БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай


5-р сарын 28
15 цаг 05 минут

      “Тэрбум мод” сан, Европын Холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй STREAM+ төслийн хүрээнд “Ойн салбар ба ногоон санхүүжилт” хэлэлцүүлэг /2026-05-28/ болж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир арга хэмжээг хэлсэн үгэндээ Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 8.71 хувийг ой эзэлж, 18 аймгийн 286 сумын нутгийг хамарч буй.

Монгол орны ой нь зөвхөн байгалийн баялаг бус усны нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах стратегийн чухал нөөц юм. Үүнээс гадна орон нутгийн эдийн засгийг дэмжих, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх өргөн боломжийг агуулж байна. Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ойн салбарын шинэчлэл, тогтвортой менежмент, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ойн эдийн засгийн эргэлтийг сайжруулах, тогтвортой хөрөнгө оруулалт татах эрх зүйн болон бодлогын орчныг бүрдүүлэх зохицуулалтууд тусгагдаж буйг онцоллоо. 

Ойн салбарт урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалт татахын тулд салбарын онцлогт тохирсон ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, даатгалын механизм, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь салбарын хөгжлийн чухал нөхцөл болохыг онцлов.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлсэн үгэндээ дэлхийн хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэрлэлийн тэлэлт нь уур амьсгалын өөрчлөлтийг эрчимжүүлж буйг дурдаад, Монгол Улсад нийт бэлчээрийн 76 хувь доройтож, хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэн, газрын гүний цэнгэг усны нөөц буурч байгаа нь нийгэм, эдийн засагт бодит дарамт учруулж байгааг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг банк, санхүүгийн салбар анхнаас нь дэмжин ажиллаж ирснийг тэмдэглээд, банкны салбарын хамтын санаачилгаар байгуулагдсан “Тэрбум мод” сангаар дамжуулан өнөөдрийн байдлаар долоон сая гаруй мод тарьж, ургалтын хувь 90-ээс дээш байгааг мэдээлэв.

Хэлэлцүүлгийн үеэр ойн салбарын жижиг, дунд үйлдвэрүүдийг ногоон санхүүжилтэд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, салбарын онцлогт нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ойн нэмүү өртгийн сүлжээ болон хөрөнгө оруулалтын боломжийн талаар оролцогчид санал, туршлага солилцож байна.

“Ойн салбар ба ногоон санхүүжилт” хэлэлцүүлэг нь ойн салбарын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон зээлийн боломжийг өргөжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ юм.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай2 цаг 35 минутын өмнө“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа2 цаг 38 минутын өмнөСХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана3 цаг 7 минутын өмнөСаудын Арабад кино хийвэл зардлын 60 хувийг буцаан олгоно3 цаг 14 минутын өмнөАзийн шилдэг шатарчид Монголд цугларлаа3 цаг 24 минутын өмнө1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ3 цаг 34 минутын өмнө“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно3 цаг 38 минутын өмнөН.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно3 цаг 41 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 28-ны өдрийн ирцийн мэдээ7 цаг 10 минутын өмнөБаянзүрх дүүргийн 18 дугаар хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна7 цаг 13 минутын өмнө“Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалт өндөрлөж, сэтгүүлчид гэрчилгээгээ гардлаа7 цаг 23 минутын өмнөОйрын жилүүдэд дуулдаагүй онцгой сайн мэдээ7 цаг 26 минутын өмнөШатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ7 цаг 29 минутын өмнө3х3-ын ДАШТ-д оролцох Монголын баг Польшийг зорилоо7 цаг 36 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 цаг 42 минутын өмнөУИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Европын парламентын гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав7 цаг 44 минутын өмнөЭрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая7 цаг 47 минутын өмнөЕвропын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийг хүлээн авч уулзлаа7 цаг 51 минутын өмнөБанкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв8 цаг 21 минутын өмнөМонгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалт боллоо8 цаг 24 минутын өмнөЯдуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв8 цаг 29 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 34 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан8 цаг 38 минутын өмнөГал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ5 сар 27. 19:00Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5 сар 27. 15:15Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна5 сар 27. 15:03Их хэмжээний хахууль авсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ5 сар 27. 14:56Ус, дулааны төлбөрөө төлдөггүй өрхийн мэдээллийг зургаадугаар сарын 1-нээс Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ5 сар 27. 14:52"Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлнэ5 сар 27. 14:13“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ5 сар 27. 14:10
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.