Ерөнхий сайд Н.Учрал: Дрон инженерчлэл, хиймэл оюун зэрэг шинэ ур чадвар монгол залууст дэлхийд өрсөлдөх боломж нээж байна


6-р сарын 1
10 цаг 15 минут

       Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын Олон улсын тэмцээнийг манай улс анх удаа зохион байгууллаа.  Тэмцээнд Монгол, Япон,  Бүгд Найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казакстан, БНСУ, БНХАУ, ОХУ-ын 52 тамирчин оролцов.  Тэмцээн Улаанбаатар хотод хоёр өдөр үргэлжлэн  тавдугаар сарын 31-ний өдөр шилдгүүдээ тодрууллаа. 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэмцээний хаалтын үйл ажиллагаанд оролцож зохион байгуулагчид,  баг тамирчид, салбарынханд баяр хүргэж, үг хэллээ.

Монгол Улсад дрон технологийг уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, онцгой байдал, дэд бүтцийн хяналт, хүргэлтийн үйлчилгээ зэрэг бодит хэрэгцээтэй салбаруудаас эхлэн үе шаттай нэвтрүүлэх нь зүйтэй. Туршилтаар батлагдсан, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй шийдлүүдийг төр бодлогоор дэмжиж, хувийн хэвшил хөрөнгө оруулалтаар тэлэх ёстойг хэллээ. Энэ салбар бол ирээдүйн залуучуудын салбар гэдгийг Ерөнхий сайд онцлоод Дрон инженерчлэл, кодчилол, нислэгийн удирдлага, дата боловсруулалт, хиймэл оюун, геомэдээллийн систем зэрэг шинэ ур чадварууд Монголын залуучуудад дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг нээж байна гэв. 

Дэлхийн дроны зах зээл ихээхэн тэлж, ирээдүйд дэлхийн эдийн засаг, технологийн салбарт хөрөнгө оруулалтаараа түүчээлэх нь тодорхой байна. Манай улс техник, технологийн энэхүү хурдтай хөгжлийг цаг алдалгүй нэвтрүүлэх асуудлыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Цахим үндэстэн болох зорилтууддаа тусган, өндөр технологийг нутагшуулах, хүний нөөцийг бэлтгэх асуудлыг төрийн бодлогын хэмжээнд анхаарч байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх олон талт үйл ажиллагааны нэг чиглэл нь нисэгчгүй нисэх хэрэгслийн хэрэглээ, хөгжүүлэлт, ашиглалтыг нэмэгдүүлэх явдал юм гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.

Тамирчин залуусын хувьд Олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаагаа илэрхийлж байв. Манай улс Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын тэмцээнийг энэ жилийн нэгдүгээр сард албан ёсоор спорт хэмээн бүртгэсэн байна.  

Монгол орон өргөн уудам газар нутагтай, хүн амын суурьшил харьцангуй сийрэг, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч, тээвэр логистик, онцгой байдал, байгаль орчны хяналт зэрэг салбар алслагдсан орон зайд үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь нисгэгчгүй технологийг бодитоор нэвтрүүлэх маш том боломж болдог байна. Дрон технологи нь хүний амь нас аврах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг маш олон салбарт амжилттай нэвтэрч хурдтай хөгжиж байгаа юм. 

Монголын дрон нисгэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга И.Наранбаатар хэлэхдээ, Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын “DRONECON 2026” олон улсын тэмцээн нь зөвхөн шилдэг жолоодогч тамирчдыг тодруулаад зогсохгүй, орчин үеийн дэвшилтэт технологийг нутагшуулах, Монгол залуусын техникийн сэтгэлгээ, инженерчлэлийн ур чадварыг дэлхийн түвшинд гаргах, олон улсын баг тамирчдын мэдлэг, туршлагыг харилцан солилцох чухал талбар болсон гэв. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?55 минут 24 секундын өмнө“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв7 цаг 35 минутын өмнөСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 цаг 42 минутын өмнөНөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо7 цаг 45 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв7 цаг 49 минутын өмнөХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ7 цаг 55 минутын өмнөМонгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов7 цаг 58 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов8 цаг 2 минутын өмнөСэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх8 цаг 5 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана9 цаг 49 минутын өмнө2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ9 цаг 53 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа9 цаг 56 минутын өмнө“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна9 цаг 59 минутын өмнөСпорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна6 сар 9. 13:192025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ6 сар 9. 13:15Богдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна6 сар 9. 13:12УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна6 сар 9. 13:02Булган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ6 сар 9. 12:59Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа6 сар 9. 12:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа6 сар 9. 12:45Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна6 сар 9. 12:37БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо6 сар 8. 16:53УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6 сар 8. 16:50“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна6 сар 8. 16:47Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ6 сар 8. 16:39Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо6 сар 8. 16:36Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо6 сар 8. 16:28“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ6 сар 8. 16:25Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа6 сар 8. 16:20Сэрэмжлүүлэг!6 сар 8. 16:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.