Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв


5-р сарын 29
9 цаг 57 минут

     Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх зургаадугаар сард агаарын дундаж температур баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байна. Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу орж, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Муудалтын үеүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр байх ба цаашлаад нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлал өндөр байна. Иймд мал бэлчээрлэлт, үрсэлгээ хамгаалалт болон хол замд гарахдаа анхаарал болгоомжтой байж, богино хугацааны нарийвчилсан урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан өдрүүд зонхилох тул хуурайшилт нэмэгдэж болзошгүй байна. Иймд ногоон бүсэд аялахдаа галын аюулгүй байдлыг сахиж, ой хээрийн түймрээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох магадлал нэмэгдэх тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увсын баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр сэрүүсэж, олон жилийн дунджаас 3-5ºС-аар хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар хүйтэн байх төлөвтэй байна. Харин нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар дулаан байна. Хур тунадас хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд (ялангуяа сарын сүүлээр) нутгийн зарим хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.  Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5°C-аар хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°C–аар сэрүүн байх төлөвтэй байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°C-аар дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд бага зэрэг, гуравдугаар арав хоногийн сүүлчээр (ялангуяа сарын сүүлээр) ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд сэрүүн, ялангуяа дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5°C-аар хүйтэн байна. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-3°C–аар дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн үеүдэд зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэж болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр сэрүүсэж, олон жилийн дунджаас 2-5°C-аар хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°C-аар сэрүүн байна. Харин хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-3°C–аар дулаан өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх магадлалтай байна.

Эх сурвалж: ЦУОШГ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: Монголд шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор Олон улсын шатрын холбоотой хамтран Боловсролын яамны дэмжлэгтэйгээр хөтөлбөр хэрэгжүүлнэ2 цаг 35 минутын өмнөЭмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв6 цаг 45 минутын өмнөНэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана6 цаг 48 минутын өмнөХүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа6 цаг 53 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ9 цаг 7 минутын өмнөАжил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа9 цаг 12 минутын өмнөМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 29. 12:48Трамп хөргөө 250 долларын шинэ дэвсгэрт дээр хэвлүүлэхээр төлөвлөжээ5 сар 29. 12:46Мөрдөгчдийн ажлын хэсэг 135 хүнээс мэдүүлэг авч, 30 дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж, 2 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна5 сар 29. 12:43Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа5 сар 29. 12:38Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана5 сар 29. 12:27Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо5 сар 29. 10:09Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна5 сар 29. 10:01Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв5 сар 29. 9:57Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна5 сар 29. 9:50Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцэж, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав5 сар 29. 9:43"Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно5 сар 29. 9:36УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 29. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 29. 8:56Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна5 сар 28. 18:50Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 28. 18:44ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна5 сар 28. 18:42ОХУ-ын Засгийн газартай байгуулсан Хэлэлцээр, Протоколыг соёрхон батлах тухай болон төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ5 сар 28. 18:39БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай5 сар 28. 15:05“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа5 сар 28. 15:02СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана5 сар 28. 14:33Саудын Арабад кино хийвэл зардлын 60 хувийг буцаан олгоно5 сар 28. 14:26Азийн шилдэг шатарчид Монголд цугларлаа5 сар 28. 14:161072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ5 сар 28. 14:06“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно5 сар 28. 14:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.