Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв


5-р сарын 30
9 цаг 55 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.29/ Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, М.Бадамсүрэн, Ж.Батсуурь, Н.Батсүмбэрэл А.Ганбаатар Г.Ганбаатар, Д.Жаргалсайхан, Н.Наранбаатар, Д.Энхтуяа нараас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах  тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

2020 онд батлагдсан хуулийн шинэчилсэн найруулгад засаг захиргааны нэгж, нутгийн удирдлагын чиг үүргийг давхардалгүй, хийдэлгүй тодорхойлсны дээр төрийн зарим чиг үүргийг төлөөлүүлэн гүйцэтгүүлэх зохицуулалтыг тодорхой тусгасан байна.

Харьяа нутаг дэвсгэртээ төрийн чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэхдээ Засаг дарга нь төрийн төлөөлөгчийн хувьд эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлагыг томилж, чөлөөлөх, хариуцлага тооцох, ажлын төлөвлөлт, түүний гүйцэтгэлд хяналт тавих, чадварлаг төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах, урьж ажиллуулах зэргээр удирдлага, зохион байгуулалтын эрхийг нь шилжүүлэх шаардлага үүссэн байна.

Иймд төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын бодлого хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээ, аж ахуйн талаарх чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлдэг агентлагуудын удирдлагын томилгоог орон нутаг, Засаг даргад шилжүүлэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзэж, төслийг боловсруулсан гэв.

Хуулийн төсөлд төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх агентлагуудын орон нутаг дахь байгууллагын захирал, удирдлагуудыг томилох, чөлөөлөх эрхийг Засаг даргад олгох зохицуулалтыг тусгажээ.

Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн баяраар дараах замын хөдөлгөөнийг хязгаарлана15 минут 54 секундын өмнөE-Mongolia "Эрсдэл мэдэгдэх" цэстэй боллоо21 минут 58 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Дрон инженерчлэл, хиймэл оюун зэрэг шинэ ур чадвар монгол залууст дэлхийд өрсөлдөх боломж нээж байна26 минут 58 секундын өмнөБ.Пүрэвдагва: Нийслэл хүүхэд, залуусыг дэмжиж, хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ29 минут 40 секундын өмнөОрон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ34 минут 45 секундын өмнө“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа өнөөдөр төв талбайд болно38 минут 3 секундын өмнөCOP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа55 минут 31 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан1 цаг 15 минутын өмнөДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээнэ5 сар 30. 15:07УИХ-ын асуулгын цагаар татварын асуудлыг хөндөж, “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенц”-ыг соёрхон баталлаа5 сар 30. 9:57Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 30. 9:55Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ5 сар 30. 9:46Худалдаа, тээвэр логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Евразийн эдийн засгийн интеграцид идэвхтэй ажиллахаар тохиролцлоо5 сар 30. 9:27Г.Занданшатар: Монголд шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор Олон улсын шатрын холбоотой хамтран Боловсролын яамны дэмжлэгтэйгээр хөтөлбөр хэрэгжүүлнэ5 сар 29. 20:46УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэл, дэвшил” сэдэвт уулзалт зохион байгууллаа5 сар 29. 16:51Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв5 сар 29. 16:36Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана5 сар 29. 16:33Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа5 сар 29. 16:28“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ5 сар 29. 14:14Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа5 сар 29. 14:09Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 29. 12:48Трамп хөргөө 250 долларын шинэ дэвсгэрт дээр хэвлүүлэхээр төлөвлөжээ5 сар 29. 12:46Мөрдөгчдийн ажлын хэсэг 135 хүнээс мэдүүлэг авч, 30 дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж, 2 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна5 сар 29. 12:43Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа5 сар 29. 12:38Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана5 сар 29. 12:27Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо5 сар 29. 10:09Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна5 сар 29. 10:01Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв5 сар 29. 9:57Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна5 сар 29. 9:50Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцэж, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав5 сар 29. 9:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.