Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас ажил, хөдөлмөр эрхлэгч иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор боловсруулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.
Сүүлийн таван жилд манай улсад бүртгэгдсэн үйлдвэрлэлийн осолд нийт 2678 хүн өртөж, 308 хүн амь насаа алджээ. 100 мянган ажилтан тутамд ногдох ослын тоо дундаж орлоготой орнуудтай харьцуулахад өндөр хэвээр байна.
Мэргэжлээс шалтгаалсан өвчтэй иргэд Монгол Улсын хүн амын дундаж наслалтаас 8 жилээр богино насалж байна.
Уул уурхай, барилга, зам, тээврийн зэрэг салбарт үйлдвэрлэлийн ослын эрсдэл нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг онцгойлон авч үзэх шаардлагатайг харуулж байна.
Үйлдвэрлэлийн осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, ажил олгогч, ажилтан, холбогдох талуудын үүрэг, хариуцлагыг сайжруулах, үүнтэй холбоотой хууль эрх зүйн орчныг цаг үеийн нөхцөлтэй уялдуулан шинэчлэн сайжруулах шаардлага үүсэж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил хөдөлмөр эрхлэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бүтэц, тогтолцоо, санхүүжилтийн шинэ зохицуулалтыг тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар урьдчилан сэргийлэлтэд суурилсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний тогтолцоо бүрдэнэ гэж үзэж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд энэхүү хуулийн төслийг холбогдох байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүслээ.
Facebook
Twitter
Youtube


Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав
Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалт боллоо
“Нутагтаа эзэн-100:1000” төсөл 17 аймгийн 25 сумын 25 багт хэрэгжинэ
УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд
1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
"Нээлттэй парламент" явуулын мэдээллийн төв ажиллуулав.gif)

Сэтгэгдэл бичих