Г.Занданшатар: Монголд шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор Олон улсын шатрын холбоотой хамтран Боловсролын яамны дэмжлэгтэйгээр хөтөлбөр хэрэгжүүлнэ


5-р сарын 29
20 цаг 46 минут

      1998 оноос эхлэлтэй шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад албан ёсоор эхэллээ. Нээлттэй ангиллын 21, эмэгтэйчүүдийн 37 дахь удаагийн тэмцээнд 28 орны 250 орчим шатарчин өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш Улаанбаатар хотын “Баянгол” зочид буудлын их танхимд үргэлжилнэ. Нээлтийн ёслолд УИХ-ын дарга С.Бямбацогт, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар, Азийн шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хишам Аль-Тахир, ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, УИХ-ын гишүүн П.Батчимэг, Ж.Галбадрах, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, БТСУХ-ны дарга Э.Билэгт тэргүүтэй хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо.

 ААШТ-ий нээж Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар үг хэлэхдээ “Шатар бол урлаг, шинжлэх ухаан, спорт юм. Энэ гурвыг нийлүүлээд шатар оюун ухааны гайхамшигт спорт болсон. Дэлхий дахинд хурдацтайгаар түгэн дэлгэрч байгаа энэ спортыг хөгжүүлэхийн тулд Олон улсын шатрын холбоотой хамтран Боловсролын яамны дэмжлэгтэйгээр хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Үүнийг ФИДЕ дэмжсэн. Тиймээс Германы тэрбумтан, манай багийн нөхөр, найз Вадим Розенштэйн 10 мянган шатар бэлэглэхээр боллоо. Монгол Улсын хэмжээнд 700 сургуульд шатар бэлэглэж байна. Шатраа сайн хөгжүүлж байгаа багш нарыг Германд туршлага судлуулах ажлыг хэрэгжүүлнэ. Монголын шатрын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаар болсон баярт мэдээг дуулгаж байгаадаа таатай байна. Вадим Розенштэйн танд талархал илэрхийлье. Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа нийт багт тамирчдад амжилт хүсье. Монгол Улсад зохион байгуулж буй ААШТ та бүхэнд мартагдашгүй дурсамж үлдээнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

 УИХ-ын дарга С.Бямбацогт оролцогчдод хандан үг хэлэхдээ “Монгол Улсад насанд хүрэгчдийн ААШТ-ийг анх удаа зохион байгуулж буй түүхэн мөчид нийт шатарчид, зочид төлөөлөгчид, зүтгэлтнүүддээ УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Оюуны шилдгүүд манай улсад хуран чуулж байгаа бидний хувьд нэр төрийн хэрэг төдийгүй өндөр хариуцлага юм. Шатар бол зөвхөн спорт биш. Энэ бол алсын хараа, тэвчээр, стратегийн сэтгэлгээний боловсрол юм. Монголчууд эртнээс холыг харж, уужуу бодохыг төрийн ухаан гэж үзэж ирсэн. Монгол Улс Азийн хамгийн нэр хүндтэй тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байна. Энэ бол зөвхөн спортын амжилт биш Монголын оюуны төдийгүй хүний хөгжлийн ирээдүйн илэрхийлэл. Тамирчид маань зөвхөн медалийн төлөө бус тэсвэр хатуужил, спортын нөхөрлөлийг бий болгох болтугай. Монголчууд зочдоо хүндэтгэн дээдэлдэг уламжлалтай ард түмэн. Монголд өнгөрүүлэх өдрүүд та бүхэнд сайхан сэтгэгдэл үлдээнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

 Тэмцээнд их мастер 34, эмэгтэй их мастер 12, олон улсын мастер 51, эмэгтэй олон улсын мастер 20, ФИДЕ мастер эр, эм нийт 49, дэд мастер 18 оролцохоор мэдүүлэг өгсөн. 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний нийт шагналын сан 100 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн шатарчин 15000 ам.доллар халаасална. Түүнчлэн нээлттэй ангилалд эхний дөрвөн байрт шалгарсан шатарчин дэлхийн цомд өрсөлдөх эрх авах юм. Харин эмэгтэйчүүдийн ангилалд зөвхөн түрүүлсэн тамирчин дэлхийн цомын эрхийг халаасална. 21 дэх удаагийн тэмцээний бүх өргийг ухаалаг шатрын хөлөг (DGT board) ашиглан цахимаар, дэлхий даяар шууд видео болон дата хэлбэрээр дамжуулна. Тэмцээнийг албан ёсны Asian Individual Chess Championship 2026 цахим хуудас болон youtube, Chess.com, Lichess платформоор олон улсын тайлбарлагчдын тайлбартай шууд хүлээн авч үзэх боломжтой.

Ж.Энх



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

COP17-ын албан ёсны сүүлийн өдөр | Шийдэл, үр дүн, үйл ажиллагаанд шилжих өдөр8 сар 28. 20:21Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна8 сар 28. 14:42ТЦА-наас сэрэмжлүүлж байна8 сар 28. 14:35УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа8 сар 28. 14:31“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв8 сар 28. 13:08СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ8 сар 28. 11:53Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана8 сар 28. 9:23“Нээлттэй парламент” танхимд УИХ-ын гишүүн Б.Хэрлэн ажиллав8 сар 28. 9:21УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 28. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан8 сар 28. 9:08УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ8 сар 27. 21:55"Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрс” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болов8 сар 27. 21:49Ерөнхий хяналтын сонсголын зар8 сар 27. 13:48Ази даяар ой, газрын доройтлыг бууруулахад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ8 сар 27. 13:45Хэрэглээний бүх төлбөрүүд зээлийн мэдээлэлд сөргөөр нөлөөлөхгүй8 сар 27. 10:09Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана8 сар 27. 9:50Балбад хэдэн зуун жуулчин сураггүй алга болжээ8 сар 27. 9:46УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 27. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан8 сар 27. 9:16Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцалж байна8 сар 26. 19:14“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна8 сар 26. 19:10“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо8 сар 26. 19:05Газрын доройтлыг бууруулж, эдийн засгийн өөрчлөлтийг авчрах нөхөн сэргээгдэх бүтээгдэхүүнээр монголын ноос, ноолуурыг онцлов8 сар 26. 12:36Хувийн дансандаа төлбөр авч, шатахуун дараалалтгүй олгосон ШТС-ийн эрхлэгчийг 2 саяар торгожээ8 сар 26. 12:32Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа8 сар 26. 12:24УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо8 сар 26. 12:21Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: СОР17-гоос хүлээх бодит үр дүн8 сар 26. 12:14Н.Учрал: "COP17" бага хурлын хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна8 сар 26. 12:09Зээлээ төлсөн даруйд зээлийн оноо шинэчлэгддэг боллоо8 сар 26. 12:05АТГ: Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаар шилжүүлэв8 сар 26. 11:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.