй доктор, профессоруудын ховор лекц, илтгэлүүд, Улсын Их Хурал, Тамгын газрын үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт, хуралдааны дэг горимын талаарх нарийвчилсан мэдээллийг сонсож, мэдлэгээ тэлсэндээ баяртай байгаагаа хэлээд, цаашид идэвхтэй хамтран ажиллаж, парламентын ил тод, нээлттэй байх зарчим, иргэдийн мэдэх эрхийг хангахад хувь нэмэр оруулахаа илэрхийллээ.

“Парламент ба хэвлэл мэдээлэл” сургалтад телевиз, радио, сонин, сайтын нийт 50 гаруй сэтгүүлч хамрагдлаа. Сургалтад хамрагдсан сэтгүүлчдэд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Дэд дарга Г.Эрдэнэбат, Парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүн, МҮОНРТ-ийн тоймч Ж.Алтангэрэл, “Алтангадас” клубийн удирдлагууд гэрчилгээ гардууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ7 минут 43 секундын өмнө“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно11 минут 30 секундын өмнөН.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно14 минут 34 секундын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 28-ны өдрийн ирцийн мэдээ3 цаг 45 минутын өмнөБаянзүрх дүүргийн 18 дугаар хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна3 цаг 47 минутын өмнө“Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалт өндөрлөж, сэтгүүлчид гэрчилгээгээ гардлаа3 цаг 57 минутын өмнөОйрын жилүүдэд дуулдаагүй онцгой сайн мэдээ4 цаг 1 минутын өмнөШатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ4 цаг 4 минутын өмнө3х3-ын ДАШТ-д оролцох Монголын баг Польшийг зорилоо4 цаг 10 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 цаг 16 минутын өмнөУИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Европын парламентын гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав4 цаг 19 минутын өмнөЭрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая4 цаг 22 минутын өмнөЕвропын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийг хүлээн авч уулзлаа4 цаг 25 минутын өмнөБанкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 цаг 56 минутын өмнөМонгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалт боллоо4 цаг 58 минутын өмнөЯдуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв5 цаг 4 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан5 цаг 13 минутын өмнөГал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ5 сар 27. 19:00Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5 сар 27. 15:15Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна5 сар 27. 15:03Их хэмжээний хахууль авсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ5 сар 27. 14:56Ус, дулааны төлбөрөө төлдөггүй өрхийн мэдээллийг зургаадугаар сарын 1-нээс Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ5 сар 27. 14:52"Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлнэ5 сар 27. 14:13“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ5 сар 27. 14:10Хилийн боомтуудын зургаадугаар сард ажиллах цагийн хуваарь5 сар 27. 14:02Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 27. 13:56Байнгын хорооны дарга П.Ганзориг НҮБХАС-гийн тэргүүн Халид Шарифитай уулзлаа5 сар 27. 13:54ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа5 сар 27. 12:55Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв5 сар 27. 12:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.