Трамп хөргөө 250 долларын шинэ дэвсгэрт дээр хэвлүүлэхээр төлөвлөжээ


5-р сарын 29
12 цаг 46 минут
     АНУ-ын засаг захиргаа Ерөнхийлөгч Дональд Трампын хөрөгтэй 250 долларын шинэ дэвсгэрт хэвлүүлэхээр бэлдэж эхэлжээ. Хэдийгээр холбооны хуулиар америк долларын дэвсгэрт дээр амьд сэрүүн байгаа хүний хөрөг хэвлэхийг хориглодог ч Конгресс дэх Трампын холбоотнууд үүнийг зөвшөөрөх хуулийн төсөл өргөн барьсан аж. Хэрвээ хууль тогтоогчдын олонх нь үүнийг дэмжвэл АНУ-ын түүхэнд анх удаагаа долларын дэвсгэрт дээр амьд сэрүүн байгаа хүн, одоо албан тушаал хашиж буй Ерөнхийлөгчийн хөргийг залсан тохиолдол болно.
Энэ онд АНУ үүсгэн байгуулагдсаны 250 жилийн ойн хүрээг бэлэгдэж 250 долларын шинэ дэвсгэртийг гаргахаар төлөвлөжээ. Шинэ $250-ын дэвсгэртийн загвар хараахан олон нийтэд ил болоогүй байгаа.
Трамп Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө АНУ-ын бүх зүйл дээр өөрийнхөө ул мөрийг үлдээхээр оролдож байна. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд Трамп нэрээ Вашингтон дахь Кеннедийн төв зэрэг түүхэн барилга байгууламжууд дээр бичүүлж, АНУ-ын шинэ паспортын хуудсанд хөрөг зургаа хэвлүүлсэн. Мөн Трамп АНУ-ын шинээр хэвлэгдэх мөнгөн дэвсгэртүүд дээр Сангийн сайд Скотт Бессентийн гарын үсгийн хажууд өөрийн гарын үсгээ хэвлүүлэхээр болсон юм. Тэгвэл одоо Трамп АНУ-ын үүсгэн байгуулагдсан 250 жилийн ойн хүрээнд гаргах шинэ $250-ын дэвсгэрт дээр хөрөг зургаа хэвлүүлэхээр төлөвлөж байна.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент өчигдөр шинэ дэвсгэртийн тухай Вашингтон Пост сонинд анх гарсан Трампын хөрөгтэй төсөөллийн загвар бүхий мэдээний эхийг харуулжээ.
Одоогоор АНУ-ыг үндэслэгчдийн нэг Бенжамин Фрэнклиний хөрөгтэй $100-ын дэвсгэрт АНУ-ын хамгийн том мөнгөн дэвсгэрт болдог. АНУ өмнө нь $500, $1,000, $,10,000-ын дэвсгэртүүд хэвлэж байсан ч 1969 оноос хэвлэхээ зогсоож байв. Одоо эдгээр мөнгөн дэвсгэрт нь хууль ёсны төлбөрийн хэрэгсэл хэвээр байгаа хэдий ч ихэвчлэн хувийн цуглуулгад хадгалагддаг.
Шинэ мөнгөн дэвсгэртүүдийг боловсруулахад олон жилийн хугацаа шаардагддаг. Тиймээс долдугаар сарын 4-ний өдөр тохиох АНУ-ын үүсгэн байгуулагдсаны 250 жилийн ойд зориулсан 250$-ын шинэ мөнгөн дэвсгэрт богино хугацаанд хэвлэгдэх боломжтой эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: BBC
Бэлтгэсэн: Н.Ялгуун


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

COP17-ын албан ёсны сүүлийн өдөр | Шийдэл, үр дүн, үйл ажиллагаанд шилжих өдөр8 сар 28. 20:21Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна8 сар 28. 14:42ТЦА-наас сэрэмжлүүлж байна8 сар 28. 14:35УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа8 сар 28. 14:31“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв8 сар 28. 13:08СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ8 сар 28. 11:53Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана8 сар 28. 9:23“Нээлттэй парламент” танхимд УИХ-ын гишүүн Б.Хэрлэн ажиллав8 сар 28. 9:21УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 28. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан8 сар 28. 9:08УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ8 сар 27. 21:55"Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрс” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болов8 сар 27. 21:49Ерөнхий хяналтын сонсголын зар8 сар 27. 13:48Ази даяар ой, газрын доройтлыг бууруулахад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ8 сар 27. 13:45Хэрэглээний бүх төлбөрүүд зээлийн мэдээлэлд сөргөөр нөлөөлөхгүй8 сар 27. 10:09Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана8 сар 27. 9:50Балбад хэдэн зуун жуулчин сураггүй алга болжээ8 сар 27. 9:46УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 27. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан8 сар 27. 9:16Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцалж байна8 сар 26. 19:14“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна8 сар 26. 19:10“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо8 сар 26. 19:05Газрын доройтлыг бууруулж, эдийн засгийн өөрчлөлтийг авчрах нөхөн сэргээгдэх бүтээгдэхүүнээр монголын ноос, ноолуурыг онцлов8 сар 26. 12:36Хувийн дансандаа төлбөр авч, шатахуун дараалалтгүй олгосон ШТС-ийн эрхлэгчийг 2 саяар торгожээ8 сар 26. 12:32Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа8 сар 26. 12:24УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо8 сар 26. 12:21Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: СОР17-гоос хүлээх бодит үр дүн8 сар 26. 12:14Н.Учрал: "COP17" бага хурлын хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна8 сар 26. 12:09Зээлээ төлсөн даруйд зээлийн оноо шинэчлэгддэг боллоо8 сар 26. 12:05АТГ: Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаар шилжүүлэв8 сар 26. 11:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.