“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа


5-р сарын 28
15 цаг 02 минут

    Их эзэн Чингис хааны суу алдрыг дэлхий дахинаа сурталчлан таниулах зорилгоор “Их Эзэн Чингис Хаан” алтадсан хүрэл баримлыг бүтээх Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг Монголбанкнаас хэрэгжүүлж, 2025 оны гуравдугаар сард Чингис хаан Үндэсний музейд уг бүтээлийг залсан.

Тэгвэл өнөөдөр /2026.05.28/ тус баримлын эх загварт тулгуурлан “Чингис хаан”  дурсгалын зоосыг урлан бүтээж, албан ёсоор нээлтийг нь хийлээ. Зоосны эх загварыг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Лувсангийн Болдын урлан бүтээсэн “Их Эзэн Чингис Хаан” алтадсан хүрэл баримлаас сэдэвлэсэн ба тэрээр 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Монгол Улсын Төрийн ордны өмнөх "Их эзэн Чингис хаан", "Өгөөдэй хаан", "Хубилай хаан", "Боорчи жанжин", "Мухулай жанжин" нарын монумeнталь цогц хөшөө баримлыг бүтээж Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн манай улсын нэрт барималч юм.

“Чингис хаан”  дурсгалын зоосыг орчин үеийн “Smartminting Ultra High Relief” технологиор  нийт зургаан төрлөөр үйлдвэрлүүлсэн бөгөөд үүнд мөнгөн 1 унц, 5 унц, 1 кг, алтан 0.5 грамм, 1 унц, 1 кг-ын зооснууд багтаж байна. Мөн мөнгөн 1 унц болон алтан 0.5 грамм, 1 унцын зоосны ар талд цаг үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэгддэг, гоёмсог гялалзсан эффект үүсгэдэг гильюше (guilloché) технологийг ашигласнаараа онцлогтой.

Монголбанкны Ерөнхийлөгч С. Наранцогт уг арга хэмжээг нээж үг хэлэхдээ, Их эзэн Чингис хаан нь зөвхөн Монгол улсын төдийгүй дэлхийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг бэхжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан Аугаа их хаан билээ. Чингис хааны нэгтгэн байгуулсан Их Монгол Улсын хөгжил нь дэлхий дахинд “Монголын их амар амгалан”-г цогцлоож, улс түмний харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлэн, Өрнө Дорныг холбосон худалдаа, соёлын солилцоог эрчимжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, төлбөр тооцоо, соёл урлаг, шинжлэх ухааны дэвшилд таатай орчныг бүрдүүлсэн түүхэн гавьяатай гэдгийг онцлон тэмдэглэв.   

Нээлтийн үйл ажиллагаанд Монголбанкны Ерөнхийлөгч С. Наранцогт, Дэд Ерөнхийлөгч Г. Энхтайван, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Уран барималч Л.Болд, Эрдэнэсийн сангийн мэргэжлийн зөвлөлийн гишүүд болох Ц.Цэрэндорж, Б.Даваацэрэн болон Монголын зоос судлалын холбооны ерөнхийлөгч А.Эрдэнэбат нар оролцлоо.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж буй дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг erdenesiinsan.mn сайтаас авах боломжтой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

2,520 тонн Аи-92 автобензин буух өртөөд рүү илгээв59 минут 3 секундын өмнө1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ1 цаг 5 минутын өмнөЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлын нээлт2 цаг 23 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгаалжээ2 цаг 27 минутын өмнөОрхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ2 цаг 31 минутын өмнөСОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ2 цаг 40 минутын өмнөCOP17 “Торгоны замын жингийн цуваа”-гаар эхэллээ3 цаг 17 минутын өмнөCOP17: Зочид, төлөөлөгчдөд 17 чиглэлд 100 автобус үйлчилнэ3 цаг 28 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 31 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан3 цаг 35 минутын өмнөCOP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ8 сар 15. 11:22Эрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо8 сар 15. 11:13АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа8 сар 14. 17:33COP17-ын үеийн зам тээврийн зохицуулалт: Иргэд юу мэдэх хэрэгтэй вэ?8 сар 14. 16:43"Чөлөөлье" үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна8 сар 14. 16:30У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна8 сар 14. 15:23Ерөнхий хяналтын сонсголын баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо8 сар 14. 12:42СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ?8 сар 14. 12:38Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө8 сар 14. 12:33АИ-92 шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр нэмэгджээ8 сар 14. 12:28Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ8 сар 14. 11:13COP17 (КОП17) Үндэсний хорооны Ажлын албанаас бэлтгэл ажил хангагдсантай холбогдуулан мэдээлэл өгч байна8 сар 14. 10:05COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль цэцэрлэгийн жагсаалт8 сар 14. 9:59Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ8 сар 14. 9:55“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?8 сар 14. 9:51Маргаашаас авто машины дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно8 сар 14. 9:461000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна8 сар 14. 9:24УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 14. 9:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 сар 14. 9:04Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв8 сар 13. 14:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.