Мөрдөгчдийн ажлын хэсэг 135 хүнээс мэдүүлэг авч, 30 дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж, 2 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна


5-р сарын 29
12 цаг 43 минут

     Авлигатай тэмцэх газар “...нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг шалгаж өгнө үү” гэсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч хянан үзээд, 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулж байна.

Энэ хүрээнд 24 мега төсөл болон Туулын хурдны зам төсөл, 1-р тойрог зам төсөл, Сэлбэ дэд төв төсөлтэй холбоотой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг одоогоор дараах нөхцөл байдлыг тогтоогоод байна. Үүнд:

  • Нийслэлд нийтийн тээврийн салбарын 6, авто замын салбарын 4, барилга хот байгуулалт дэд төвийн салбарын 4, эрчим хүчний салбарын 5, дэд бүтэц усны салбарын 5 төсөл хөтөлбөр буюу нийт 24 төсөл байгаагаас 11 төсөл нь ямар нэг санхүүжилт олгогдоогүй, 13 төсөл нь ямар нэг хэмжээгээр хэрэгжиж эхэлж байгаа буюу санхүүжилт олгогдсон төслүүд байна.
  • Дээрх 13 төсөл хөтөлбөртэй холбоотой 30 GB хэмжээтэй цахим файл болон 53 боть баримт материалыг холбогдох газруудаас гаргуулан авсан, хуульд зааснаар зөвлөмж гаргуулахаар холбогдох байгууллагад хүргүүлсэн, төсөл нэгж хариуцсан албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдийн удирдлага зэрэг өнөөдрийн байдлаар 135 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан.
  • Хуульд заасан үндэслэлээр дээрх төслүүдтэй холбоотойгоор арилжааны банк дахь 30 дансны нийт 2,6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан.
  • Одоогоор 7 газарт нэгжлэг, үзлэг хийж, холбогдох эд мөрийн баримтыг хураан авч цахим систем, гар утас, дансны мэдээлэл зэрэг 24 удаагийн үзлэг хийсэн.
  • Давхардсан тоогоор 5 сэжигтнээс 10 удаагийн мэдүүлэг авч, 2 хүнийг яллагдагчаар татсан, 2 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Цаашид дээрх төслүүдийн санхүүжилтийн зарцуулалтыг шалгах, худалдан авах ажиллагаа, төсөл сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу хийсэн эсэх, авлигын гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: Монголд шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор Олон улсын шатрын холбоотой хамтран Боловсролын яамны дэмжлэгтэйгээр хөтөлбөр хэрэгжүүлнэ1 цаг 52 минутын өмнөЭмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв6 цаг 3 минутын өмнөНэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана6 цаг 5 минутын өмнөХүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа6 цаг 11 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ8 цаг 25 минутын өмнөАжил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа8 цаг 29 минутын өмнөМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 цаг 50 минутын өмнөТрамп хөргөө 250 долларын шинэ дэвсгэрт дээр хэвлүүлэхээр төлөвлөжээ9 цаг 53 минутын өмнөМөрдөгчдийн ажлын хэсэг 135 хүнээс мэдүүлэг авч, 30 дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж, 2 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна9 цаг 55 минутын өмнөОрон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа5 сар 29. 12:38Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана5 сар 29. 12:27Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо5 сар 29. 10:09Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна5 сар 29. 10:01Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв5 сар 29. 9:57Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна5 сар 29. 9:50Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцэж, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав5 сар 29. 9:43"Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно5 сар 29. 9:36УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 29. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 29. 8:56Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна5 сар 28. 18:50Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 28. 18:44ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна5 сар 28. 18:42ОХУ-ын Засгийн газартай байгуулсан Хэлэлцээр, Протоколыг соёрхон батлах тухай болон төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ5 сар 28. 18:39БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай5 сар 28. 15:05“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа5 сар 28. 15:02СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана5 сар 28. 14:33Саудын Арабад кино хийвэл зардлын 60 хувийг буцаан олгоно5 сар 28. 14:26Азийн шилдэг шатарчид Монголд цугларлаа5 сар 28. 14:161072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ5 сар 28. 14:06“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно5 сар 28. 14:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.