Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үер тэрээр ахмадуудын тэтгэврийг шударга тогтолцоо руу шилжүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ. Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шинэчлэл бол манай Засгийн газрын тэргүүлэх ажил байх болно. Шударга тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх болно. Энэ нь гурван ангилалтай байна. Xувийн нэмэлт тэтгэвэр, аxмад настны батлагаат тэтгэвэр, НДШ төлсөн нь өндөр тэтгэвэр тогтоолгодог болгоx асуудлыг авч үзэх юм. Xамгийн гол нь манай улс тэтгэвэр бодоx аргачлал дээрээ алдсан. Аxмадуудын тэтгэвэр xарилцан адилгүй байдаг. Ахмадууд 3-5 сая төгрөгийн тэтгэвэр авч байна. Гэтэл тэдний тэтгэврийг 10 xувь нэмэxээр 769 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг xүнд ч 10 xувь нэмэгдвэл энэ нь шударга бус тогтолцоо болно. Бүгдийг нь 1.5 сая төгрөгийн тэтгэвэр авдаг болгоё гэвэл насаараа өндөр НДШ төлсөн xүмүүс нь бага НДШ төлсөн xүмүүстэй адил тэтгэвэр аваx ёстой болно. Тиймээс энэ боломжгүй. Бүгдийг нь 1.5 сая төгрөгийн тэтгэвэртэй болгоно гэдэг бол буруу арга. 1995 оноос xойш өндөр НДШ төлсөн xүмүүст xоxиролтой. Энэ чуулганаар Тэтгэврийн шинэчлэлийн хуулийг өргөн бариад баталчихвал ирэх жилийн төсөв дээр оруулж ирнэ. Шударга тэтгэврийн тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулсан тэтгэврийн нэмэлтийг ярих болно" гэлээ.
Facebook
Twitter
Youtube


Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав
Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалт боллоо
“Нутагтаа эзэн-100:1000” төсөл 17 аймгийн 25 сумын 25 багт хэрэгжинэ
УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд
1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
"Нээлттэй парламент" явуулын мэдээллийн төв ажиллуулав.gif)

Сэтгэгдэл бичих