Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв


5-р сарын 29
16 цаг 36 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.29/ Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, С.Эрдэнэбат нар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв.

Эрүүл мэндийн салбарт хүн амын насжилт нэмэгдэн, архаг өвчний тархалт өсөж, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмж, санхүүжилтийн тогтолцоонд тулгамдсан асуудал үүсэж буй энэ үед мэдээллийн системийн уялдаа сул, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагын тогтолцоо хангалтгүй зэрэг бодит асуудал бий болсон тул уг хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тогтолцоог хүн төвтэй, шатлал хоорондын уялдаа холбоо сайтай, тусламж, үйлчлигээний тасралтгүй байдлыг хангасан, чанартай, зохистой, аюулгүй байдлын стандартад нийцсэн хэлбэрээр шинэчлэх суурь өөрчлөлтийг төсөлд тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа онцолж байлаа.

Түүнчлэн анхан шатлалын тусламж, үйлчилгээний чиг үүргийг бодлогын түвшинд бэхжүүлж, хоёр, гуравдугаар шатлалын тусламж, үйлчилгээний чиг үүрэг, зохицуулалт, харилцан хамаарлыг хуульчлан тодорхой болгох, эмнэлгийн байгууллагын засаглал, удирдлага, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулах, үр дүнд суурилсан, гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилтийн тогтолцоонд үе шаттай шилжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан гэв.

Мөн эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн систем, өвчний цахим түүхийг нэвтрүүлж, өгөгдөлд суурилсан бодлого, шийдвэр гаргалтыг төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн оролцоог зохистой уялдуулах, эмчлүүлэгчийн эрх, оролцоог баталгаажуулах, эрүүл мэндийн ажилтны мэргэжлийн хараат бус байдал, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох зэрэг салбарын институцийн суурь зохицуулалтыг иж бүрнээр тусгасан байна.

Олон улсын сайн туршлагад нийцүүлэн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын үндэсний тогтолцоог бүрдүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хөндлөнгийн үнэлгээ, магадлан итгэмжлэл, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг нэвтрүүлэх, санхүүжилтийн ил тод байдлыг хангах, тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг баталгаажуулах, орон нутгийн хүн амд ойр, хүртээмжтэй, тэгш үйлчилгээг бий болгох эрүүл мэндийн даатгалд суурилсан худалдан авагч-үйлчилгээ үзүүлэгчийн харилцааг боловсронгуй болгох зохицуулалтыг төсөлд тусгасан аж.

Иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах хүрээнд үйлчлүүлэгч өөрийн эрүүл мэндийн мэдээлэлд цахимаар нэвтрэх, мэдээлэл авах эрхийг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн өгсөн үнэлгээг гүйцэтгэлийн үнэлгээтэй уялдуулан тооцох зохицуулалтыг тусгасан нь тусламж, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.  

Хуулийн төсөл батлагдсанаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжирч, нөөцийн үр ашиг нэмэгдэн, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ хүн төвтэй, нэгдмэл, тасралтгүй болох, эрүүл мэндийн тогтолцооны засаглал, хариуцлага, ил тод байдал бэхэжнэ. Мөн анхан болон хоёр, гуравдагч шатлалын үүрэг тодорхой болж шатлал хоорондын уялдаа сайжирч, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн систем, өвчний цахим түүх, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт нэвтрэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: Монголд шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор Олон улсын шатрын холбоотой хамтран Боловсролын яамны дэмжлэгтэйгээр хөтөлбөр хэрэгжүүлнэ1 цаг 52 минутын өмнөЭмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв6 цаг 3 минутын өмнөНэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана6 цаг 5 минутын өмнөХүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа6 цаг 11 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ8 цаг 24 минутын өмнөАжил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа8 цаг 29 минутын өмнөМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 цаг 50 минутын өмнөТрамп хөргөө 250 долларын шинэ дэвсгэрт дээр хэвлүүлэхээр төлөвлөжээ9 цаг 53 минутын өмнөМөрдөгчдийн ажлын хэсэг 135 хүнээс мэдүүлэг авч, 30 дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж, 2 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна9 цаг 55 минутын өмнөОрон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа10 цагийн өмнөЗургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана5 сар 29. 12:27Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо5 сар 29. 10:09Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна5 сар 29. 10:01Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв5 сар 29. 9:57Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна5 сар 29. 9:50Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцэж, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав5 сар 29. 9:43"Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно5 сар 29. 9:36УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 29. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 29. 8:56Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна5 сар 28. 18:50Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 28. 18:44ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна5 сар 28. 18:42ОХУ-ын Засгийн газартай байгуулсан Хэлэлцээр, Протоколыг соёрхон батлах тухай болон төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ5 сар 28. 18:39БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай5 сар 28. 15:05“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа5 сар 28. 15:02СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана5 сар 28. 14:33Саудын Арабад кино хийвэл зардлын 60 хувийг буцаан олгоно5 сар 28. 14:26Азийн шилдэг шатарчид Монголд цугларлаа5 сар 28. 14:161072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ5 сар 28. 14:06“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно5 сар 28. 14:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.