Саудын Арабад кино хийвэл зардлын 60 хувийг буцаан олгоно


5-р сарын 28
14 цаг 26 минут

     ЭР-РИЯД, 2026 оны тавдугаар сарын 28 /Kazinform/. Саудын Арабад кино, цуврал киноны зураг авалт хийх хүсэлтэй Холливүүдийн найруулагчдыг урамшуулан дэмжихийн тулд киноны төслийн нийт зардлын 60 хүртэлх хувийг продюсерүүдэд буцаан олгох шийдвэрийг тус улсын эрх баригчид гаргасан байна.   

Харьцуулваас, Герман улсад 25 сая евро хүртэлх хэмжээний мөнгөөр нэг киног дэмждэг бол Саудын Арабад 100 саяын өртөгтэй кино хийх аваас 60 сая евро хүртэлх хэмжээний зардлаа продюсерүүд буцаан авна гэсэн үг.

Кино үйлдвэрлэлийг дэмжих шинэ хөтөлбөр боловсруулснаа Саудын Арабын төлөөлөгчид Каннын кино наадмын үеэр танилцуулжээ. Киног төрөөс дэмжих тогтолцоог нэвтрүүлж буй улс орнуудтай харьцуулахад 60 хувь гэдэг бол хамгийн өндөр хувь хэмжээ юм.

Харин уг хөтөлбөр хэрэгжсэн тохиолдолд дэлхийн кино үйлдвэрлэлийн зах зээлд томоохон өөрчлөлт гарна гэж шинжээчид дүгнэж байна. Тухайлбал, Германы киноны санхүүжилтийн Холбооны агентлагийн захирал Кирстен Нихаус хэлэхдээ “томоохон кино үйлдвэрлэгчид Европыг орхин гарсныхаа дараа буцаад хэзээ ч ирэхгүй байж магадгүй” гэжээ.  

Хөтөлбөрийн хүрээнд саудын арабчууд улс орондоо Холливүүдийн найруулагчид, продюсерүүд, олон улсын томоохон студиүдийг татах зорилго тавьсан бөгөөд тус улсын угсаа залгамжилсан хунтайж Мухаммед бин Салманы “Алсын хараа -2030” хөтөлбөрийн дагуу кино үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм. Сүүлийн жилүүдэд тус улс спорт, аялал жуулчлал, хөгжим, киноны салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулж байгаа бөгөөд энэ нь дэлхийн тавцан дахь улс орны имижийг илүү нээлттэй болгох, нефтийн орлогоос хамаардаг байдлыг багасгах зорилготой ажээ.

Харин барууны хүний эрхийг хамгаалах байгууллагууд Саудын Араб дахь хүний эрхийн нөхцөл байдлыг шүүмжилсээр байна. Ялангуяа цаазын ялыг гүйцэтгэсэн тоо өссөөр байгаа, сэтгүүлч Ж.Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт хунтайж холбогдсон зэргийг байнга дурддаг. 

Эх сурвалж: Б.Адъяахүү "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна40 секундын өмнөХалуун ус хязгаарлана3 минут 30 секундын өмнө311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна8 минут 42 секундын өмнөӨнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24Польшийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:15Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 11:06Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 10:59Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 8:15Бельгийн Хаант Улсын хаан Филипп мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 8:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.