Худалдаа, тээвэр логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Евразийн эдийн засгийн интеграцид идэвхтэй ажиллахаар тохиролцлоо


5-р сарын 30
9 цаг 27 минут

     Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Астана хотноо зохион байгуулагдаж буй Евразийн эдийн засгийн V чуулга уулзалтад оролцох үеэрээ БНКазУ-ын Хөдөө аж ахуйн сайд, Монгол Улс, БНКазУ-ын Засгийн газар хоорондын комиссын Казахстан талын дарга Айдарбек Сапаровтой албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНКазУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд БНКазУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 18 бичиг баримтад гарын үсэг зурсныг бодит ажил хэрэг болгож, үр дүнд хүрэх асуудлаар санал солилцлоо. Энэ хүрээнд хоёр орны худалдааны эргэлтийн 13 хувийн өсөлтийг нэмэгдүүлэх олон боломжийг бодит ажил хэрэг болгож, хөдөө аж ахуй, тээвэр логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Тухайлбал, Казахстаны Хөдөө аж ахуйн сайд Айдарбек Сапаров үр тариа, ургамлын тос зэргийг экспортлох боломжтой бөгөөд Монгол Улсын ноос ноолуурын чиглэлийн арвин туршлагыг нэвтрүүлж, энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой байна гэв.

 Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНКазУ-ын Засгийн газар хоорондын комиссыг ахалж буйн хувьд комиссын үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлэхэд анхааран ажиллахаа тодотголоо. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Эдийн засгийн тусгай бүсээр дамжуулан хөрөнгө оруулагчдыг татах, үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж байна гэв. Тухайлбал, Эдийн засгийн тусгай бүсэд газрын эрх, татварын хөнгөлөлтөөр малын гаралтай түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдүүлэхээр ажиллаж буйгаа онцлон тэмдэглэлээ. 

Мөн Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцийн сайд Арман Шаккалиевтай албан ёсны уулзлаа. Уулзалтаар хоёр орны худалдааны эргэлт 50 сая орчим ам.доллар байгаа нь хангалтгүй үзүүлэлт учраас нөөц боломжид тулгуурлан эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн, Чөлөөт бүсийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Эдийн засгийн тусгай бүс болгон өөрчлөх асуудлаар санал солилцож, тус бүсэд Казахстаны үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллана гэлээ. Мөн бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд тээвэр логистикийн оновчтой төлөвлөлтийг хийж, Евразийн бүс нутгийн эдийн засгийн интеграцид оролцох боломжийн талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна. БНКазУ-ын Худалдаа, интеграцийн сайд Арман Шаккалиевийн зүгээс Монгол Улстай хөдөө аж ахуй, мал аж ахуй, ашигт малтмал боловсруулалтын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн чиглэлээр харилцан санал солилцлоо. 

Талууд Монгол Улс, БНКазУ-ын түүх соёл, өв уламжлалын хэлхээ холбоотой, найрсаг уламжлалт харилцаа шат ахиж “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэнд баяртай байгаагаа илэрхийлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй ажиллана гэлээ.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо зохион байгуулагдаж буй Евразийн эдийн засгийн V чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр (2026.05.28) оролцож, нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Энэ удаагийн чуулга уулзалтыг “Дэлхийн цахим өрсөлдөөн дэх Евразийн эдийн засгийн холбоо: Хиймэл оюун ухаанд тэргүүлэх ач холбогдол олгох нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Уулзалтад Бүгд Найрамдах Казахстан Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армени Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Куба Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын төрийн тэргүүн нар оролцож байна. Манай улс “Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Минск хотноо байгуулж, мөн оны 12 дугаар сарын 12-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар соёрхон баталсан. 

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Касым-Жомарт Токаев 2026 оныг Цахим шилжилт ба хиймэл оюун ухааны жил болгон зарлаж, энэ үйл явц амжилттай өрнөж байгаад баяр хүргэлээ. Тэрбээр, дэлхий ертөнц хиймэл оюун, их өгөгдөл, дижитал хөгжил хэмээх их өөрчлөлтийн эринд шилжиж байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар хиймэл оюун ухааны үндэсний стратегийг боловсруулан судалгаа, хөгжүүлэлтэд оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих зайлшгүй шаардлагатай учраас эдийн засгийг мэдээллийн технологи, хиймэл оюун ухаанд суурилсан бүтэц рүү шилжүүлж, Монгол Улсыг Төв Азийн бүс нутаг дахь дижитал төв болгон хөгжүүлэх зорилтыг Засгийн газраас дэвшүүлж буйг онцоллоо. 

Түүнчлэн, Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан хэлэлцээрээр дамжуулан гадаад худалдааны бүтцийг төрөлжүүлэх, экспортын зах зээлийг тэлэх, олон улсын интеграцид идэвхтэй оролцохыг зорьж байгаагаа илэрхийллээ. Хэлэлцээрийн дүнд ЕАЭЗХ-ны гишүүн орнууд болон Монгол Улсын хооронд он удаан жилийн турш яригдаж ирсэн тарифын болон тарифын бус саад тотгор багасаж, хэтдээ илүү өргөн нэр төрлийн барааг тарифаас чөлөөлөх боломжтой болно гэдэгт итгэлтэй байна хэмээн Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр тодотгож байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн баяраар дараах замын хөдөлгөөнийг хязгаарлана33 минут 52 секундын өмнөE-Mongolia "Эрсдэл мэдэгдэх" цэстэй боллоо39 минут 56 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Дрон инженерчлэл, хиймэл оюун зэрэг шинэ ур чадвар монгол залууст дэлхийд өрсөлдөх боломж нээж байна44 минут 56 секундын өмнөБ.Пүрэвдагва: Нийслэл хүүхэд, залуусыг дэмжиж, хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ47 минут 38 секундын өмнөОрон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ52 минут 43 секундын өмнө“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа өнөөдөр төв талбайд болно56 минут 1 секундын өмнөCOP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа1 цаг 14 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан1 цаг 33 минутын өмнөДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээнэ5 сар 30. 15:07УИХ-ын асуулгын цагаар татварын асуудлыг хөндөж, “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенц”-ыг соёрхон баталлаа5 сар 30. 9:57Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 30. 9:55Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ5 сар 30. 9:46Худалдаа, тээвэр логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Евразийн эдийн засгийн интеграцид идэвхтэй ажиллахаар тохиролцлоо5 сар 30. 9:27Г.Занданшатар: Монголд шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор Олон улсын шатрын холбоотой хамтран Боловсролын яамны дэмжлэгтэйгээр хөтөлбөр хэрэгжүүлнэ5 сар 29. 20:46УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэл, дэвшил” сэдэвт уулзалт зохион байгууллаа5 сар 29. 16:51Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв5 сар 29. 16:36Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана5 сар 29. 16:33Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа5 сар 29. 16:28“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ5 сар 29. 14:14Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа5 сар 29. 14:09Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 29. 12:48Трамп хөргөө 250 долларын шинэ дэвсгэрт дээр хэвлүүлэхээр төлөвлөжээ5 сар 29. 12:46Мөрдөгчдийн ажлын хэсэг 135 хүнээс мэдүүлэг авч, 30 дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж, 2 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна5 сар 29. 12:43Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа5 сар 29. 12:38Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана5 сар 29. 12:27Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо5 сар 29. 10:09Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна5 сар 29. 10:01Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв5 сар 29. 9:57Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна5 сар 29. 9:50Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцэж, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав5 сар 29. 9:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.