Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв


5-р сарын 29
12 цаг 48 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.29/ Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Л.Мөнхбаатар, Х.Булгантуяа, М.Мандхай,  С.Цэнгүүн, Б.Пунсалмаа, С.Эрдэнэболд нараас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Олон улсын туршлагаас үзэхэд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын хүрээнд зорилтот бүлэгт чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэх нь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд өндөр үр нөлөөтэй. Ялангуяа цэргийн болон бусад хаалттай орчинд хүний эрхийн боловсролыг системтэй олгох нь дүрмийн бус харьцаа, хүчирхийлэл, хүнлэг бус хандлагыг бууруулах, зөрчлийг эрт илрүүлэх, таслан зогсоох боломжийг нэмэгдүүлдэг болохыг олон улсын байгууллагуудын зөвлөмж, судалгаанд онцлон дурдсан байдгийг төсөл санаачлагчид танилцуулгадаа онцлов.

Энэхүү хуулийн төслөөр цэргийн анги, байгууллага дээр гарч байгаа хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, байнгын сургалт, хяналт шинжилгээ, дүгнэлт хийх боломжийг нээж буйг төсөл санаачлагч гишүүн С.Одонтуяа тодотголоо. Мөн Улсын Их Хурлын 37 гишүүн дэмжиж өргөн мэдүүлж буй энэ төсөлд Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт нэмэлт оруулж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг илүү тодорхой, зорилтот бүлэгт чиглэсэн байдлаар хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх агуулгыг тусгасан гэв.

Тодруулбал, олон нийт болон төрийн албан тушаалтнуудад хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг түгээх чиг үүргийг өргөжүүлж, цэргийн алба хаагчдад зориулсан сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах зохицуулалтыг шинээр тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар цэргийн алба хаагчдад чиглэсэн хүний эрхийн сургалтыг хуульчлан тогтмолжуулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох, салбарын онцлогт нийцсэн арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх ач холбогдолтой төдийгүй  нэмэлт зардал шаардахгүй бөгөөд асуудал хариуцсан байгууллагын үндсэн төсвийн хүрээнд шийдвэрлээд явах боломжтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: Монголд шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор Олон улсын шатрын холбоотой хамтран Боловсролын яамны дэмжлэгтэйгээр хөтөлбөр хэрэгжүүлнэ2 цаг 10 минутын өмнөЭмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв6 цаг 21 минутын өмнөНэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана6 цаг 23 минутын өмнөХүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа6 цаг 29 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ8 цаг 43 минутын өмнөАжил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа8 цаг 47 минутын өмнөМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 29. 12:48Трамп хөргөө 250 долларын шинэ дэвсгэрт дээр хэвлүүлэхээр төлөвлөжээ5 сар 29. 12:46Мөрдөгчдийн ажлын хэсэг 135 хүнээс мэдүүлэг авч, 30 дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж, 2 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна5 сар 29. 12:43Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа5 сар 29. 12:38Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана5 сар 29. 12:27Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо5 сар 29. 10:09Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна5 сар 29. 10:01Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв5 сар 29. 9:57Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна5 сар 29. 9:50Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцэж, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав5 сар 29. 9:43"Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно5 сар 29. 9:36УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 29. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 29. 8:56Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна5 сар 28. 18:50Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 28. 18:44ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна5 сар 28. 18:42ОХУ-ын Засгийн газартай байгуулсан Хэлэлцээр, Протоколыг соёрхон батлах тухай болон төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ5 сар 28. 18:39БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай5 сар 28. 15:05“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа5 сар 28. 15:02СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана5 сар 28. 14:33Саудын Арабад кино хийвэл зардлын 60 хувийг буцаан олгоно5 сар 28. 14:26Азийн шилдэг шатарчид Монголд цугларлаа5 сар 28. 14:161072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ5 сар 28. 14:06“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно5 сар 28. 14:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.